Хууль #45
Тайлбар :
Олон хүмүүс өөрчлөлт шинэчлэлийн зайлшгүй байдалыг хийсвэр ойлголт мэт боддог. Хэт их шинэчлэл нь осолтой - тэд ихэнхдээ бусдын эсэргүүцэл болон бусдыг бослого гаргахад хүргэнэ. Хэрэв та шинэ буй болсон эрх мэдэлтэн бол өөрийн хүчний суурийг бат бэх тавихын тулд бусдад уламжилж ирсэн арга барилаар юмыг хийнэ гэдэгээ ойлгуул. Хэрэв шинэчлэл нь зайлшгүй байгаа бол үүнийг өнгөрсөн дээр хийгдэх өчүүхэн нэмэлт,сайжруулалт хэмээн хуур.
Түүхээс суралцах нь :
1920 оны үеэр залуу хувьсгалч Мао нь олон бэрхшээлтэй тулгарч байлаа, засагийн эрх барихын төлөөх тулалдаанд коммунистууд ялах нь бараг үлгэр домог мэт байв : тэдний цөөн тоо, тэдний хөрөнгө мөнгөний асуудал,цэрэг дайны туршилггагүй байдал, мөн зэвсэгийн хомсдол гэх зүйлүүд нь коммунист намыг ялах магадлалийг бараг үгүй болгож байв. Гэвч тэдний удирдагч Мао нь биелэгдэшгүй гэх мөрөөдөлөө бодит байдалд биелэлээ олох нэгэн замыг харж байлаа - буу зэвсэгээр Чан Кай шигийн талыг эзлэх бус харин хятадын олон сая хүний сэтгэл зүрхийг нь байлдан дагуулах явдалыг тэрээр ялалтын түлхүүр болгон харж байжээ.
Дэлийн түүхийн хамгийн эртний соёл иргэншилийн нэг болох хятад улс нь өөрийн сүр хүчээ хэзээ ч үл алдах агуу их түүхтэй - гүн бэхэжсэн түүхийнхээ сургамж болон сургаалиудыг, эртний их ёс заншилаа хадгалсаар ирсэн, түүх соёлоо дээдлэн үздэг хятадын ард түмэн энэ үл мэддэгдэх Коммунизм гэх юмаар солих болвуу ? - бараг л боломжгүй зүйл...
Гэвч Маогийн хувьд энэ нь боломжтой ажээ. Асуудалын шийдийг Мао нь бусдыг хуурхад харж байв : тэрээр өөрчлөлт шинэчлэлтийг "өнгөрсөний" цув нөмрөгөөр халхалан хийх төлөвлөгөөтэй байв, бусдын нүдэнд буруу гаж хууль бус үйлдэлгүй хийхийг тэр шийджээ. Маогийн хамгийн дуртай ном нь "Усны хөвөө" гэх дундад зууны хятадын тууж - Энэ зохиолд хятадын дарангуй монархийн өөдөөс эсэргүүцэх дээрэмчин найзуудтай хятад маягийн РобинХоод ын тухай гардаг аж. Энэхүү дуртай зохиолоосоо Мао нь нэгэн содон дүр зургийг олж харсан нь : мунхаг, харгис хятадын хаант засагийг эсэргүүцэх дээрэмчин хулгайч хүмүүсийн бүлэгийг, хэдий тэд дээрэмчин хулгайч боловч тэдний мунхаг хааны өмнөөс зоригтой тэмцэж байгааг нь ард түмэн зөвтгөж тэднийг дээрэмчин гэх байдлаар биш харин баатар мэт харьцаж биагаа нь түүний сонирхолыг татдаг байсан аж. Мөн энэхүү "Усны Хөвөө "зохиол нь хятадын ард иргэдэд асар их тархсан бүтээл байсан байв. Ингээд Мао нь өөрийн хувьсгалч армийг "Усны Хөвөө" зохиолд гарах дээрэмчдийн бүлэгийн сайжруулсан загвар мэт харагдуулах, сэтгэгдэл төрүүлэх болов, өөрийн тэмцэлийг "Усны хөвөө"нд гарах ядарсан ард түмэн аймшигт удирдагчийг эсэргүүцэхтэй зүйрлүүлэн бусдад ойлгуулахыг хичээж байв.Ингээд ард түмэн ч гэсэн үүнд таатай тухтай хандана. Учир нь Мао тэдний сайн мэдэх үлгэрийг одооцагт авчиран, ард түмний сэтгэлд хорогдсон дүрийг өөрийн үйлдэлдээ "нөмрөн" гарч ирсэн учраас тэр.
Нам нь ялалт байгуулсаны дараа ч Мао нь өнгөрсөний,хуучны нэр хүндийг ашиглан өөрийн үйлдэлийг хучих аргаа орхисонгүй. Тэрээр өөрийгөө хятадын ард түмэнд Ленингийн хятад хувилбар мэтээр ойлгуулахыг хүсээгүй, харин Чуко Лиан-ы орчин үеийн хувилбар мэтээр харуулахыг хичээж байжээ - Чуко Лиан нь эртний хятадын түүхэн бүтээл болох "Гурван Улсын Роман" гэх бүтээлд гардаг түүхэн дүр, цэргийн стратегич аж. Тэр нь жанжин байгаад зогсохгүй бас яруу найрагч, философич байв. Харин Мао нь өөрийгөө яг л Чуко Лиан шиг стратеги болон филосфи 2ыг хослуулах чадвартан, шинэ үеийн Чуко Лиан мэт ард түмэндээ харагдахыг хичээж түүндээ ч гэсэн амжилттай хүрсэн байна..
Үүнээс гадна Мао гийн яриа, илтгэл, захиа, бүтээл болгон нь эртний хятадын түүхээс иш таатаастай,санаа аваастай байсан нь түүнийг энэ аргыг хэр их гүн эзэмшсэн байсаныг тодорхой нотлоно байх.Мао нь ингэж түүх заншил, өвөг дээдсээ хүндэлдэг, ШИНЭЧЛЭЛ гэх үгэнд харшилтай ард түмэнийг аргандаа оруулан, өөрийн хийх гэж байсан шинэчлэлийг "хуучины, өнгөрсөний" нөмрөгөөр хучин, ард түмэнээ хуурж, дайсанаа удирдаж чадсан байна .
Дүгнэвэл :
Агуу түүхтэй улс болгон өнгөрсөнөө хүндлэн биширдэг. Хятад нь дэлхийн анхны соёл иргэншилийн нэг бөгөөд , асар их баялгтай түүхтэй. Тиймээс ч тэд өнгөрсөн үе, түүх судараа хэнээс ч илүү дээдэлдэг. Ингээд шинэчлэл хийхэд Мао-д садаа болж байсан хамгийн том зүйл нь бол ард түмний хэт төгс өнгөрсөн цаг байжээ. Тэд ёс жаягаа дээдэлдэг учир түүнийгээ тийм ч амархан орхих хүсэлгүй аж Мао нь өөрийн шинэчлэлийг хятадын түүхээр хучсан явдал нь түүнд эерэгээр сайнаар нөлөөлөх болсон байна. Тэр ингэж сул талыг, давуу тал болгон ашиглаж чаджээ.
Үүнээс ойлгож авах хичээл нь тун энгийн.Өнгөрсөн гэдэг бол хүчний уурхай.Өнгөрсөнд болсон үйлдэл болгон агуу сүрдмээр харагддаг, зуршил болон түүх нь ямарч үйл явдалын жин болон хэмжээг нь нэмдэг. Үүнийг өөрийн давуу тал болгон ашигла. Өөрчлөлт шинэчлэлийг бусдад таалагдах "өнгөрсөн" үеийн нөмрөгийг хучин хий. Эсэргүүцэл бага гарах болно.
Эрх мэдэлд хүргэх түлхүүр :
Хүний сэтгэл зүй нь маш олон бие биенээ тэр даруй үгүйсгэх "хос" бодолыг агуулдаг - тэдний нэг нь энэ "өөрчлөлт", "шинэчлэлт"-ийн тухай ойлголт юм : ихэнхи хүмүүс өөрчлөлт нь хэр чухал болохыг, нийгэм нь өөрчлөлт шинэчлэлтээр дутагдаж байгааг, хувийн болон нийтийн амьдралд шинэ агаар шинэ уур амьсгал, хувьсгал хэрэгтэй гэдэгийг ойлгодог ч үүнтэй дагуулан айдас, түгшүүрийг мэдэрдэг, араас нь гарч болох гай барцад, хэцүүдэлээс болж энэ бодлоо үгүйсгэдэг байна.
Бид өөрчлөлтөөс зугтах аргагүй гэдэгийг мэддэг хэрнээсэтгэлийнхээ гүнд дасан зохицсон өнгөрсөн үеэсээ салахыг хүсдэггүй, тэднийг зуурдаг ба бид гаднах өнгөн өөрчлөлтийг (жишээ нь шинэ стиль, шинэ үс засалт гээд) зөвшөөрдөг боловч, өөрчлөлт нь бидний мөн чанар, болон нийгмийн бүтэц,тулгуурыг өөрчилж байвал бид өөрчлөлт хэмээх ойлголтонд таагүй ханддаг.
Ойлгож ав : Өнгөрсөн бүхэн өнгөрсөн. Тэд булшлагдсан. Тэд амилж босож ирэхгүй. Тийм учир та өнгөрсөнийг дураараа шинэчлэн, өөрийнхөөрөө, өөртөө ашигтайгаар тайлбарлаж болно. Баримт фактыг ухаж сөх. Өнгөрсөн гэдэг нь өөрийн дураар мөр нэмж хасаж болдог бичээс юм.
Өөрчлөлт шинэчлэлийн зүсийг хувиргах өөр нэгэн арга бол олон нийтэд нээлттэйгээр өнгөрсөнг хэрхэн хүндэлж биширч явдагийг зарлах явдал юм. Ёс жаягтай, сүжиг ихтэй, хүн мэт харагд, ингээд таны үйлдэлийн жинхэнэ мөн чанарыг маш цөөхөн хүн л харж чадах болно. Сэргэн мандалтын үед Флоренц нь хэдэн зуун жил үргэлжилсэн бүгд найрамдах засагтай байжээ - үүнийг унагаах гэсэн хэн болгонд маш сэжиг бүхий ханддаг нийтийн дайсан мэт харагддаг байв. Козимо Медичи нь Флоренцийн ард түмэнд өөрийгөө бүгд найрамдах засаглалыг бүрэн дэмжигч мэтээр ойлгуулж чадсан. Харин яг үнэндээ тэрээр хотыг өөрийн Медичигийнхний удирдлаган доор аваачихыг хүсэж явжээ. Ингээд тэрээр эрх мэдэлд гарч, өнгөн дээрээ бүгд найрамдах засаглалыг харуулах боловч үнэн байдал дээрээ бүгд айрамдах засаглалыг тэр аль хэдийнээ унагаасан байлаа.Тэр өнгөрсөн гэх бамбайгаар хамгаалуулж өөрийн хүссэндээ хүрчээ.
Эцээст нь Таны хийх гэж буй шинэчлэлтийг та маш бага шинэчлэл мэт бусдад ойлгуулах нь чухал. Бодит байдалыг багасгаж хэл гэсэн үг юм. Мөн хэрэв шинэчлэл нь цаг хугацаанаасаа түрүүлж буй буюу цагаа олоогүй бол энэ нь маш том эмэгнэл араасаа дагуулна .
Цаг хугацааны замналыг ажигла.Хэрэв та ороо бусгаа үе болон өөрчлөлтөөр цангасан нийгэмд амьдрач ажиллаж байвалбодох юмгүй өнгөрсөний багийг ашигла, яг л Мао шиг. Харин тайван тогтуун
цагт амьдарч буй бол уйдсан олоны шинэчлэлт, өөрчлөлтөөр анхаарлыг нь тат. Гэвч болгоомжтой бай - бэрдийг савнаасаа гаргахдаа бүү яар. Хувьсгалийг эхлүүлсэн хүн нь, эхлүүлсэн хувьсгалийнхаа төгсгөлийг бараг үздэггүй гэдэгийг сана.
Анхааруулга :
Өнгөрсөнөөс сонгож авах дүрийг сайтар тодорхойл судал, амжилт ололт авчирсан ч үүнийхээ хажуугаар дарангуй бөгөөд зовлонг авчрагч (Сталин, Хитлер) байсан бол тэр дүрийг хэзээ ч битгий сонго.
Мөн энэ хуулийг улс төрийн асуудалд ашиглах нь элбэг .Харин урлаг соёл, хувцас загвар, технологи гэх салбарууд дээр энэ хуулийг ашиглах нь ховор. Учир нь энэ салбарууд нь үргэлж шинийг, боловсронгуйг хүсэж, эрж хайж байдаг. Ингээд эцэст нь өнгөрсөнийг ашиглах нь таньд огт ашиглахгүй байснаас хамаагүй их эрх мэдэлийг өгөх болно гэдэгийг сана.