Хууль #06

2011-03-20,
Олон нийтээс ялгар. Анхаарлыг дурын үнээр олж ав.

Тайлбар :

Хэзээ ч өөрийгөө олны дунд бүү алд. Салхинд хийсэх хамхуул мэт бүү бай. Бусдын нүдэнд тод үзэгдэм бай. Өөрийгөө анхаарлын соронз болго,өөрийгөө том болго, өөрийгөө өнгөтэй болго, өөрийгөө оньсого таавар мэт болго.

Хэсэг 1.Өөрийн нэрийг шуугиан, дуулиан, гутамшиг, шившиг гээд альнаар нь ч байсан бай хүрээлүүл.

Тайлбар :

Олны анхаарлыг дурын дүр төрхөөр тат. Шуугиан дуулианаас эхлээд шившиг гутамшигийн алиныг ч ашиглаж болно. Өөрийгөө бусдаас товойход, бусдаас тод гэрэлтэхэд юуг ч байсан хий. Анхаарлуудын дунд ангилал битгий гарга - муу нэр болон шившиг гутамшиг таньд ялгаагүй нэр хүнд авчрах болно. Бусад таныг үл анхааран, үл тоомсорлож байснаас бусдад муулуулж, доромжлуулж байсан нь хамаагүй дээр.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Өөриин ажил мэргэжилийн эхэнд, нэр хүндгүй байхдаа, та бусдын анхаарлыг бусдаас ялгарах дүр төрхөөр татаж болно : хувцасны стиль, аль эсвэл бусдаас ялгарах, хувийн гаж зан, маяг гэх мэт. Олон хүн таныг анзаарч, таны энэхүү байдалыг сайлна чиг, бас муулна чиг. Сайлах муулах нь таньд нээх хамаагүй, хамгийн гол нь анхаарлын төвд байх нь чухал. Олон дундаас товойсон, ялгарсан байхад өөрийн нэрийг тэнгэрт ододтой цуг байрлуулахад илүү хялбар байдаг.
 Хүмүүс гутамшигтай шившигтэй дүр төрхийг байж болшгүй гэж боддогоороо алддаг. Тиймээс энэ бодлооо хая. Бүх төрлийн анхаарал таньд ашиг тустай гэдгийг сана.

Агуу зохион бүтээгч Томас Эдисон өөрийн санхүүг өсгөхийн тулд олон нийтийн анхаарлыг татах нь хэр их ач холбогдолтой байдагийг ойлгожээ. Тэр шинжлэх ухааны бүтээл нь том эсвэл жижиг, агуу эсвэл өчүүхэн байх нь чухал биш, харин олон нийтэд хэрхэн танилцуулах нь л тун чухал гэдгииг мэддэг байв. Өөрийн цахилгаантай нээлтээ бусдад танилцуулахын тулд Эдисон эхлээд бусдад хачин сонин үл бүтэх нээлт, туршилтуудын тухай ярьж бусдын анхаарлыг татдаг байв. Тэрээр тухайн үедээ гайхагдах  фантази бүтээлүүдийн талаар ярина  : робот, бодолын зургийг  авдаг аппарат гэх мэт - энэ галзуу мэт зүйл нь бусдыг түүний тухай сайн муу яриулахад хүргэнэ. Муу нэр, худалч болж хувирах нь энүүхэнд. Гэвч хамгийн гол нь олон түүний тухай хот даяар ярина, маргалдана. Ингэж тэр анхаарлын төвд орно. Ингэснийхээ дараа тэр шинэ бүтээлээ танилцуулдаг байв...ийм ч учраас түүний өрсөлдөгч, Эдисоноос хамаагүй авьяаслаг Теслаг ард иргэд  бага мэддэг байсан бизээ.

Хэрэв та эрх мэдэл доогуур бол, бусдын анхаарлыг татах хамгийн үр дүндтэй үр ашигтай арга бол ойр хавийн хамгийн  нэр хүндтэй, бусдын анхааралд байгаа хүнрүү довтлох .

Пиетро Аретино гэгч 16р зууны үед  Ромд амьдарч байсан залуу зарц хүү бусдад өөрийгөө шүлэг найрагчаар харагдахыг хүсчээ. Ингээд тэрээр Ромын Папыг доог тохуу хийсэн  хошин шүлэгүүдээ олонд түгээв.  Ромын Папаар хэн ч оролдодгүй байсан ба энэ нь түүнийг хоромын дотор олоноос товойн гаргахад хүргэв. Пап шиг том байр суурьтай хүнийг чигэлсэн нь түүнийг анхааралын төвд оруулжээ. 

Гэвч энэ аргыг тодорхой хугацаанд ашиглаж, анхаааралын төвд очингуутаа байнга шинэчлэгдэж байхгүй бол олон нийт таниас хэт амархан уйдах болно гэдэгийг сана

Пабло Пикассо хэзээ ч өөрийгөө арын эгнээнд орохыг зөвшөөрдэггүй байсан байна : олон нийт түүнээс уйдаж, түүний нэр хүнд бууж эхлэх үед тэрээр баахан  муу зураг зуран олон нийтийн урмыг нь хугалдаг байв. Тэрээр тэнэг зүйл зурж бусдыг үймүүлсэн нь бусад уйдаж эхлэснээс хамаагүй дээр гэж боддог байв.

Ойлгож ав : хүн нь хэн нэгний үйл явдлыг урьдчилан харж чаддаг бол өөрийгөө давуу талтай, дээд зэрэгт тооцно. Хэрэв та тэдний таамагынх нь эсрэг тоголвол , та тэднийг удирдаж чадна, тэдний хүндэтгэлийг хүлээж чадна.

Хэсэг 2.Учир битүүлгийн уур амьсгалыг бий болго.

Тайлбар :

Улиг болсон зүйлсээр дүүрэн хүний энэ нийгэмд учир битүүлэг зүйлс анхаарал татах нь их. Өөрийн хийж байгаа зүйлээ хэт ойлгомжтой байлгах нь буруу. Тийм учир өөрийн гарт буй бүх хөзөрийн модыг бүү дэлгэ. Учир битүүлэг уур амьсгалаар өөрийгөө хүрээлүүл. Энэ нь таны нэр хүндийг өргөх болно. Оньсого тааврын уур амьсгалыг гайхшруулах, бишрүүлэх, уруу татах, толгой эргүүлэх,айлгах үргээх гээд аль алинд нь  ашиглаж болдогоороо давуу талтай.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Санаж яв. Ихэнхи хүмүүс бол нээлттэй ном. Хэрэв тэдний үйл хөдлөлийг жоохон ч гэсэн ажих юм бол тэд хэт онгорхой, тааж хэлхэд хэт амархан байдаг. Жоохон болгоомжтой байж, нам гүм байдлаа хадгалаад, тодорхойгүй, хоердмол утгаар өөрийгөө илэрхийлээд явбал та өөрийнгөө тойруулан учир битүүлгийн уур амьсгалыг бий болгож чадна.

Пуницийн дайны үед ( МЭ 219-202 он) Картажийн Жанжин Ганнибалын тагнуулууд муйхур алдаа гаргажээ. Тэд Картажийн их цэргийг ташаа мэдээлэл дээр үндэслэн нэг талаараа далайгаар хашигдсан, намгархаг газар аваачсан байна. Тэд ингэж Ромынхны зангад оржээ. Ромын цэрэгүүд даруй уулын бүх гарцыг бүслэж Картажийн их цэрэг гарах гарцгүй болон хоригдов. Ромын жанжин Фабиус тун их баяртай, сэтгэл хангалуун  байв : Тэр агуу Ганнибалыг барьчихлаа. Өөрийн шилдэг цэргүүдээ хамгаалалтанд үлдээгээд бусад цэргүүдтэйгээ Ганнибалыг устгах төлөвлөгөөндөө орсон байна.

Гэвч Ганнибал нь хурц ухаан, овжин заль мэхээрээ бусдад алдартай нэгэн аж. Энэ нөхцөл байдалд ч гэсэн тэрээр хосгүй арга мэх урлаж, Ромын урхинаас мултарч чадсан байна.

Шөнө дунд Ромын харуулд зогсох шилдэг цэргүүд нь уулны доороос уулыг чиглэн ирэх мянга мянган галт бамбарыг харан сүрджээ.
Хэрэв энэ Ганнибалын арми бол тэд 100 дахин үржсэн юм шиг олон байв. Ромын уулын гарцыг хааж буй цэргүүд энэхүү олон мянган гэрлийн тухай юу байж болох талаар халуун маргаан өрнүүлэн мэтгэлцэхээр цугларна : Картажийн далайгаас ирсэн нэмэлт хүч үү? Аль эсвэл газарт нуугдсан байсан цэргүүд нь үү ? Сүнс?

Ингэж байсаар тэр бамбар нь бүх уулыг нөмрөх шахаж, доороос мянга мянган бүрээний дуу сонсогдоно. Чөтгөр хэмээн тэд бодож эхэллээ. Ромын хамгаалалтанд үлдсэн цэргүүд одоо айж эхлэв . Шөнө энэ мэтээр ингэж дуусав. Харин маргааш өглөө болход Ганнибал нь өөрийн бүх цэрэгтэйгээ зугтсан байлаа. Яаж мултрав? Ямар заль? Тэр үнэхээр чөтгөрийг сэрээвүү?
Гэвч эдгээрийн аль нь ч биш байв.

Яг үнэндээ тэр нь олон багцалж боосон олон мөчиртэй хугарсан моднууд байжээ. Харин аян дайнд хамт явсан үхэрүүдийн мөөрөлт айсан харуулуудад бүрээ шиг сонсогдсон юмсанж. Ингээд модны мөчирт гал асаан үхэрээр чирүүлсэн нь шөнө дунд олон мянган арми ирж байгаа мэт харагдуулсан байв. Модны мөчир шатаж дуусаад үхэрийн арьсыг түлэх үед, үхэрнүүд галзууран ийш тийшээ гүйлдэж энэ тэндгүй гал тавин мөөрсөн байна. Тэр нь бүрээ шиг сонсогдож, хамгаалалтын цэргүүд анхаарлаа хандуулсан хойгуур нь Ганнибал цэрэг армитайгаа зугтсан ажээ.  Ганнибалын энэ удаа амжилт олсон нь модны мөчирт бус, үхэртээ бус харин ромын хамгаалагчдын анхаарлыг татсан, тэрч бүү хэл айлгасанд байгаа юм. Хэрэв тэд юу байсныг нь мэдсэн бол тэд өөр өөрсдийнхөө байрандаа манаагаа хийгээд суух байлаа.
Учир битүүлэг зүйл ингэж Ганнибал болон тэдний цэргийг аврав.

Хэрэв та өөрийгөө бусдын бүслэлтэнд орсон, бусдаар буланд шахуулсан мэт байдалд мэдэрч байвал хамгийн энгийн зүйлийг туршаад үзээрэй : тэдний тайлбарлаж чадахгүй ойлгоход хугацаа авахаар зүйлээр анхаарлыг нь тат. Урьдчилан таамаглашгүй, тааж хэлшгүй бай, яг л Ганнибал шиг тайлбарламгүй, олон утгаар тайлбарлагдах жүжиг зохио. Учир битүүлэг байдал нь таны хүчийг агуу их болгон харагдуулна.

Анхааруулга :

Та өөрийн эрх мэдэлийн төлөөх өрсөлдөөнии эхэн үед  бусдын анхаарлыг татах аргыг ашигла. Харин нэгэнт анхаарлын төвд очсоныхоо дараа анхаарал татах аргыг тааруулан хэрэглэх хэрэгтэй. Олон нийтийг хэзээ ч нэг хэвийн үзүүлбэрээр уйдааж болохгүй. Учир битүүлэг уур амьсгал бүрдүүлэх нь хүч чадалын уур амьсгал бүтээх гэж байгаа хүмүүст хэрэгтэй, гэвч энэ нь хэмжээнээсээ хэтэрч болохгүй бөгөөд бүх зүйл хяналтан дор байх учиртай.

Санаж яв : Таны бариж байгаа анхааралын төв нь хэзээ ч таниас дээд эрх мэдэлтэнд саад болж байх ёсгүй юм.
Лола Монтез дундаж орлоготой Ирланд гэр бүлээс  гаралтай, бусдын анхаарлыг татах дуртай нэгэн байв.  Тэрээр  Франз Лихт ийн дурлалт хүүхэнээс эхлээд Баваригийн Людвиг хааны нууц амраг, улс төрийн зөвлөөчийн албыг хашиж явсан нэгэн аж.
1850 онд Лодонд Шекспирийн Макбет жүжиг тавигдсан байна. Энэ жүжиг нь тухайн цаг үеийн хамгийн шилдэг жүжиг чин болох Чарл Жон Кийн тоглох юм.  Ингээд бараг бүх англи даяараа энэ жүжигийг үзэв. Викториа хатан хаан Алберт хунтаж ч ялгаагүй үзэхээр болжээ.  Бас язгууртны гэр бүлд тооцогдох Лола Монтез ч бас үзэх урилга авав. Ингээд жүжиг тавигдах өдөр, жүжиг эхлэхийн өмнө үзэгчид хатан хаанаас эрт суудалаа эзлэн түүүнийг ирэх үед нь алга ташин угтаж авахаар зэхэж байжээ. Ингээд хантан хаан Викториа орж ирэнгүүт бүгд босон алга ташин хүндэтгэсэн байна. Гэрэл унтран жүжиг эхлэх гэв. Гэтэл бүгдийн нүд викториа хатан хааны эсрэг талаас  гарч ирэх ганган хувцалсан сайхан хүүхэн дээр тогтоно.  Тэр алмаазан титэм зүүж, амьтаны үсэн цув өмссөн байв. Ингэж тэр хатан хааны дараа суудалдаа суужээ. Хүмүүс шүгэлдэж алга ташиж бөөн юм болов. Хатан хааныхаас илүү хүмүүс алга ташив. Гэвч ингэж олны анхаарлыг татсанааасаа хойш Лолагийн англи дахь ажил амьдрал эцэс болсон юм. Хэн ч түүнийг ажилд аваагүй ба түүний бүх чадал хатан хааны нэр хүндийг тэр жүжигдээр халхалснаасаа хойш үгүй болжээ..

Ойлгож ав: Та анхааралын төвд хаана хэзээ орохоо мэдэж чаддаг байх хэрэгтэй.Хааны дэргэд байна уу гэдгээ шалга.






Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax