Хууль #25

2011-03-19,
Өөрийгөө жүжигчин мэт төсөөл, байнга шинэчлэгд, үзэгчидээ бүү уйдаа.

Тайлбар :

Нийгэм таньд тулгаж буй дүрийг битгий хүлээж ав. Өөрийгөө дахин  туурви - бусад хэзээ ч уйдхааргүй тийм дүр төрхийг бүтээ. Бусад таныг тодорхойлох биш та өөрөө өөрийн дүр төрхийг урлах ёстой.  Биеийн  болон сэтгэлийн хөдөлгөөндөө уян хатан бай - энэ нь таны хүчийг нэмж, таныг бусдаас тод гялалзахад туслах болно.

Түүхээс суралцах нь :

Юлий Цезарь нь МЭӨ 65 онд аедайл гэх (үр тариаг тараадаг, олон нийтийн зугаа цэнгээнийг хариуцдаг хүн) албан тушаалд очсоноор зөвхөн Ромд байтугай дэлхийн нийтэд тодоос тод ул мөр үлдээхийн эхлэлийг тавьжээ. Түүний ард иргэдийн дунд сонирхуулдаг том том араатан амьтан, гладиаторуудын тулаан,  театрын уран сайханчдын жүжиг гэх мэт зүйлүүд нь олны анхаарлыг маш ихээр татдаг байв - харин энэ нь түүний нэр хүндийг өсгөх гол тулгуур болж байв. Түүнийг тун удахгүй Ром даяар мэдэхгүй хүнгүй болох ба түүний энэ их ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн байдал нь түүнийг консул болоход түлхэц үзүүлэх гол шалтгаануудын нэг болжээ.

Тэрээр тун удахгүй өөрийн өрсөлдөгч Помпеиг ялсанаар өөрийгөө Ромын диктатор болгосон байна. Жүжиг тавьдаг хүн байсан ч тэрээр дайн байлдааны асуудалд асар их дур сонирхолтой, идэвхитэй ханддаг нэгэн байжээ : Цезарь нь  ямарч цэргээс илүү зоримог, дайчин  байж, морийг хэнээс ч илүү чадварлаг унаж, зэвсэгт мөргөлдөөн, дайн байлдаанд дандаа халуун голомтонд нь өөрийн  цэргүүдтэйгээ мөр зэрэгцэн  байлдаж явдаг байсан аж - түүний энэ мэт үйлдэл нь түүнийг хүндлэх бишрэх хүмүүсийн тоог улам ихэсгэх ба түүнийг газар дээрх бурхан адил харагдуулдаг байв.

Диктатор болсоны дараа Цезарын ард түмний өмнө тавих үзмэр жүжиг улам ихсэжээ : дугуйт тэргийн уралдаан зохион байгуулж, гладиаторуудын байлдааныг олон хүн үзүүлэхийн тулд үхтэл нь тулалдуулдаг болж, нууранд асар том хэмжээний зохиомжит (хиймэл) байлдаан зохиож ард түмнийг хөгжөөдөг болов. Түүний энэ үзвэрүүд хаа сайгүй хийгдэх ба тэрээр өөрийн үзвэрт зориулж агуу том театрыг хүртэл барьсан байна.
Одоо бол тэрнийг бүх Ром даяар андахгүй, түүний үзмэр жүжигийг үзэхээр италийн өнцөг булан бүрээс хүмүүс сүрэг сүрэгээрээ ирнэ, Ромруу ирэх зам нь үргэлж гадны улс орны зочид гийчингээр тасрахгүй болжээ.

Цезарийн хувьд энэ бүх жүжиг, тоглоом, гладиаторууд нь зүгээр л ард түмний анхаарлын чигийг өөрчлөх, өөрийгөө анхаарлын төвд аваачих түүний ээлжит заль мэхийн нэг нь байв - харин ингэх тоолонд ард түмэн Цезарийг бурхантай дүйцүүлэн ярих нь улам ихсэнэ. Тэрээр авьяаслаг илтгэгч байсан ба яаж бага зүйлийг ярин их нөлөөнд хүрэх тухайг сайн мэддэг нэгэн байжээ. Тэрээр үг хэлэхээр олон хүний өмнө гарахдаа бусдын анхаарлыг шууд татах хөх нөмрөгөө өмсөж, үсгүй халзан толгойгоо нуухын тулд цэцгэн хэлхээгээр малгай хийн толгойн дээрээ тавин гардаг байв.

Дүгнэвэл :


Юлий Цезар нь дэлхийн түүхэнд хамгийн анх удаа театр болон олон нийтийн сэтгэл зүй  хоёрын хоорондох амин чухал холбоосыг олж харсан хүн юм. Тэрээр үзмэр, жүжигийг өөрийгөө өсөн дэвжихэд ашигалж чадсан юм. Тэрээр өөрөө ч жүжиг болон үзмэрт маш дуртай нэгэн байсан. Тэр өөрийн үг хэллэгийг ч гэсэн яг жүжигт байдаг шиг урьдаас бэлдсэн, сэтгэл хөдлөл үйл хөдөлгөөн бүх юмаа л яг жүжигт байдаг шиг урьдчилан төлөвлөн хийдэг байжээ. Түүний үзэгчид нь олон их болохоор тэрээр маш түргэн хугацаанд нэр алдар нь өссөн.
Цезар нь эрх мэдэлтэн хүний төгс шинжийг агуулсан хүн ажээ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Өөрийн дүрийг урлахын эхний алхам бол  өөрийгөө таниж мэдэх. Та өөрийгөө яг жүжигчин мэт төсөөл - өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж өөрийн дүр төрхийг тодорхойл. Дени Дидро-ийн хэлсэнээр муу жүжигчин бол нүүр  хувиралаа удирдаж чаддаггүй жүжигчид - Сэтгэл хөдлөл, баяр баясал, гуниг зовлон гээд бүх юм нь нүүр царайн дээр нь тодорхой илэрдэг хүмүүсийн дунд байх нь хэнд ч тааламжтай биш. Тэдний ийм нүүрний хувиралаа өөрчилж чаддаггүй зан чанар нь тэвчихийн аргагүй. Харин сайн  жүжигчид нь өөрийн бүх зүйлийг өөрөө удирддаг. Тэд нигүүлсэнгүй, энэрэнгүй, өрөвч дүр гарган бусдын нулимсыг унагааж чадах боловч тэд хэзээ ч энэ мэдрэмжүүдийг дотроо мэдэрдэггүй. Тэд зөвхөн бусдад ойлгуулахын тулд сэтгэл хөдлөлийг өөрийн гадаад төрхөндөө гаргадаг. Тийм учир өөрийгөө удирд. Жүжигчин хүний уян хатуу чанарт дас, суралц- түүний нүүр хувирал сэтгэл хөдлөлөөс нь хамаарч яаж өөрчөлгдөж байгааг, ямар хувиралыг шаардаж байгааг ажигла.

Өөрийн дүрийг урлахын хоёрдахь алхам бол бусдын зүрх сэтгэлд амархан тогтдог, бусдын анхаарлыг татдаг, тайзан дээр зогсох олон  жүжигчидээс таныг ялгаруулахаар дүр төрхийг бүтээх алхам юм. Энэ нь Абрахам Линкольны ашигладаг арга байв. Түүний гадаад байдал, түүний малгай, түүний хувцас, сахал гээд л тэр хамгийн энгийн хүн . Энгийн байдал нь түүнийг ард түмнийг тогтооход хүргэжээ.  Линколин нь мөн фото зургийг өөрийн нэр хүнд зар сурталчилгаа түгээхэд ашигалсан анхны ерөнхийлөгч юм.

Сайн жүжиг нь нэгээс их сонирхолтой дүрээс, нэгээс их сонирхолтой үйл явдалаас бүрддэг. Мөн жүжигийн хэмнэл болон хугацаа нь хоорондоо маш нарийн холбоотой байдаг. Жүжигийн хэмнэлийн хамгийн чухал зүйлүүдийн нэг бол тодорхой бус байдал. Хоудини нь өөрийн оргох үйл явдалыг хэдхэн секүнданд хийж чадна, гэвч тэрээр олон минут үргэлжлэхээр хийнэ - ард түмийг ингэж сэтгэлийг нь догдлуулан удирдана.
Таны үзэгчидийг суудлынхаа захад суухад хүргэх, жүжигт бүрэн оруулах гол  түлхүүрүүйин нэг нь үйл явдалыг бага багаар илэрхий болгох , түүний дараа тэднийг хэрэгтэй үед нь хурдлуулах явдал юм.

Эцэст нь :  Их, олон дүрийг бүтээж сур, цаг хугацанад болон тухайн байдалд тохируулж олон дүрийг бүтээж сур. Өөрийн өмссөн багтаа, жүжиглэх дүрдээ гүн ор, түүндээ дас. Энэ дүрмийг яг л Бисмарк шиг чадварлаг эзэмш. Бисмарк нь либералуудын хажууд либерал, өрөвдөх сэтгэлгүй махчингуудын хажууд тэр бол бас л махчин. Түүнийг хэн ч эрх мэдэлдээ оруулж чадахгүй, хэн ч түүний үнэн байдалыг ойлгож мэдэж чаддаггүй байв - харин хүн  ойлгож чадахгүй юмаа үгүйсгэж чадахгүй.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax