Хууль #15

2011-03-20,
Өөрийн дайсныг дахин босож ирэхээргүй болтол нь устга.

Тайлбар :


Өөрийн дайсныг гүйцэд, дахин сэргэхээргүй болтол нь устга. Хагас амьсгаатай үлдээсэн нь алдаа, хэтдээ их гарзны үүд болдог. Ягаад гэвэл тэд сэрээд өс хонзон авах гэж хайна. Тийм учир гүйцэд цохь! гүйцэд буулгаж ав!. Биеээр ч, сэтгэлээрч.

Түүхээс суралцах нь :

Ву Чао нь МЭ 625 онд Тан улсад төржээ. Тэрээр маш үзэсгэлэнтэй нэгэн байсан учир сайхан хүүхний заяан адилаар Тай Цунг хааны татвар эм болон хааны ордонд амьдрах болжээ.

Хааны ордон бол аюултай газар байлаа, хааны таалалд нийцсэн залуу охидуудаар дүүрэн, харин тэд нар бүгд хаанд таалагдахыг хамгаас илүү хүснэ. Тиймээс ч залуу охидууд хоорондоо өстөн дайсан мэт өрсөлдөнө. Гэвч Ву Чао нь ер бусын үзэсгэлэнтэй байсан учир татвар эмс нарын хоорондын өрсөлдөөнд ядах юмгүй түрүүлэнэ. Түүний үзэсгэлэн гоо хааны анхаарлаас гарна гэдэг үнэхээр бэрх. Гэвч Ву Чао хаан гэдэг хүн нь бусад эрх мэдэлтэй хүний адилаар дурын үедээ өөрийг нь сольчихож болно гэдэгийг сайн ойлгож байлаа. Тийм учир тэр ирээдүйн асуудалд санаа тавих болов.

Ингээд Ву Чао хаан ширээ залгамжилах хөвгүүн Као Цунг өөрийнхөө гоо үзэсгэлэнгээр урхидаж, нууц амрагаа болгожээ. Удалгүй хаан нас барж Као Цунг хаан ширээнд залархад хуучин хааны бүх татвар эмсүүдийг тэр үеийн ёс жудагийн дагуу үсийг нь хусан гэлэнмаа болгосон байна. Тэд үлдсэн амьдралаа бүгдийг нь сүмд өнгөрүүлдэг хуультай аж. Залуу хаан нууц амраг Ву Чао-гоо энэ шийтгэлээс мулталж  чадсангүй, Ву Чао хийдэд гэлэнмаа болов.

Хийдэд суух  Ву Чао энэ хийдээс гарах гэж 7н жил төлөвлөгөө боловсруулжээ. Тэр шинэ хаантай нууцаар холбогдож, шинэ хатан хаантай нууцаар нөхөрлөсний ачаар, цаг тайван үед эзэн хаан Ву Чао-гийн бүх цол хэргэмийг нь буцаан олгож хааны ордонд буцаан авчирсан байна. Хааны ордоны амьдарлыг мэддэг Ву Чао хааны ордонд яг л урьдынхаа хэмнэлээр амьдарна :  хааны хатанд долигноно,хажуугаар нь нөхөртэй нь унтана....

Хааны хайрт хатан нь хүүхэд төрүүлж, хаан ширээнд суух ураг хараахан өгсөнгүй. Энэ шалтгааны улмаас олон хүн түүнд дургүй байдаг ба түүний байр суурийг хэт доошоо татаж, хэврэг болгож байлаа

654 онд Ву хүүхэд төрүүлжээ. Хааны нууц амрагааас ийнхүү хаан ширээний залгамжлагч мэндэлсэн байна. Нэгэн шөнө, хааны хатан, Ву Чао-той асарт нь уулзчихаад явсаны дараа Ву Чао өрийн төрүүлсэн хүүхдийг боож алжээ. Ингээд аллага илэрхэд бүх зүйл хатан дэр буусан байна, ягаад гэвэл хатан хамгийн сүүлд Ву Чао тай уулзсан бас хүүхэдгүй баисан учир атаархсан байсныг нь хүн болгон мэднэ гэх шалтгаанаар.

Удалгүй Ву Чао нь хатан хаан болов. Одоо түүний шинэ нөхөр зугаа цэнгээнд дуртай нэгэн байсан ба, улс орны ажил хэрэгт оролцдоггүй нэгэн байв, бараг Ву Чао-гоор удирдуулдаг байв. Тийм учир Ву Чао одоо эрх мэдэлийн оргилд суух боллоо..

Ву Чаог 42 настай байхад, өөрийн үзэсгэлэнт зээ охин нь хааны анхаарлыг татах болсонд битүүхэн айж эхлэв. Ингээд тэрээр зээ охиныхоо хоолонд хор холин ална. 675 онд түүний өөрийн хүү хаан ширээнд нь заналхийлсэн учир бас хордуулж ална, удаах хүү нь бутач учир хааны ширээнд тохирохгүй. Ингээд эзэн хаан 683 онд нас өөд болоход,Ву Чао өөрийн хамгийн бага, ухаан чадвар муу хүүгээ хаан ширээнд суулгах бүх ажилгааг зохион байгуулж удирдсаны үндсэн дээр бага хүү нь хаан ширээг залгамжилжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ухаан муутай хүү нь Ву Чаог бага сөрөх ба эрх мэдэл үргэлжилүүлэн Ву Чао-н гарт байна гэсэн үг юм.

Насны эцэст Ву Чао нь өөрийгөө Будда-н хойд дүр болгон өргөмжилж, 690 онд түүний хүсэл нь биелэж тэрээр Хятадын Ариун Тэнгэрлэг Хатан Хаан гэгдэх цолыг хүртжээ. Ингээд тэр 705 он хүртэл хятадыг удирдсан ба, 705 онд хүчээр хаан ширээнээс тагалзасан биана.

Дүгнэвэл :

Ву Чао нь эрх мэдэлийн оргилд  өөд тэмүүлэхдээ хэзээ ч гэнэн ноомой царайлсангүй. Тэрээр маш жижиг эргэлзээ, хэсэгхэн хугацааны сул зан чанар нь л  түүнийг бүрэн үгүй хийнэ гэдэгийг мэдэж байв.
Ву чао-г өстөн дайсанаа дарах тоолонд шинэ дайсан гарч ирнэ. Энэ бүгд ингээд төгсгөлгүй мэт харагдаж байгаа байх. Гэвч энэ бүхнийг шийдэх арга бий : тэднийг дахин босож ирэхээргүй болтол нь сүйтгэх.
Бусад хаад ердийн жишгээр гарсан байхад Ву Чао нь эмэгтэй хүний хувьд ор хоосон, ямарч боломжгүйгээс догшин ширүүн зан чанарын ачаар агуу их эрх мэдэлд хүрчээ..

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Дайснаа няц дар, гэдэг нь Сунз-ийн гол стратэгийн номлол юм. Утга санаа нь тун энгийн : Таны дайсан таныг аль болох  устгахыг, аль болох таныг сул байлгахыг хүсдэг. Тэд таныг замаасаа зайлуулахыг хэнээс ч илүү хичээнэ. Тийм учир өөрийн тэмцэл, өөрийн тулаанд та дайснаа хагас амьсгаатай , хагас ялан үлдээвэл та тэдэний уур хилэнг нэмэгдүүлж, атаа хорсол төрүүлж байна гэсэн үг. Ингээд хэзээ нэгэн цагт тэд өс хонзон санан тань дээр буцан ирнэ.

Өршөөл хэзээ ч битгий үзүүл. Таны дайсан таныг яаж няц дарах байсан, яг тэрэн шиг өөрийг нь дахиж босож ирэхээргүй болтол нь дар. Эцсийн эцэст та дайснаасаа хүлээж болох хамгийн аюулгүй байдал, хамгийн энх найрамдал бол тэднийг алга болгох.

1934 онд Хятадын коммунист намын удирдагчид, өөрсдийн 75000 гаруй гишүүд болон цэргүүдтэйгээ Чан Кай Ши-д хөөгдөж, зэлүүд газарын уул хадаар таран зугтаасан байна. Энэ үед Чан Кай Ши нь хятадын газар нутаг дээр нэг ч Коммунист үзэлтэн  үлдээхгүй гэдэгт бат шийдсэн байсан ба тэднийг устгасаар устгасаар хэдхэн жилийн дараа гэхэд  коммунистууд  75000 гаруй хүнээс ердөө 10000 л гаруй хүн болтолоо цөөрчээ.
1937 онд Япончууд хятадруу дайран орж ирэхэд Чан Кай Ши коммунистуудыг бүрэн дарсан хэмээн бодож тэдний араас хөөцөлдөхөө болиж, харин үүний оронд байдаг бүх хүч, анхаарлаа Япончууд дээр тавих болжээ. Энэ хооронд коммунистууд хүч сэлбэж, дахин сэргэж, Чан Кай Ши-н армитай тулалдахад хангалтатай хүчтэй болж, Чан Кай Ши-г дахин босож ирэхээргүй болтол нь дарсан байна. Чан Кай Шигийн алдаа нь юу байв гэвэл Чан Кай Ши нь эртний сургаалийг мартаж өөрийн заналт дайснаа бүрэн дараагүй, харин Коммунист намын лидер Мао нь хятадын түүх болон Сунзыг амтархан уншдаг байсан ба энэ сургаалийн ач холбогдолыг сайн мэдэх учир Чан Кай Ши-г бүрэн дүүрэн дуусгаж, түүнийг дахиж босож ирэхээргүй болтол нь дарсан байна. Тийм л учир өнөөгийн хятад оронд Чан Кай Ши-н дэглэмээс үлдсэн зүйл бараг үгүй бизээ.

Бүрэн төгс ялах, энэ дүрэм нь орчин цагийн дайн байлдааны нөхцөлд, дайны түүх судлаач Карл вон Клаусвитз ээр томьёологдсон байна. Тэрээр Напелеоны аян дайныг судалж үзээд ийнхүү бичиж байжээ : "Хамгийн гол зүйл бол дайсны бүх хүчийг устгах. Ингээд  энэ хүсэлээ биелүүлсэн бол амрах, амьсгаа авахын тухай бодох ч хэрэггүй...харин зөвхөн дайсныхаа үлдсэн хүчийг нь устгах, нийслэлийг нь эзлэх, нөөц хүчийг нь үгүй хийх, ер нь  дайсанд чинь түүний хүчийг сэлбэх, дэмжлэг үзүүлэх бүх л зүйлийг устгах тухай бодох хэрэгтэй" гэсэн байна. Хэрэв эс ингэж чадвал та агшин зуурын, хэсэгхэн  газрын л ялалт байгуулсан болох ба, дайны дараа заавал яригддаг газар нутаг хуваах асуудалаар  та дайн тулаанаар олж авсан бүх юмаа буцаан алдаж болох юм. Тийм учир дайсандаа боломж үл олгон, аль болох бүхлээр нь устгах нь зөв....

Онч санаа :


Хүн гэдэг нэг эсвэл бусдын халамжинд юмуу, нэг бол бүр мөсөн устгагдсан байвал зүгээр. Бидний дайсандаа хийх гэм нь тэдний хувьд өс хонзон сануулхааргүй  том байх ёстой. Ягаад гэвэл хүн гэдэг жижиг зүйл дээр өс хонзон санах нь их. Харин том зүйлд тэд өс санах нь бага...
( Никоо Малчиавелли 1469-1527)

Анхааруулга :
 
Энэ хуулинд сул тал гэж байхгүй, ихэнх үед хэрэглэгдэнэ. Гэвч энэ хуулийг тохирсон нөхцөлд л няхуур ажиглаж байж хэрэглэх хэрэгтэй . Ягаад гэвэл зарим тохиолдолд дайсныг өөрийнх нь гараар өөрийг нь устгуулж болохоор байдаг.

Дайн тулааны сайн жанжин хэрэв тэдний дайсан буланд шахагдан, өөр явах газаргүй бүслэгдсэн бол тэдний дайсан илүү их зоримог, илүү их догшин тулалдах болно гэдэгийг мэддэг. Ягаад гэвэл тэдэнд алдах юм огт байхгүй болохоор тэр.
Яг үүнтэй адилаар  заримдаа дайсанд сонголт үлдээх нь сайн талтай байж болно. Дээрх жишээн дээр дурдсан шиг дайсан алдах юм байхгүй болсон тохиолдолд арслан барс мэт шиг тулалддаг,харин  хэрэв тэд ухрах замтайг сэтгэлдээ тээн байлдвал тэд илүү сэтгэлиин таагүй байдалтай ба сэтгэлээр уначихсан байлддаг. Тийм учир байдалыг сайтар ажигла, дайсан тань өөрөө өөртөө булшаа ухаж байвал тэднийг бүү зогсоо.











Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax