Хууль #12

2011-03-20,
Үнэнч шудрага зан, өгөөмөр сэтгэлийг дайснаа зэвсэггүй болгоход ашигла.

Тайлбар :

Цагаа олсон ганц л үнэнч шудрага зан, өгөөмөр сэтгэлээс гарсан үйлдэл таны урд өмнөх мянга мянган булхай, худал хуурамч үйлдэлийг чин засна. Үнэнч зан, өгөөмөр сэтгэл гаргавал таниас хамгийн айдаг соргог сэргэг дайсан чинь хүртэл мансууруулна. Ингээд  дайсны хамгаалалтанд нүх гаргасан ба, та түүнийг яаж ч хуурч, яаж ч заналхийлж болно. Яг л Трой-г модон морь сүйтгэсэн шиг.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Худал хуурмагийн мөн чанар бол анхаарал сарниулах буюу самууруулах. Хууран мэхлэх хүний анхаарлыг сарниулах нь таньд тэдний хүлээгээгүй болон урьдчилан хараагүй зүйлийг хийх цаг хугацаа болон зайг гаргаж өгөх болно. Өгөөмөр зан, сайхан сэтгэл, шудрага зан, үнэнч байдал гээд бүгдээрээ анхаарал сарниулах, дайснаа самууруулах хүчтэй зэвсэг юм. Эд нар дайсныг чинь бяцхан хүүхэд аятай л болгоно.
Эртний хятадад энэ аргийг "Авахын өмнө өгөх" гэдэг байжээ - эхэлж өгөх нь бусдыг өөрсдөөс нь юм авах гэж байгаа гэх совинг арилгадаг байна.

Үнэнч шудрага байдал нь дайснаа аюулгүйжүүлэх хамгийн сайн зэвсэгийн нэг боловч энэ нь цорын ганц нь биш юм. Өгөөмөр харамгүй сэтгэлийг мөн адил дайснаа аюулгүйжүүлэхэд ашиглаж болно. Энэ аргад ихэвчлэн ашигладаг зүйл нь бэлэг. Бэлгийг өөрийн худал хуурмаг үйлдэлийг нуухад ашигла. Бэлгэнд дургүй хүн гэж энэ хорвоо дээр үгүй. Тийм учир бид бэлэгийн тусламжтайгаар хамгийн том дайсныгаа хүртэл гэнэн хүүхэд мэт болгож болно. Эрх мэдэлийн төлөөх етөнцөд бэлэг сэлт нь сайн санааных байхаас илүү тодорхой шалтгаантай байдаг. Тийм учир бусад таньд бэлэг өгж байвал ар талыг нь сайн ухаж ойлгох хэрэгтэй.

Бараг 3000 жилийн өмнө эртний Грекүүд тэнгис далайг аялж, Парис хунтайжийн хулгайлсан Елена гүнжийг авчирахаар гаржээ. Мөн Парис нь Елена гүнжийг хулгайлсан нь Грекчүүдийн хувьд дайны эхлэл гэж үзсэн ба ингэж алдарт Трой хотын тулаан эхэлжээ.

Грекчүүд Трой хотыг бүслэн чадварлаг байлдсан ч Тройчууд хотоо амь тавин хамгаалан тэд бараг 10д жил хэний ч давамгайлалгүй байлдсаар байв. Нэгэн өдөр зөнч Галчас Трой хотын хана хэрэмрүү заан ийнхүү хэлсэн байна : "Энэ ханыг нураахыг бүү оролд. Тэд нурахгүй. Трой хотыг хүчээр эзэлж авах нь боломжгүй. Өөр арга хай" хэмээв. Ингээд  Грекийн жанжин зальт Одиссей удаан бодсоны эцэст аврага том модон морь барих санаа олжээ. Дотор нь цэргүүдээ нууж Трой хотын хана хэрэмийг гатлах санаатай байв. Ингээд тэр морийг Тройчуудад өгөх бэлэг мэт болгосон байна. Гэвч энэ алхамыг Ахилессийн хүү Неоптолемүс эсэргүйцэж байсан ба энэ нь хурамт эр хүний алхам биш, ийм аргаар ялж байснаас үхсэн минь дээр гэж байв. Гэвч цэрэг эрсэд 2хон сонголт байв : дахин 10н жил хоосон нэр хүндийн төлөө тулалдаад эцэс сүүлд нь  үхэх үү? аль эсвэл аврага модон морин дотор нуугдан түргэн ялан гэртээ буцахуу? гэдэг 2 сонголт. Дайнаас залхсан цэргүүд алиныг нь сонгох нь тодорхой байв. Ингээд  энэ арга нь маш амжилттай болж Трой хот нурсан түүхтэй.

Анхааруулга :

Хэрэв та урьд өмнө нь хүнийг залилан мэхэлж байсан түүх намтартай, тэгээд түүнийг олон нийт мэдэх бол үнэнч байдал гаргах нь бусдыг гайхшруулах ба тэднийг болгоомжлоход хүргэнэ. Тийм учраас зарим тохиолдолд луйварчин, зальт этгээд хэвээрээ үлдсэн нь дээр байдаг.
Францын дипломатч Таллеигранд нь бусдад агуу худалч, луйварчин гэгдэгээрээ олонд алдартай байж. Тиймээс ч тэрээр өөрийг нь зальт этгээд гэдгийг мэддэг хүн болгонд улаан цайн худлаа ярина, боломжгүй боломжтой бүх юмыг холилдуулж ярина. Түүний энэ явуулын хошин шогууд, хэнд ч мэдрэгдэхээр энэ жоохон заль мэхүүд нь түүнд ямарч ашиг байхгүй боловч, харин яг ЖИНХНЭЭСЭЭ худлаа ярих үед хүн тэрэнийг таниж мэдэх чадваргүй болдог байв. Таллеигранд нь алхам тутам худлаа ярьдаг байсан ба хүмүүс сүүлдээ худал үнэн хоёрыг нь ялгахаа болидог байжээ. Илэрхий худал хуурмаг заль мэх нь таньд ашигтай байдгийг Таллеиграндын жишээнээс харж болно.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax