Хууль #16

2011-03-20,
"Ховор хүн" болж нэр хүндээ өсгө.

Тайлбар :

Хэт тархмал, түгээмэл байх нь тухайн  зүйлийн үнэ цэнийг доош нь татдаг.  Үүнтэй адил та бусдын өмнө хэр их харагдана, хэр их таниас юм сонсогдоно,  тэр хэмжээгээрээ та жирийн нэгэн болон харагдах болно. Ховор юм л хамгийн үнэтэй байдаг. Тийм учир ховорын эд бол, "ховор хүн" бол. Бусдыг өөрөөсөө бүү залхаа. Хэсэг зуур ч гэсэн алга болж  нэр хүндээ өсгө!!!

Түүхээс суралцах нь :

МЭӨ 8р зуунд Медеа-н иргэд  олон зууны турш Ази тивийг "төмөр нудрага" дор захирсаар ирсэн  Ассирчуудын эсрэг боссон бөгөөд үр дүнд нь тэд дарангуйлагч Ассирчуудаас туурга тусгаар болж чаджээ.
Тусдаа улс болсон Медеачууд одоо шинэ төр байгуулах хэрэгтэй болох ба тэд Ассирчуудын дарангуйллын дор удаан зовсон болохоор нэг хүнд удирдлага шилжүүлхээс маш их эмээнэ, улсдаа дарангуйлал, монархи гээд аль алиныг нь байлгахыг хүссэнгүй. Харин толгойлогчгүй, хаангүй улс нь удаан оршин тогтсонгүй, эмх замбраагүй байдалд идэгдэж, үр  дүнд нь хоорондоод эцэс төгсгөлгүй дайсагнах жижиг вант улсууд болон задарчээ.

Ингэж задарсан вант улсуудын нэгэн тосгонд Деиокес амьдрах ба тэрээр тосгондоо үнэнч шудрагаараа алдартай нэгэн байв. Түүний үнэнч шудрага занг бүгд мэддэг ба  хүндэлдэг байсан болохоор тосгоны иргэдийн хоорондын жижиг  маргаан хэлэлцээрийг Деиокес шийдэж өгөх ажээ.
Тэрээр энэ ажилаа маш амжилттай хийж байсан бөгөөд удалгүй тосгонд нь гарах бүх маргааныг тэр буруу зөвийг нь олж салгадаг болов.  Шүүгчид нь бүгд худалдагдсан, Хууль гэж үйлчлэхээ больсон байсан цаг үед, шудрага үнэнчээрээ алдартай  түүний нэр бүх Медеа даяар хэрэн түгэж, удалгүй Деиокес Медеагийн бүх хэргийг шүүдэг том хүн болон хувиржээ.

Ингээд эрх мэдэл, нэр алдарын оргилд хүрсэн тэрээр өөрийгөө тун удалгүй хангалттай гэж үзэн, шүүгчээр ажиллахаа болиж байгаагаа зарласан байна.Тэрээр бусдын асуудалд анхаарлаа хэт хандуулж, өөрийнхөө асуудалд анхаарлаа тавихаа мартсан байна гэж тайлбарлан суудалаасаа буухаар шийдсэн тухайгаа олон нийтэд хэлжээ.
Үнэнч шудрага шүүгч нь албан тушаалаасаа буухад улс оронд дахин эмх замбраагүй байдал ноёрхож эхлэв. Ингээд Медеачууд байдал улам дордохоос өмнө бүх тосгоны хурал явуулж, энэ бий болоод буй эмх замбраагүй байдалыг дэг журамтай төр л бүрэн арилгаж чадна гэдэгт бүгд санал нэгдэж, ард иргэд  дундаасаа нэгэн хүнийг удирдагчаар тодруулж хаан болгох асуудалыг ярилцан шийджээ. Хэдий Медеачууд Ассирын дарангуйлалд зовж зүдэрч явсан ч, тэд хаант засаглал байгуулж хаантай болохыг бүгд нэгд нэгэнгүй зөвшөөрсөн байна. Хааны суудалд
журамт Деиокес-с өөр хүн тохирохгүй аж. Ард иргэд ч түүнийг хаан болгохыг бүгд хүсэж байлаа. Харин Деиокес өөрөө энэ бүхнээс залхсан гээд зугтах гэж оролдох авч Медеачууд түүнээс өдөржин шөнөжин гуйсны эцэст зөвшөөрсөн байна. Зөвшөөрөхдөө тэрээр зүгээр ч нэг зөвшөөрсөнгүй, хариу болзолтой зөвшөөрчээ , түүнийхаар бол  : тэрээр өөртөө ордон бариулах, мөн өөрт нь тусдаа бие хамгаалгч байлгах мөн нийслэл хотыг өөрийн удирдах газраа байгауулах хүсэлтэй аж.

