Хууль #13

2011-03-20,
Тусламж гуйхдаа хувийн ашиг сонирхол дээр нь дөрөөл. Хайр энэрэл, тусч занд бүү найд.

Тайлбар :

Хэрэв таньд холбоотон хэрэгтэй бол холбоотон хайхдаа хэзээ ч бусдыг урьд өмнө хийлцэж байсан сайн наймаа,сайн ажиллагааг бүү хутга. Тэр таныг үл тоомсорлон, хэнэггүй загнана. Бас бусдын тусч занд бүү найд. Өнгөрсөн цагт та тусалж байсан бол одоо цагт таныг аюул дунд байхад тухайн хүн, эрх мэдэлтэн таньд хариулан туслах ёстой гэх философио авч хая. Харин үүний оронд тухайн хүний хувийн ашиг сонирхолд нийцсэн зүйлийг санал болго. Өөрт ашигтай юм бол тэр таньд туслах л болно. Учир нь хувийн ашиг сонирхол л хүнийг хөдөлгөгч хамгийн том хүч юм.

Түүхээс суралцах нь :


MЭӨ 433 онд Коркайра арал болон Грекийн хот улс болох Коринф хоорондоо маш их зөрчилдөөнтэй маргалдаантай байжээ. Зөрчилдөөний мөөрий бооцоо нь асар том байсан ба Афин шиг хүчирхэг хотыг өөрсдийгөө дэмжүүлсэн тал нь ялах байв. Харин ялсан тал нь ялагдсан талдаа өршөөл үзүүлхээргүйгээр тийм их өш хонзон бие биендээ сансан аж.
Ингээд 2 тал 2лаа Афиныг өөрийн талдаа урвуулахаар  Афинруу элчин явуулжээ.

Кокайра-гийн элч эхлээд Афинд очин үгээ хэлэв. Тэрэээр хэлэхдээ : "Афинчууд болон Коркайра 2ийг холбосон ямар нэгэн утас холбоо байхгүи. Бид  Афинд хэзээ ч Афинд туслаж байгаагүй, харин ч бүр Афины дайснуудтай холбоотон байсан. Гэвч Афин Коркайра 2 дайсан биш, бас холбоотон ч биш. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрнө, харин өнөөдөр би Кокайра-гийн ирээдүйд санаа зовсондоо Афинд ирлээ" гэнэ. Ингэж түүний яриа цааш үргэлжилэх ба тэрээр хэрэв  Афинчууд Коринфтай бий болоод байгаа зөрчилдөөнд Кокайрагийн талыг баримтлах юм бол бид Коркайра-ийн гол бахархал болсон тэнгисийн хүчээр Афиныг дэмжинэ гэдгээ мэдэгдэв. Кокайра-н тэнгисийн хүч тухайн үедээ хамгийн догшин, хамгийн чадварлагт тооцогддог байжээ. Ингэж Афин нь  тэнгисээс дэмжих хүч сайтай Коркайра тай нэгдвэл сүрдмээр их хүч бий болох ба өрсөлдөгч Спарта чуудыг айлгаж чадах болно гэдгийг Кокайра-н элч Афинчуудад ойлгуулжээ.

Түүний дараа Коринф-н элч  уран цэцэн үгээр дүүрэн,  дүрэлзсэн сайхан үг олон нийтийн өмнө хэлэв гэнэ. Тэрээр яриандаа Коринф урьд нь Афинчуудад хэрхэн туслжаж байсаныг Афинчуудад сэмээрхэн сануулна. Мөн Афиныг Коринфтой холбоотон болохгүй бол Афины бусад холбоотонууд Афинаас холбоогоо таслаж магадгүй гэдэгийг тойруу замаар ойлгуулахыг хичээнэ.

Ингээд эцсийн шийдийг афинчууд хуралдсаны эцэст гаргажээ. Тэд Кокайра-г дэмжив.

Дүгнэвэл :

Коринфийн элч юун дээр алдаваа гэвэл урдны бүх тусаа сануулдаг нь афинчуудыг таагүй, дургүй байдалд оруулан улмаар  уурлуулсан. Тэрээр бодож санах юмгүй буруугаа хүлээн, одоо бидэнд туслах нь таануусыг үүрэг хариуцлага мэтээр Афинчуудтай харьцсан. Гэвч афинчуудын хувьд өнгөрсөн юм бол өнгөрсөн.  Тэдэнд ганц ирээдүй л чухал. Харин Кокайрагийн элчийн хувьд тэрээр аль алиндаа ашигтай санал болгосон нь оносон ажээ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :


Эрх мэдэлийн урт замд та хэзээ нэгэн цагт  өөрөөсөө илүү эрх мэдэлтэн хүнээс асуух, гуйх зүйл заавал гарна. Гэвч асуух нь бас нэгэн төрлийн нарийн урлаг юм.  Урлаг урлагдаа энэ урлаг нь асууж байгаа хүнээ маш сайн судалж ойлгосон байх ёстой урлаг юм. Харин бидний цөөхөн нь л энэ урлагийг эзэмшсэн байдаг ба ихэнх хүмүүс энэ урлагт амжилтыг олж чаддаггүй. Ягаад гэвэл тэд өөрийн хэрэгцээг эрх мэдэлтэний  хэрэгцээтэй андуурч байдаг. Тэдний ихэнх нь өөрсдөд нь туслах нь тухайн эрх мэдэлтэнд хэрэгтэй, тухайн эрх мэдэлтэнд чухал юм шиг боддог - гэвч эрх мэдэлтэнд яс юман дээрээ огт хамаагүй байдаг. Эрх мэдэлтэнүүд өөрт нь л ашиггүй бол тэд ихэнхдээ хөдөлдөггүй.

16р зуунд, Португалийн шашины номлогч нар маш олон жил Японыг Католик шашинруу урвуулах гэж хичээсэн юм. Энэ үед Португалчууд Японыг Европтой холбосон арилжаа худалдаанд монополи нь байжээ. Үүнтэй мөн адил шашин номлогч нар нь ч гэсэн багахан амжилт олж байлаа. Гэвч тэдний шашинаа дэлгэрүүлэх үйл ажиллагаа нь 17р зууны ихээр удирдагч Иеясу-н таалалд үл нийцэж байсан учраас зогсонги байдалд орсон юм. Удалгүй Япон оронд даничууд маш ихээр орж ирэх болж. Харин япончууд европчуудаас суралцах юм их байжээ : буу зэвсэгийн талаар гэх мэт. Даничууд зөвхөн худалдаа хийх л зорилготой, португалчууд шиг шашин дэлгэрүүлэхгүй  байсан учир Иеясу удирдагч Португалчуудыг улсаасаа гаргасан байна. Тэрнээс хойш тэрээр Даничуудтай худалдаа хийдэг болж, зэвсэг дайн үйлдвэрлэл гээд тэднээс олон юм заалгадаг байжээ.
Япон болон Голланд нь тэс ондоо хоёр соёл иргэншил байсан боловч тэднийг нэг зүйл л холбож байсан : хувийн ашиг, сонирхол. Таны харьцаж байгаа хүн болон та өөрөө бол яг л Япон Голланд хоёр шиг бие биенээсээ тэс ондоо соёлууд юм. Тийм учир өөрсдийгөө холдуулаад байгаа зүйлийг хувийн сонирхолоор тойрч гарч болно. "таны  авдарыг алтаар дүүргэх болно, таныг урт наслуулах болно, таныг  жаргалтай байлгах болно"...энэ бол бүх хүний хоорондоо ойлгодог , ойлголцож чаддаг хэл юм. Энэ л хэлийг ашиглахтун.

13р зуунд монголчууд Хятадыг дайтан 2000 жилийн түүхтэй соёл иргэншилд заналхийлэн, аюул авчирсан юм. Тэдний удирдагч Чингис хаан нь догшин зэрлэг нэгэн байсан ба хятадад онц гойд зүйл огт ажиглаагүй болохоор нь  хятадыг адуу мал идээшиж ундааших газар мэтээр л харж байв. Тэрээр үй түмэн хятадыг алаад энэ өргөн уудам нутагт өвс ургуулна гэдэг байжээ. Гэвч энэ сүйрэлээс хятадыг Елү Чу Цай хэмээх нэгэн эр аварчээ.Елү Чу Цай  нь өөрөө хятад хүн биш, харин хятадын соёл иргэншилийг биширдэг нэгэн байж.Тэрээр Чингис хааны итгэлт зөвлөгч болж чадсан ба хүн амьтан алахын оронд,  татвар авбал хамаагүй ашигтай хэмээн итгүүлж  олон хүний амийг аварчээ.
Чингис хаан нэгэн удаа Кайфен хотыг удаан хугацааны бүслэлтийн дараа дайтаад түүний оршин суугчдыг бүгдийг нь устгах хүсэлтай байж. Гэвч Елү Чу Цай түүнд энэ хотод Хятадын хамгийн шилдэг дархад, урланч нар амьдрадаг тийм учир тэднийг ашиглах нь зүйтэй гэснээр Чингис хаан  Кайфен хотыг сүйтгэлгүй үлдээжээ. Хувийн ашиг сонирхол л гэдэг ийм л хүчтэй.

Анхааруулга :

Зарим хүмүүс нь хэт эрх мэдэлтэй ба тэдэнд таны хэрэгцээ огт байхгүй. Зарим хүмүүс шудрага зан-г чухалд тооцдог. Зарим хүмүүс бусдад өөрсдийгөө өрөвч зөөлөн сэтгэлтэн болон харагдахын тулд хувийн ашиг сонирхол гэдэг юмыг хойшоо тавидаг. Тэгвэл энэ тохиолдолд яах вэ : ганц арга бол тэдэнд энэ боломжийг нь олгох.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax