Хууль #03
Тайлбар :
Хүмүүсиин хувьд үл тайлагдах оньсого бол. Хамгийн гол нь тэд хэзээ ч таныг яг юунд зориж тэмүүлж байгааг мэдэх учиргүй. Хэрэв таны юу хүсэж байгааг, юунд зориж байгааг мэдэх юм бол тэд хамгаалах болно, сөрөг арга хэмжээ авах болно. Тийм учир тэднийг буруу жимээр явуулж төөрөгдүүл, харин өөрийн явж буй замыг худал хуурмагийн утаа манангаар далдал. Цаг нь ирж тэд таны үнэн зорилтыг мэдэх үед та аль хэзээний гүйцэгдэхээргүй болсон байх болно.
Өгөөш тавьж бусдыг төөрөгдүүл. Хуурамч мөрөөр бусдыг мөшгүүл.Утаа мананд бусдыг оруул.
Тайлбар :
Өөрийн юунд тэмүүлж байгааг харуулахгүйн тулд бусдыг өгөөшөөр хуурч буруу замаар явуул. Хоердмол дохио, хоёрдсон урхи араасаа үлдээж тэднийг төөрөгдүүл. Худалаас үнэнийг ялгаж авч чадахгүй болтол нь төөрөгдүүлсэн бол тэд таны хэтийн зорилгийг мэдэж чадахгүй.
Түүхээс суралцах нь :
1850д онд Пруссийн парламент хүнд сонголтын өмнө ирэв. Асуудал юунд байв гэвэл Пруссийн эрх баригчид олон жижиг улсыг нэгтгэж Прусс тэргүүтэй Нэгдсэн Герман улсыг байгуулах сонирхол агуулж байсан бол энэ их хүсэлийг нь хүчирхэг хөрш болох Австри улс чөдөрлөж байв. Ийм учир үндсэндээ тийм ч хүчирхэг бус Пруссийн эрх баригчидын өмнө хоёрхон сонголт байв : Нэг эсвэл хүчирхэг Австричуудтай эв эеийг баримталж дайн дажинаас зайлсхийх, эсвэл Герман улсыг салангид байлгасаар ирсэн, сул дорой болгосон Австри улсын эсрэг босон тэмцэж, дайн зарлах явдал байв.
Хунтайж Виллиам нь парламентын гишүүдийн дийлэнхитэй нь ижил бодолтой байсан ба дайн өдөөхийг дэмжиж байв. Харин дайныг эсэргүүцэж байсан хүмүүс нь Хаан 4-р Виллиам болон түүний дэргэдэх сайдууд. Тэд Австричуудыг аргадан, эв найрамдалыг санал болгож байлаа.
35 настай, эх оронч, омгорхог, үнэнч шудрага детүтатуудын нэг нь Отто Вон Бисмарк. Түүний ганц мөрөөдөл нь Нэгдсэн Герман улсыг байгуулах ба, германчуудыг хувааж, салангид олон жил байлгасан Австричуудын уналтыг нүдээр үзэх. Цэргийн хүний хувьд, тэрээр дайн тулааныг нэр алдарын оргил гэж боддог нэгэн байв. Чухам энэ л хүн улс хоорондын зөрчилдөөний асуудалыг,яриа хэлэлцээр, янз бүрийн тохиролцоо бус зөвхөн цус л бүрэн шийднэ гэдэг зэрлэг боловч оносон үгийг хэлсэн юм.
Гэвч Омголон эх оронч, цэрэг дайны алдар цууд дурлагч Бисмарк нь парламентын индэр дээр өөрийн хэлсэн үгээрээ бүгдийн гайхшралыг төрүүлсэн юм. Тэрээр энэхүү дайныг эрс эсэргүүцсэн ба , бүр Австрийн засгийн газарын үйл ажиллагааг хамгаалж, тэднийг магтсан үг хэлэв. Ийм утгатай үг хэлсэн нь түүний хүсэл мөрөөдөл, зорилгоос тэс ондоо . Ягаад ингэв?
Зарим депүтатууд Бисмаркыг буруушааж байсан бол, зарим нь Бисмаркыг дэмжиж саналаа буцааж, ингээд эцэс сүүлд нь хааны тал ялж, дайны тухай асуудал нэг мөр шийдэгджээ. Дайн цуцлагдав.
Энэ явдлын дараа, өөрийг нь дэмжиж, депүтатуудын бодолыг эргүүлсэн Бисмаркийг Хаан 4-р Виллиам зөвлөлийн сайдуудынхаа нэг болтол хэргэм зэрэг ахиулжээ. Энэ суурин дээр Бисмарк нээх удсангүй, хэдэн жилийн дараа Пруссийн ерөнхий сайд болтолоо дэвшсэн байна.
Эрх мэдэлтний суудалд очсон Бисмарк харин одоо л өөрийн залуурдаж буй улсаа Австрийн эсрэг дайнд хөтөлж Нэгдсэн Герман улсыг байгуулан, мөрөөдлөө биелүүлжээ.
Дүгнэвэл :
Бисмарк парламентийн индэр дээр тийм утгатай үг хэлэхээсээ өмнө сайтар тооцоо хийж нягталж үзсэн байна. Европын бусад оронтой таарамж харилцаа муутай, цэрэг армийнх нь хүч тийм ч сайн биш, Австри шиг хүчирхэг улстай дайтахад бэлэн биш байгааг тооцож үзээд ойлгосон аж.
Хэрэв энэ дайнд Австри ялах юм бол аймшигтай ирээдүй германчуудыг хүлээж байлаа - "Нэгдсэн Герман Улс" гэх мөрөөдөл нь домог мэт болох байв. Мөн Бисмарк дайныг дэмжээд, дайтяа гэж уриалаад дайтахаар болоод, дайтаад, Пруссчүүд дайнд ялагдсан бол дайнд уриалан дуудсан гишүүдийн амь нас баталгаагүй болох байлаа. Ийм учир тэр хүлээхээр шийджээ.
Эв эе, энх найрамдалыг эрхэмлэгч,эрсдэл хийхээс эмээдэг, аймхай хаан удирдлаган доор түүний цэрэг арми нь хэзээ ч дайнд бэлэн болохгүйг мэдэж байсан учир тэр хаантай дүүцэхүйц эрх мэдэлийг хайж байв.
Тийм ч учир тэр бусдын таамаглаагүй үйл явдалыг хийж, бусдын амнаас өөрөө сонссон бол инээх байсан үгийг хэлж, бусдыг бүрэн төөрөгдөлд оруулсан байна. Хэн ч Бисмарк шиг дайнд хөөрүү, эх оронч хүний амнаас тийм үг гарна гэж төсөөлөөгүй байжээ. Бүхэл бүтэн улс ингэж хууртав.
Энэ л учир утгагүй хэлсэн үгнийхээ ачаар, дайтах дургүй аймхай хааныг дэмжсэнийхээ ачаар, Бисмарк хааны таалалд нийцэж, зөвлөх сайд болж, түүнээсээ төд удалгүй ерөнхий сайд болсон байна. Ерөнхий сайд болоод Пруссийн цэрэг армид гойд анхаарал хандуулан улмаар дайнд бэлтгэн, мөрөөдөж байсанаа хийжээ.
Бисмарк нь дэлхийн түүхийн хамгийн ухаантай улс төрчдийн нэг байв : стратеги болон мэхлэх ухаанд дээд зэргийн. Түүний гол зорилго нь цэрэг армийг удирдах эрх мэдэл хэрэгтэй байсан ба тэр хуурамч дохио, занга тавьж өөрийнхөө хүсэл бодолыг манан дунд оруулан бусдыг төөрөгдүүлсэн юм. Хэн ч түүнийг эрх мэдэлд тэмүүлж байна гэж бодсонгүй. Хэн ч таамаглаагүй учир хэн ч сөрөг арга хэмжээ авч чадсангүй. Өөринхөө жинхэнэ зорилго,чиглэлийг нуух нь ийм ашигтай.
Эрх мэдэлд хүргэх дүрэм :
Ихэнх хүмүүс бол нээлттэй ном. Тэд юу бодож байгаагаа, юу мэдэрч байгаагаа байнга хэлнэ, байнга илэрхийлнэ. Ингэснээрээ тэд өөрийн зорилго, чиг хандлагийг илчилнэ. Тийм хүний дараачийн алхам, хэтийн зорилгийг уридчилан тааж, мэдэхэд хэтэрхий хялбар.
Хэрэв та бусдад нээлттэй байснаараа бусдын хайр хүндлэлийг хүлээж байна гэж боддог бол маш том алдаа. Ялангуяа эрх мэдэлд өрсөлдөж буй хүнд энэ нь байж болшгүй зүйл. Ичих зовох зүйлгүй, бэрхшээл үгүй хэн ч хараад уншихаар нээлттэй ном шиг байх нь таныг хэт урьдчилан хэлэх боломжтой болгодог. Ийм байх тусам таныг хүндлэх хүн ховордоно, таниас айх хүн багасна, ингэж та эрх мэдэлгүй болно гэсэн үг.
Эрх мэдэлд өрсөлдөгч хэн бүхэн "үнэнч, шудрага" гэх мэт үгийг үгийн сангаасаа хасаад үнэн нүүр царайгаа, өөрийн зорилгоо нуух далдлах аргад суралц. Сурж чадвал таньд үргэлж давуу тал бий.
Өөрийн хүсэж буй юмаа өөр юмаар далдаж хуурамч юм хүс, хуурамч зорилгийн төлөө тэмүүлж бусдын өмнө жүжиглэ, тэгвэл тэд таниас болгоомжилж чадахгүй.
Хуурамч мөрөөр мөшгүүлэх аргын хамгийн түгээмэл хэлбэр бол бусдын санаа бодолыг хуурамчаар дэмжих. Бусдын санал бодолыг хуурамчаар дэмжих нь бусдыг төөрөгдөлд бүр амархан оруулна, таны өрсөлдөгчийг хуурамч мөрөөр мөшгихөд хүргэнэ. Энэ аргад хичэээнгүйлэн суралц.
Төөрөлгдөлд оруулах аргын өөр нэгэн хэлбэр нь хуурамчаар бусдад нээлттэй хандах. Энэ аргыг ашиглах бол та бусдад өөрийн зорилго мөрөөдөлөө санамсаргүй ярихаас эхлэх хэрэгтэй - хамгийн гол нь өөрийн үнэн мөрөөдөл, зорилго, чиг хандлагаа яриж хэзээ ч болохгүй. Ингэж чадвал та нэг сумаар гурван туулай буудна гэсэн үг : 1т та нөхөрсөг харагдах болно ( хүмүүс таниас эмээхгүй,болгоомжлохгүй ), 2т та нээлттэй харагдах болно ( өрсөлдөгч нар чинь таныг дутуу үнэлнэ), 3т та хүний итгэл даахаар нуруутай хүн болж харагдаж хүмүүс таньд зөрүүлэн нээлттэй байх болно ( ингэвэл та бусдын чиг хандлага, зорилгыг мэдэж урхи,саад,занга тавиж болно).
Санаж яв : Шилдэг худалч нар өөрсдийн үнэн төрхийг халхалхын тулд ашиглаж болох бүх нөмрөгийг нөмөрдөг. Тэдэнд ичих булчирхай гэж үгүй.
Хэрэв та хууран мэхлэх,өөрийн үнэн нүүр,зорилго чиг хандлагаа далдлах эрдэмийг төгс эзэмшсэн хүн байнга үнэгэн заль, хоёрын хооронд жоохон хүүхдийн үлгэрээр бусдыг хуурдаг гэж бодож байвал тэр чинь буруу. Хамгийн шилдэг хууран мэхлэгчид гаднаа хэнийг ч сонирхолыг татахааргүй, амтгүй харагддаг юм. Тэд чамин тансаг, олны анхаарлыг татсан үг хэллэггүй, хэнд ч гэм хүргэхээргүй, ердийн улиг болсон дүрийг гаднаа бүтээдэг. Тэд утаа манангаар өөрийнхөө явж байгаа замыг халхалдаг.
Утаа манангаар өөрийн замаа далдлах аргын хамгийн амархан бөгөөд энгийн жишээ хуурамч нүүр царайны хувьсал. Та эелдэг энхрий боловсон зөөлөн дулаан гээд бүх төрлийн нүүрний арьсаны цаана өөрийнхөө үнэн нүүр царайг нууна гэсэн үг юм, энэ нь их түгээмэл ашиглагддаг аргуудын нэг. Яг энэ аргад хамгийн гаргууд суралцаж чадсан нь Франклин Рузевелт. Франклин Рузевелтийн нүүр царайнаас хэн ч түүний юу бодож байгаа, уурлаж байгаа, баярлаж байгаа эсэхийг нь уншиж чаддаггүй байсан гэнэ. Тэрээр баярласан үедээ ууртай царайг харуулж чадахаар, ууртай байх үедээ хэнээс ч илүү баяр хөөртэй, жаргалтай царайг харуулж чаддаг авьяастан байсан гэнэ
Утаа мананд оруулах аргын өөр нэг хэлбэр бол хуурамч хэв маяг, хуурамч зуршил бүтээх арга юм. Энэ арга нь ихэнхдээ тухайн хүний зөгнөх, болон дүгнэх чадвар дээр дөрөөлөгддөг : Бид бүгд бодох дуртай, гэвч өөрийнхөө тухай биш бусдын тухай бодох илүүтэй дуртай. Бусдын алдаа, эндэгдэлийн талаар бодох бүр илүү дуртай. Тэхээр яг энэ сэтгэл зүй дээр дөрөөлөн утаа манангаа тавина гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэвэл oлон дахин алдаа гарган, өөртөө хуурамч хэв маягыг бүтээснээр таны дайсан таны алдаануудад итгэж, таны хэв маяг, байнгын зуршилд хууртаж таныг энэ хэвээр үргэлжлэх тухайд бүрэн итгэж, таниас анхаарлаа, таниас болгоомжоо авна гэсэн үг юм.
Хүмүүс зуршилд итгэдэг учир энэ аргад хамгаас их хууртдаг бүдэрдэг.
Та хэзээ нэгэн цагт дайсны цайз хэрэмийг эзлэх , буулгаж авах төлөвлөгөөгөө дайсандаа зарлаж байгаад дайрдаг жанжины тухай сонссон уу? Сонссон бол тийм жанжидын хэд нь амжилт олсон бэ ? Амжилт олсон нь ховор л болуу....
Нэг үгээр хэлвэл Та бол жанжин. Тиймээс дайсны цайз яаж эзлэх тактикаа дайсандаа бүү мэдэгд. Цайзыг эзлэх аргаа мэдэгдвэл, дайсан чинь цайзынхаа таныг дайрах гэж байгаа газраа хамгаалалтаа зузаатгана. Тийм учир өөрийн чадалын хэр хэмжээ, нөлөөний цар хүрээг, зорилго, чиг хандлагаа дайсандаа мэдэх боломж бүү олго. Дайн эхлэхээс өмнө Дайнд Ялж сур.
Анхааруулга :
Та өөрийн зорилгийг нууж далдлахдаа маш нууц болгон түгжиж, олноос гажиж огт болохгүй. Хэрэв та бусдад олон нууцын эзэн мэтээр харагдах юм бол бусад хүмүүс таниас болгоомжлох нь ихсэнэ. Таныг анхааралдаа авах болно. Тийм учир ердийн хүн ямар шинж чанар, байгалтай байдаг яг тэрэн шиг л аягалж,аашилах хэрэгтэй. Хэт их нууцаа хадгалж байна гээд бусдаас холдож, бусдаас гажих юм бол сөрөг үр дагавартай. Тийм учир ойр дотныхоо, өөрийнхөө харилцдаг бүлэгтээ уус, бусадтай нийл, харилц, тэднээс бүү гаж бүү, бүү холд. Та тэдний дунд хэр сайн холилдож, хэр сайн хутгалдаж чадна тэр хэмжээгээрээ бусдын сэжиг бусдын анхаарлыг татахгүй. Яг энэ аргыг тагнуулчид хэрэглэдэг. Тэд жирийн хүмүүс шиг амьдарна, жирийн хүмүүс шиг ажиллана, гэвч тэд тагнуулч гээд бусдаас хэзээ ч гаждаггүй, бусдаас хэзээ дүүлдэггүй...Тагнуулч хүнийг гаднаас нь ялгах аргагүй.