Энэ бүхэнийг Медеачууд хүлээн зөвшөөрч, түүний хүссэн болгоныг өгөв : хана хэрэм болсон нийслэл хот, хотын төвд өөрт нь зориулсан ордон гэх мэт.
Ингэж Деиокес хаан болсон ба тэр энэ улсыг бүтэн 55 жил удирдсан юм. Харин  түүний ачийн ач болох Кир хаан нь түүний босгосон улсыг нь Персийн Гүрэн боглож өргөжүүлжээ.

Дүгнэвэл :


Деиокес нь маш ухаалаг хүн байлаа. Тэрээр аль эрт л энэ улсад сайн удирдагч хэрэгтэй гэдэгийг ухаарсан байсан. Эмх замбраагүй, хууль үйлчилдэггүй анархид идэгдсэн улсад хамгийн хүчирхэг хүн бол шүүгч. Тийм учир тэрээр өөрийн эр хүндээ журамт шүүгчийн дүрээр байгуулсан нь хүртэл төлөвлөгөөний дагуу байв..
Харин шүүгчийн дүрээр нэр алдарын оргилд хүрээд Деиокес "ховор хүн" болох дүрмийг ашиглажээ : хангалттай их үйлчлэгчидтэй харьцаад ирэхээр хүмүүс түүнийг хүндлэх нь бага багаар багсаж тэрээр урд нь мэдэрч байсан бусдаас ирэх хүндлэлийг мэдрэхээ больжээ. Харин тэр хуучны хүндлэл, талархалаар цангаж байлаа.
Хуучны тэр сайхан нэр хүнд, хүндлэлийг буцааж авчрах ганц зүйл бол алга болох, түр хугацаанд бусдад үгүйлэгдэх байлаа. Медеачуудаад Деиокесгүй бол амьдрал ямар болж хувирахыг харуулах байлаа. Ингээд тэр яг үүгээр хийв. Тэгэхэд харин Медеачууд түүнийг хэр чухал хүн бэ гэдэгийг нь сайн ойлгож, үр дүнд нь  хаанаа болохыг гуйж, ингэж тэр хаан болжээ.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр :


Бусдын нүдэнд байнга харагдах, олны дунд удаан байх нь таны нэр хүндийг ихэсгэж, хүчийг нэмэгдүүлнэ, гэвч бүх зүйлийн адил энэ нь тодорхой критик цэг хүрээд урууддаг. Тэхээр хэт удаан нэг байрандаа байвал энэ нь эсрэг нөлөө үзүүлнэ : хэт элбэг бараа хямд байдаггийн адилаар таны нэр хүнд хямд болон хувирна. Тийм учир та өөрийгөө "ховор хүн" болгож сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нуугдаж тоглох хэрэгтэй юм.

Хэрэв та үхвэл, таньтай холбогдох  муу сэтгэгдэлүүд бүгд арилж ,таныг нэр хүндийн манан бүрхдэг. Хүмүүс таны бүх гэм зэмийг уучилж, таныг хэр сайн хүн байсан талаар санан дурсдаг. Гэвч та үхтэлээ хүлээх хэрэг байхгүй юм. Бусдаас холдож, бусдын нүдэнд бага өртвөл та үхэлээс өмнө үхэлийг бүтээнэ гэсэн үг юм. Харин та буцаж ирэхэд та нэр хүнд, алдарийн эзэн нь болсон байх ба, бүгд таныг үгүйлсэн байх болно. Яг л халуун өдөр ус хүсэх хүн шиг таниар тэд цангасан байх болно.

Онч санаа :

Эзэнгүй байдал, бусдад харагдахгүй байдалыг нэр алдар, хайр хүндээтгэл бүтээхэд хэрэглэ. Хэт их үзэгдэх, хэт их бусдад харагдах нь нэр хүндийг багасгадаг бол эзэнгүй, харагдахгүй, ховор  байх нь түүнийг ихэсгэдэг. Таныг харагдахгүй айхад таны дайсанууд таныг магтаж, таны өрсөлдөгч нар таныг хүндэлж эхэлнэ.
Хэрэв бид хэт их авьяасаа үзүүлэх юм бол, хосгүй авьяас ч гэсэн өөрийн гялтгар, гялалзах чанарыг гээдэг гэдэгийг сана.

Анхааруулга :


Энэ хууль нь зөвхөн тодорхой нэр алдарт хүрсэн, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүний л хэрэглэх хууль. Бусдад гайхшруулсан, бусдаар бишрүүлсэн нь л алга болвол нэр хүндээ өсгөх болно. Тийм учир та алга болохыг зөвхөн өөрийн дүр төрхөө олон нийтэд хангалттай сайн таниулж ойлгуулсаны дараа хэрэгжүүлэх ёстой юм. Мөн та хэзэээ алга болохоо сайтар мэдэж байх хэрэгтэй : жоохон л хэтэрвэл та бусдыг залхаах ба харин жоохон л хоцорвол та зүгээр л ор тас мартагдах болно. "Ховор хүн" болох арга нь нэр хүндийн галын дөлийг бадраадаг ч, цагаа олоогүй бол галыг өөрийг нь ноцоогч болон хувирна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax