Хууль #07

2011-03-20,
Бусдаар өөрийнхөө ажилыг хийлгэ, харин ашиг шимийг нь өөрөө хүрт.

Тайлбар :

Бусдын авьяас чадвар, мэдлэг, ухааныг өөрийн  хэрэгт, өөрийн хэрэгцээнд ашиглаж сур. Энэ нь зөвхөн таны цагийг болон эрч хүчийг хэмнэхээс гадна маш их үр ашигтай. Эцэс сүүлд нь таньд тусалсан хүмүүс нь мартагдаж харин та бусдын бодол санаанд үлдэх болно. Хэзээ ч бусад таны төлөө хийж өгөх ажилыг өөрөө битгий хий.

Түүхээс суралцах нь :

1883 онд Сербийн эрдэмтэн Никола Тесла Едисон Компаний Европийн хэлтэсд ажиллаж байв. Тэрээр маш чадвартай, тун авьяаслаг зохион бүтээгч байсан ба үйлдвэрийн менежер, Томас Эдисоны сайн найз Чарлес Батчелор Америк явбал ирээдүйтэй гэж зөвөлсний үндсэн дээр Америк явахаар болжээ. Ингэж Теслагийн Америкд  дахь зовлон зүдгүүрт, амьдрал нь эхэлсэн юм.

Нью Ёрк-д Тесла Эдисонтой уулзсаны дараа Эдисон түүнийг шууд ажилд авав.
Тесла ингээд өдөрт 19 цаг зогсолтгүй Эдисоны динамог сайжруулах төсөл дээр ажиллах болов. Тодорхой хугацааны дараа тэрээр үр дүнд хүрч, Эдисонд динамог нь сайжруулах биш, угаасаа алдаатай байгаа учир үндсээр нь шинээр хийхийг санал болгосон байна. Эдисоны хувьд энэ нь ашиггүй бөгөөд их мөнгө зарлагадах төсөл байсан юм, гэвч тэрээр Теслад Чи үүнийг хийж чадах юм бол, чи  50000 доллартай боллоо л гэж бод хэмээв. Ингээд Тесла өдөржин шөнөжин махран ажилласаны үр дүнд  маш сайн шинэчлэгдсэн автомат удирдлагатай шинэ динамог бүтээжээ. Тэрээр Эдисонд бүтээлээ танилцуулж , 50000 доллаараа авахаар уулзтал, Эдисон  шинэ динамог тун сэтгэл хангалуун хүлээж аваад, Теслаг   мөнгөний тухай асуудал хөндөхөд Эдисон : Тесла минь дээ, чи америк хэлц үгүнүдийн утгыг ойлгодоггүй юмуу - 50000 доллар гэдэг чинь хэлц үг гээд тун бага мөнгөөр шагнасан байна.

Теслагийн толгойноос гардаггүй байсан ганц бодол гэвэл хувьсах гүйдэлийг гэрэл цахилгаанд ашиглах тухай. Харин Эдисон тогтмол гүйдэлтэй цахилгаанд илүү их найдвар тавьдаг байв. Энэ хоёр эсрэг тэсрэг бодолоос болж Эдисон Теслаг ивээн тэтгэхээс татгалзсан байна. Ингэж Тесла шинэ ивээн тэтгэгч хаиж эхэлсэн ба өөрийн цахилгааны компаниа байгуулаад удаагүй байсан тэрбүмтан Жёрж  Вестингхоүс-д ханджээ, тэр түүнийг ивээн тэтгэхээр болжээ. Теслагийн хөгжүүлсэн хувьсах гүйдэлтэй тог нь өнөөдрийг хүртэл бидний хэрэглэж байгаа тог юм. Гэвч олон нийт энэ нээлтийг Вестингхоүс өөрөө хийсэн хэмээн бодно.

Гуглиелмо Маркони гэдэг нэр радио үүссэн түүхтэй шууд холбогддог.  Гэвч тун цөөхөн хүн түүнийг 1899 онд радио долгион зохион бүтээхдээ 1897 оны Теслагийн судалгааг ашигласан гэдгийг мэддэггүй.

Дүгнэвэл :

Никола Тесла нь шинжлэх ухаан нь улс төртэй холбогдох учиргүй, шинжлэх ухаан ч хүн алдар нэр хүнд , баялагийн араас хөөцөлдөх ёсгүй гэж боддог байв. Тэгж ч боддог байсан учраас тэр ивээн тэтгэгч энтэрийн араас хөөцөлдөхгүй аж. Түүнийг агуу бүтээлүүд туурвиж байх хооронд, ирээдүйн бүтээлүүдээ бодож тунгааж байх үед, өрсөлдөгч нар нь түүний санааг хулгайлан, хөгжүүлж, алдар нэрийн эзэд болдог байв. Нэг үгээр хэлбэл Тесла нь бүх юмыг бусдын туслалцаагүй зөвхөн өөрөө хийж бүтээхийг хүсдэг байжээ.

Харин Эдисон бол түүний эсрэг дүр байв. Тэр яг үнэндээ тийм ч сайн шинжлэх ухаанч ,тийм ч сайн зохион бүтээгч байсангүй, тэр хэлж байжээ : "дуртай үедээ хамгийн шилдэг математикчийг хөлсөлж болох юм чинь, заавал өөрөө математикч байх хэрэг байхгүй" - энэ нь Эдисоны гол дүрэмүүдийн нэг. Тэрээр эрдэмтэн зохион бүтээгчээс илүү бизнесман хүн байв. Тэрээр бусдын содон санааг хайж олон, бусдыг өөрийн дороо ажиллуулж , өөрөө ашиг шимийг хүртдэг байв. Тийм л учир Эдисон гэх нэр Тесла гэх нэрээс илүү олонд түгсэн, түүнийг Теслагаас илүү шинжлэх ухаанч, эрдэмтэн гэж боддог билээ..

Үүнээс хоёр зүйлийг сурж болох юм :

1. Олсон ололт нээлтийн нэр хүнд гавяа нь ,  ололтоосоо чухал байдаг. Тийм учир та нэр хүндийг өөртөө хадгалахад анхаарч бусад хулгайлахаас сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд та сонор сэрэмжтэй байх хэрэгтэй , харгис хэрцгий хайр найргүй байх хэрэгтэй.
2. Бусдын нэр хүндийг , бусдын хийсэн ажлыг өөрийн гавьяа болгож болно.  Амьдрал  хэт  богинохон - цаг бол алт. Хэрэв та бүх зүйлийг өөрийн , зөвхөн өөрийн хүчээр хийхийг хичээвэл, та өөрийн хамаг эрч хүч цаг хугацаагаа үрэн хийж, өөрийгөө амьдаараа шатааж байна гэсэн үг.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Эрх мэдэлийн ертөнцөд ширэнгэн ойн хууль үйлчилнэ : ой дотор бусдыг алж, бусдыг агнаж амь зуудаг нэг хэсэг байхад,  бусдын хүчээ гаргаж агнасан ан гөрөөг булаадаг өөр хэсэг бас бий  (цөөвөр чоно , элээ ).

Хэрэв та эрх мэдэлийн шатаар өсөж яваа нэгэн бол Битгий гэнэн бай : таныг наана чинь ямар нэгэн төсөл, ажил дээр ажиллаж, зовж байхад чинь, таныг тойроод , таны бүтээлийг хулгайлах гэсэн, нэр хүнд олох гэсэн "элээ" нар олон бий. Хамаг сүүлд нь Тесла шиг гомдол гарган явах нь ямар ч нөлгөөгүй. Тийм учир эртнээс өөрийгөө хамгаал.
Харин та аль хэдийнээ эрх мэдэлтэн болсон бол өөрөө "элээ" болж бусдын хөлс хөдөлмөрөө гаргасан юмыг шүүрж болно. Ингэх нь таны өөрийн хүч цагийг хэмнэнэ.

Алдарт зураач Петер Пол Рубенс нэг удаа ганцаараа яаж ч зурж амжихааргүй олон зургийн захиалгад дарагдав гэнэ. Тэгэхдээ энэ түүний санааг зовоосонгүй . Тэр өөрийн шинэ арга барилаараа тэр бүх захиалгыг маш богино хугацаанд хийхийг оролдоно : Тэрээр өөрийнхөө урланд маш олон авьяаслаг зураачидыг цуглуулж,нэг зураачаар зөвхөн хувцас зуруулах, нөгөө зураачаар зөвхөн ар талын фоныг зуруулах гэх мэт аргаар зургаа бүтээнэ...Ингээд хааяа чухал захиалагчид нь ирж ажлын явцтай танилцах үед тэрээр хөлсөлсөн зураачдаа хөөж явуулна. Бага хугацаанд маш олон зураг итгэл төгс зурж байгаа түүнийг зочид хараад гайхан бишрэж, түүний нэр хүнд улам өсөх ажээ.

Энэ нь л хуулийн гол санаа юм : бусдаар ажилыг хийлгээд өөрөө нэр хүнд ашиг шимийг нь хүртэхэд суралц, ингээд та тэнгэрлэг авьяас чадвартай мэт харагдах болно. Бүхнийг өөрөө хийхийг хүсдэг Теслагийн хувь заяа ямар азгүй, өрөвдөлтэй байсаныг сана. Авьяас чадвартай хүнийг хайж ол, тэднийг ажилуул, гэвч энэ бүхнийг өөрийн нэрээр хүрээлүүл,өөрийн нэрийг тэдний тодотгогч зүйл болго.
Бид бүгд бүгдээрээ өнөөдрийн улс төрчид хэрхэн хэлэх үгээ бэлдэдгийг мэднэ. Тэд өөрсдөө бичдэггүй, хэрэв өөрсдөө бичдэг байсан бол тэд  нэг ч санал авахгүй. Тийм учир тэд авьяаслаг бичээч, ухаантай бичээч нарыг хөлсөлдөг. Ажлыг нь тэд хийгээд ашигийг нь улс төрчид маань авдаг. Яг үүнтэй ажил бусдаар хийлгэж ашиг шимийг нь өөрөө хүрт.

Энэ хуулийг нөгөө талаас нь харан ашиглаж болно : өнгөрснийг ашиглах, өнгөрсөн үеийн оюун ухааныг ашиглах.
Исаак Ньютон үүнийг тайлбарлахдаа "Аврага биетний мөрөн дээр зогсох" гэж хэлжээ...Өөрөөр хэлбэл ямар нэгэн амжилтыг гаргахдаа өнгөрсний ухаан, бусдын олсон ололт, нээлтэн дээр  тулгуурладаг : Шекспир л гэхэд өөрийн зохиолын өрнөл, дүрүүдээ, мөн зарим диалогийг Плутархаас шууд хуулдаг байсан байна.

Хүмүүний мунхагийг сайтар судалсан Яруу найрагчид, бичээчид, түүхчид, стратегичид,  эрх мэдэл нэр хүндийн титэмийг авч явахад эрдэмд суралцсан  хаан хатангууд гэх энэ бүх "аврага биетнүүд" таныг хэзээ ирээд "мөрөн" дээр нь гараа тавин өөрөөс нь өндөрт гарах болоо гэдгийг хүлээгээд сууж байгаа. Тэдний ухаан нь таны ухаан, тэдний чадвар нь таны чадвар болж болно. Тэд хэзээ ч бусдад таныг хэр мунхаг болохыг хэлж өгөхгүй.
Та амьдрал гэх урт замаар төгсгөлгүй алдаж онон , өөрийн эрч хүч цаг хугацаагаа  үрэн явж болно. Аль эсвэл та өнгөрөсөн үеийн хүчирхэг оюун ухааныг ашиглаж болно. Бисмаркийн хэлсэнээр "Тэнэгүүд өөрийн алдаан дээр суралцдаг бол би (ухаантнууд) бусдын алдаан дээр суралцдаг".

Элээ.
Араатан амьтадын дундаас элээ хамгийн амархан хоолоо олно. Бусдын зовж агнасан ан нь тэрний хувьд хялбар хоол. Элээг ажигла : таныг ажиллаж хөдөлмөрлөж байхад элээ дээгүүр бүгдийг ажиглан тойрон нисдэг. Түүнтэй байлдах гэж оролдсоны хэрэггүй, харин түүний түнш бол.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax