Хууль #19
Тайлбар :
Энэ хорвоо дээр олон янзын хүн байх ба бүгд таны үйлдэл, стратегид өөр өөрөөр хариулах болно. Буруу хүнтэйгээ орооцолдвол тухайн хүн үлдсэн амьдралынхаа турш зөвхөн өшөө авах тухай бодон өнгөрөөх болно. Хурганы арьс нөмөрсөн чоно хаа сайгүй. Өөрийн өрсөлдөгч болон байгаа зөв сонго. Буруу хүнтэйгээ бүү орооцолд.
Ширэнгэн ойн аюултай 5н төрөл :
Эрх мэдэлийн төлөөх өрсөлдөөнд та маш олон төрөлийн угсаа үүлдрийн өрсөлдөгчтэй таарах болно. Эрх мэдэлтэнд байх ёстой, хамгийн хэрэгтэй чадвар гэвэл хурганы арьсан доор нуугдах чоныг олж харах чадвар юм. Харин энэ чанар, энэ чадвар эрх мэдэлтэнд үгүй бол эрх мэдэлтэн яг сохор мэт. Түүний эрх мэдэлийг хэзээ ч булааж болох ба, тэр эрх мэдэлтэн хамгаас айдсатай. Тийм учир эрх мэдэлийн өрсөлдөөнд хүнийг таниж мэдэх нь тун чухал.
Доор үгүйлэх 5н төрөл бол эрх мэдэлийн ертөнц хэмээх "ширэнгэн ойн" хамгийн аюултай 5н төрөл :
1.Бардам Хүн.
Эхэндээ тэрээр өөр баг (маск) өмсөн бусдад танигдаж аюулгүй мэт харагдаж болно, гэвч ийм хүний бардам зан түүнийг маш аюултай болгодог. Хамгийн яль шалихгүй зүйлээс болж тэр өс хонзон санаж, өс хонзонгоо хамгийн дошин хэлбэрээр авч мэднэ. Түүний догшин үйлдэлд ухаалаг шалтгаан үгүй. Тиймээс хэт бардам үзэлтэй хүнтэй ажил хэрэг явуулахад бэрх, ийм хүнтэй таарвал шууд зугт.
2.Ноомой, яхир хүн.
Ийм хүнийг бусдаас ялгахад амаргүй. Тэд тийм ч догшин биш, тэд биеэ тоодоггүй, тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмж сул, тэд өөрсдийгөө дандаа бусдаар дайруулсан довтлуулсан бай мэтээр бодно, харна. Харин өвчин, зовлон, доромжлол бол түүний хөдөлгөх хүч нь болдог. Тэр бага багаар дотроо буцалдаг. Хэрэв та ийм хүнийг мэхлэж, ийм хүнийг бие сэтгэлээр гэмтээсэн, хохироосон бол хэсэг хугацааны турш алга бол. Учир нь тэд өөрт нь хийсэн гэм нүгэлийн төлөө, өөрийг нь доромжилсоны төлөө таны цусыг үхтэл чинь дусал дусалаар нь дуустал нь урсгаж мэдэх тэвчээртэй улсууд.
3.Битүү, хардамтгай хүн.
Хамгийн тод жишээ Иосиф Сталин. Тэрээр өөрийн хүслээр дэлхийг харахыг хүснэ - ихэнхдээ муугаар - бусдаас ч гэсэн зөвхөн мууг харна, тэгээд бүгд түүний араас зэхэж занаж байгаа мэт дотроо бодно. Дээрх 2оос энэ төрлийн хүн аюул багатай : тэд төрөлхийн тэнцвэргүй, түүний хардамтгай зан чанар дээр дөрөөлөн тэднийг хуурч мэхлэхэд амархан. Гэвч нэг л удаа та түүний шүдэнд нь зуугдвал бүх юм эсрэгээрээ эргэнэ. Тийм учир ийм хүнээс бас болгоомжил.
4.Могой мэт хүн.
Тэд өөрт нь хийсэн гэм нүгэлийг мартдаггүй. Яг л урт мушгирсан могой мэт тэд бол чимээгүй аюул.Хэрэв ийм хүнийг бие сэтгэлээр аль алинаар нь гэмтээх юмуу хуурвал энэ хүн гаднаа уур бухимдалаа харуулахгүй, тэр бүх тооцоог дараа нь бодно. Ингээд тэрээр бүхнийг эргүүлж чадах байр суурьтай болоод ирэхлээр хорсолоо хамгийн зэвүүн, хамгийн догшин аргаар авч мэднэ. Ийм хүнээс 2 дахин илүү болгоомжил. Ийм хүнийг гэмтээсэн, хуурсан бол үүнээс гарах ганц арга...дахиж сэхэхээргүй болтол нь сөнөөх.
5.Бодлоггүй хүн.
Энэ хүн нь ямар нэгэн өш хонзон авахгүй. Өш хонзон гэх юмыг энэ хүмүүс мэдэхгүй. Тэгвэл ийм хүн яагаад аюултай вэ? Тэд бусдын цаг хугацааны, үр бүтээмжийн хулгайчид юм. Ийм хүн бусдын ажилд маш садаа хийдэг.
Түүхээс суралцах нь :
1219 онд Самарканд хотод төвтэй, цэрэг арми сайн хөгжсөн, өргөн уудам газар нутгийг удирдагч Хорезмийн Шах Мухамед-д бараалхахаар дорно зүгийн хэний ч мэдэхгүй улсаас элч иржээ. Энэ элчийг дорно зүгт мандаж эхэлж буй Их Монгол улсын Чингис Хаан явуулсан аж.
Элч нь Агуу Мухамед Хаанд Их Монгол улсаас авчирсан олон янзын бэлэгээ барьж дуусаад хааны саналыг Мухамедэд танилцуулав. Чингис хааны санал нь Торгоны Замыг дахин нээх ба, Торгоны зам дээрхи хяналтаа Мухамед тэй хуваалцахын хэрээр хоёр гүрний хооронд эв найрамдалыг эрхэмлэх тухай аж.
Мухамед нь энэ дорно зүгт цэцэглэж буй улсын талаар ямарч мэдээлэлгүй байсан ба, тэрээр түүний зиндааны хүнтэй нэг муу улсын элч ингэж харьцах нь доромжлол гэж үзэн их монгол улсын хааны саналыг хүлээж авсангүй. Гэвч хааныг энэ зогсоосонгүй, Чингис Хаан дахиад элч явуулж гуйв. Энэ удаа тэрээр 100н тэмээн цуваанд өөрийн Хятад улсаас олсон содон нандин зүйлээ ачуулаад бэлэг болгоод явуулжээ. Харин үүнийг нь Мухамед хаанд хүрэхээс өмнө Самаркандтай хэл залган орших нутагийн Иналчик удирдагч булаан аван үрэн таран хиисэн байна. Үүнийг нь мэдсэн Чингис хаан Иналчикийг эзэн хааныхаа зөвшөөрөлгүй авсан нь алдаа хэмээн үзэж Мухамед рүү дахиад элч явуулж Иналчукийг хийсэн үйлдэлийнх нь төлөө зохих шийтгэл оноохыг хүсжээ. Харин үүний хариуд Шах Мухамед ирсэн элчийнх нь толгойг тасдаад, хаанруу буцаад явуулчихав.
Дорны хүний хувьд энэ нь Хааныг доромжсилсон хэрэг байлаа. Тиймээс Чингис Хаан Шах руу ийнхүү захиа хүргүүлж : " Мухамед хаан энх тайван бус дайныг Сонголоо, Юу болох юу болохгүйг бурхан л ганц мэдтүгэй" гээд дайнд бэлдэж эхэлжээ. Ингээд 1220 онд хааны их цэрэг Иналчикийн нутагт ирж нийслэлийг нь шатааж, Иналчикийг барьж бусдын бэлэг сэлтэнд шунахайран дээрэмдсэн түүнийг нүд чихрүү нь мөнгөний хайлш зутгаж алж байсан байна.
Ингээд ойрын хэдэн жил Хаан өөрөөс нь хавьгүй илүү Шахийн армитай аймшигт тулаан явуулж, эзэнт гүрнийг нь түйвээжээ. Ингэж дараа нь Самаркандийг эзэлэн, цааш үргэлжлүүлсээр шахийн өргөн уудам нутагийг тэр чигээр нь сүйтгэсэн ажээ. Ингэж чингис хаан умард зүг, торгоны замыг гартаа оруулсан түүхтэй.
Дүгнэвэл :
Хэзээ ч битгий өрсөлдөгчөө дутуу үнэл. Таниас сул дорой гэж бүү бод. Та хэзээ ч өөрийн орооцолдож байгаа хүний тухай бүрэн төсөөлөлтэй болж чадахгүй. Өнөөдөр гаднаа өчүүхэн харагдах хүн, маргааш агуу эрх мэдлэтэн болсон байж болно. Бид амьдралдаа олон зүйлийг уучилдаг, гэвч доромжлолыг тэр болгон уучлах нь ховор. Тийм учир өөрийн сайн мэдэхгүй хүнийг доромжилж, онгод шүтээнийг нь хөндвөл тэд хамгийн аймшигтай аргаар өөрийн уур хилэнг гаргаж мэднэ. Тиймээс та бусдын санал ичгүүртэй, инээдтэй, байж боломгүй санагдсан ч санал нэгдэхгүй байгаагаа хэлэх хамгийн зөв арга нь соёлтой бөгөөд хүндэтгэлтэйгээр илэрхийлэх юм. Тэднийг доромжилсон бассан маягаар хэзээ ч унтрааж болохгүй, эс бөгөөс та Чингис Хаантай сөргөлдөж байж мэднэ.
Эрх мэдэлд хүргэх дүрэм :
Бусдыг хэмжих, өрсөлдөгчөө таниж мэдэх нь эрх мэдлэтэнд байх ёстой чухал чадваруудын нэг. Үүнгүйгээр та сохор мэт : та зөвхөн буруу хүнтэй зууралдаад зогсохгүй, та өөрийнхөө ажлийн хамтрагчийг буруу сонгох юм. Тэдэнтэй хамт нэг завинд суухаасаа өмнө тэднийг сайн судал, дүгнэ. Тэгэхгүй бол та цагаа хий дэмий гарздаж алдаа гаргах нь гарцаагүй. Бусдын алдаа дээр суралц.
Санаж яв : Бусдыг дүгнэж, судлахдаа хэзээ ч өөрийнхөө зөн билигд битгий хөтлөгд, таамаглалд түшиглэсэн дүгнэлт хэзээ ч бүү хий. Мөн гаднах төрхөд хэзээ ч битгий хуурт. Могойн эрээн гаднаа хүний эрээн дотроо гэдэг үгийг санаж яв. Бусдыг нэвт харж сур. Хэзээ ч бусадын таньд харуулах гэж байгаа дүр төрхөд бүү хуурт, бүү үнэмш!.