Хууль #31
Тайлбар :
Хамгийн шилдэг хууран мэхлэх явдал бол бусдад сонголт өгөх явдал, ингэсэнээр таны хохирогч бүх зүйлийг хяналтандаа байгаа мэт бодно, гэвч яг үнэндээ тэд таны урхинд орсон, тэд бол одоо таны хүссэнээр хөдлөх утсан хүүхэлдэй адил юм. Аль аль нь таны төлөө үйлчилэх сонголтыг бусдад олго. Өрсөлдөгчийг аль аль нь таньд үйлчилэх хоёр чөтгөрийн дунд сонголт олго. Аргагүй байдал, ацан шалаанд оруул.
Түүхээс суралцах нь :
Догшин Иван нэрээрээ түүхэнд мөнхөрсөн 4-р Иван, хаан байх үедээ улс оронд нь шинэчилэл ус агаар мэт хэрэгтэй байгааг хэнээс ч илүү ойлгож байлаа. Харин үүнийг хийе гэвэл тэрэнд ганцаар улс орныг реформ, шинэчлэл рүү чирэх чадал мөн эрх мэдэл хангалттай биш - түүний хүчийг боярууд хэмээх тухайн үеийн орос орны язгууртан анги маш ихээр чөдөрлөж, хязгаарлах ажээ.
1533 онд 23 настай Иван хаан маш хүндээр өвдсөн байна. Үхэл сэхэлийн зааг дээр байсан тэрээр бояруудыг дуудан авчирч хэрэв ингээд үхвэл түүний хүү "шинэ хаан"-д үнэнч байхаа амалхыг хүсчээ. Бояруудын зарим нь түүний энэ гуйлтанд хариу хэлэлгүй түгдрэн зогсох бол зарим нь бүр шууд л түдгэлзэж байв. Ингэж Иван нь бояруудын дээр өөрийгөө хүч мөхөс гэдгээ маш сайн ойлголоо. Удахгүй түүний өвчин эдгэрч, бие тэнхээ нь сайжирсан тэрээр энэ өвдөлтийн ачаар "Боярууд түүнийг хэзээд устгахад бэлэн" гэдэг маш том хичээлийг яс махандаа шингэтэл ойлгож авчээ. Үнэхээр ч боярууд нь түүнээс урвахад бэлэн байсан нь дараагийн хэдэн жилүүдийн байдалаар батлагдав - боярууд нь оросын хамгийн том дайсан болох Польш, Литви нарт сууж, хааныг унагах төлөвлөгөө боловсруулах болов, бүр Иван хааны дотны найз болох Хунтайж Курбски хүртэл түүнээс урваж, Литвийн талд орон түүний хамгийн хүчтэй дайснуудын нэг болсон байна.
Хунтайж Курбский Москваг дайтахаар шийдэж, давшилтанд бэлдэж эхлэхэд Орос орон маш хүнд байдалд оров - өмнө зүгээс өөрөөс нь урвасан сурвалжтангууд дайрж, дорно зүгээс Тартарууд уулгалаж, боярууд нь улс дотор үймээн дэгэдээж, харин Орос орны өргөн уудам газар нутаг нь түүний хамгаалалтыг тун эмзэг, өөрийг нь дархлаагүй болгох ажээ. Аль ч талруу нь эргэсэн нөгөө талаасаа өөр хүчээр цохиулах ийм л ацан шалаанд ороод байв. Иван хаан энэ бүх асуудалтай бүрэн төгс эрх мэдэлтэй байж л тэмцэж чадах байлаа, харин түүнд энэ хүч нь байсангүй.
Яах тухай Иван хаан 1564 оны 12 сарын 3н хүртэл бодлогошрож, эцсийн эцэст ордоноос нууцаар явахаар шийджээ. Хаан болон түүний түшмэд нь ордоныг ямарч шалтгаангүйгээр ингээд орхиод явсан нь ард түмний гайхалыг төрүүлэх ажээ.Ингээд хэдэн сарын турш улс орон "цуст" бояруудын гарт орж, олон талаасаа дээрэм тонуулд өртөж, дэлгүүр хоршоо нь хаагдаж эхэлсэн байна - орос орон дотроосоо сүйрж эхлэв.
1565 оны 1 сарын 3нд Иван хаан Москва руу захиа явуулжээ - захиандаа тэрээр орхиж явсан гол шалтгаанаа дурьдсан байна : "бояруудын урвалтыг тэвчиж чадсангүй, тийм учир энэ бүхнийг эцэслэхийн тулд хаан ширээнээс татгалзах боллоо" гэсэн байв.
Энэ захиаг олон нийтэд уншихад бояруудыг зүхэж уур хилэн нь оволзох болов, ард иргэд сүйрэлийг нүдээр хараад зүгээр сууж чадсангүй дундаасаа төлөөлөгч гаргаад Иван хааны байгаа тосгонд очиж түүнийг хаан ширээнд суухыг гуйсан байна. Иван хаан татгалзсан хариу өгөн тэднийг буцаав. Хэдэн өдөрийн дараа тэд дахиад ирж гуйхад Иван өөрийнхөө шардлагаыг тэдэнд хэлэв: хэрэв надад бүх эрх мэдэлийг олгохгүй бол, улсыг зөвхөн миний хүслээр удирдах эрх олгохгүй бол, бояруудыг хөндлөнгөөс оролцох эрхийг нь халахгүй бол буцаж очих шаардлага үгүй гэв.
Ингээд энэ ороо бусгаа цаг үед иргэний дайн, харгис эзэрхий, дарангуй хаан 2ын алиныг сонгох нь тодорхой байлаа. Тэд хатуу чанга Хааныгаа сонгожээ.
2р сард баяр жавхлан, ёслол төгөлдөр Иван хаан нь Москвад эргэн ирэв. Оросууд энэ үйл явдалаас хойш дарангуйлагчийн доор гомдол гаргахаа больсон байна.
Дүгнэвэл :
Догшин Иван хаан нь ацан шалаанд ороод байв : бояруудыг толгой дээрээ гаргавал сүйрэл авчирна, харин иргэний дайн гэдэг нь ялгаагүй л бас нэгэн төрлийн сүйрэл, бояруудтай өрсөлдөх энэ их эрх мэдэлийн дайны дараа Иван ялагчаар тодорсон байлаа ч улс орон нь бүрэн сүйтсэн байх болно. Тэхээр бас л түүнд ч, улс оронд нь ч ямарч ашиг үгүй - хий цаг, хий цус! Тэр урд нь шулуун, яхир, зоригт чанараар дээш гарсан бол, одоо энэ зангаа гаргавал бүх зүйл түүний эсрэг эргэх болно гэдэгийг мэдэж байлаа - илүү их дайсан өөртөө бий болгох байв. Тиймээс ч тэр энэ бүхнийг шийдэх ганцхан арга бол хуурамчаар түр хугацаанд хааны ордонг орхин явах гэдэгийг ойлгожээ. Ингэснээрээ тэр орос орныг өөригөө дага гэж загнаагүй, өөрийг нь сонс гэж хүчлээгүй, харин тэр орос оронд зүгээр л сонголтыг үлдээсэн байна : нэг эсвэл засаг замраагүй байдал, нэг эсвэл түүний дор нэгдэх хүч. Ийм замаар тэрээр өөрийгөө зөвхөн сарын хугацаанд алга байснаар нийгэм нь хэрхэн дордож байгааг ард түмэндээ харуулахыг зорижээ, хэр хэрэгтэй нөлөөтэй хүн бэ гэдэгийг ойлгуулахыг хичээжээ.
Иваны сонгосон алга болох, түр хугацаанд орхих нь сонголтыг хяналтандаа байлгах классик аргуудын нэг юм. Та хүмүүсд өөрийгөө байхгүйд, таны эзгүйд хэрэг явдал хэрхэн муудах талаар энэ замаар мэдрүүлж болно. Ингэж тэдэнд сонголтыг олгоно : би холдий , харин та хор уршигт нь зов, би ирий тэгээд өөрийн нөхцөл байдалаараа удирдий гэх мэт. Энэ арга нь зайнаас хүний гарыг удирдах, хүний оюун санааг алсаас залах сонгодог арга юм - тэд сонголттой юм шиг санагдаж байгаа, гэвч эцсийн эцэст энэ нь таны тавьсан занга.
Эрх мэдэлд хүргэх зам :
Эрх чөлөө, сонголт, боломж гэх үгнүүдийн ард хүн болгон маш олон юм төсөөлөн боддог ч үнэндээ энэ бүхэн өчүүхэн агуулгатай байдаг. Ямар ч юманд, хаана ч сонголт хийсэн бид А Б гэсэн хоёрхон сонголоос л сонголтоо хийх хэрэгтэй болдог, харин үлдсэн 33 үсэгийг бидэнд сонголтонд өгдөггүй. Энэ нь зальтай,овжин хүмүүсд бусдыг хууран мэхлэх агуу том зайг бий болгодог байна.
Бусдыг өөрийн тарааж өгсөн хөзрөөр тоглуулах хамгийн түгээмэл арга :
Сонголтын зүсийг өөрчил. Энэ нь Хенри Киссингерийн дуртай, байнга ашигладаг аргуудын нэг нь байв. Ричард Никсон ерөнхийлөгчийн нарийн бичиг тэрээр өөрийгөө Ерөнхийлөгчөөс илүү мэдээлэлтэй байх талаар их анхаарал тавьдаг байв, ягаад гэвэл ихэнх тохиолдолд тэрээр өөрийгөө л хамгийн зөв шийдвэр гаргаж чадна гэж боддог байжээ. Ингээд ямар нэгэн ерөнхийлөгчөөр шийдвэрлүүлэх ёстой асуудал гархад тэр дандаа 3 юмуу 4н сонголтыг ерөнхийлөгчид танилцуулдаг байж, харин тайлбарлахдаа тэрээр сонголт дундаас нэгийг нь онцгойлон сайн тайлбарлана-эцсийн шийдвэр ерөнхийлөгчид үлддэг байсан ч энэ нь Киссингерийнхаас өчүүхэн ч зөрдөггүй байв. Харин Никсон нь өөрийгөө Киссингерийн тавьсан замаар шийдвэр гаргаж байна гэж огт боддоггүй байв.
Зөрүүд хүнтэй зөрүүдээр. Энэ арга нь хүүхэд , болон өөр зарим нэг таны санал болгосон зүйлийн эсрэгийг сонгох дуртай хүмүүсд хэрэглэвэл ашигтай юм. Та өөрийн сонгуулахыг хүссэн юмыг муулаад, сонгуулахыг хүсээгүй зүйлээ санал болговол, зөрөх дуртай хүмүүс нь таны санал болгоогүй юмыг дандаа таны сонгох болно. Тийм учир зөрүүд хүнтэй уян хатан харьц, сонголтыг зөрүүлж ойлгуул.
Тоглоомын талбарыг солих. 1860 онд Д. Рокфеллер газрын тосны монолполи болохоор шийдэв. Хэрэв тэр жижиг компаниудыг худалдаж авах санал тавибал тэд Рокфеллерийн юу бодож байгааг мэдэн эргүүлээд эсэргүүцэх байлаа. Харин ингэхийн оронд тэр нууцаар газрын тос тээвэрлэгч төмөр замын жижиг компаниудыг худалдан авсан байна. Харин үүний дараа тэрээр газарын тосны жижиг компаниудыг авахаар хүсэхэд, нөгөө компаниудын төлөөлөгч илт эсэргүүцэнэ, харин энэ үед Рокфеллер түүнд төмөр замаас хэр их хараат байгааг нь сануулах аж : тэдний тосыг тээвэрлэхгүй, аль эсвэл зүгээр л өртөгөө өндөрсөгөхөд , жижиг компаниуд дахин босож ирэхээргүй дампуурах байлаа. Ингэж Рокфеллер нь толгоомын талбарыг солисон бөгөөд, түүнтэй хамтран тоглогчид түүнд өөрийн тосны компаниа зархаас өөр сонголтыг үлдээсэнгүй .
Энэ аргыг ашиглавал таны хохирогч таныг хүчилж байгааг мэдэх боловч хор уршиг, муу нөлөө авчрахгүй.
Аймхай хүнийг айлгах. Сул,аймхай,хүч чадал дорой хүний сонголтыг удирдах нь хамгаас амархан. Тийм учир ийм хүмүүсийн сэтгэл хөдлөл айдас эмоци дээр нь тогло. - айдас төрүүл, тэднийг уулгалан довтол, ингэсэн үед тэд өөрсдөө бидний гарт орох болно.
Аргагүй байдал. Энэ арга нь шүүхэд шүүгчидийн хэрэглэдэг сонгодог арга юм : сэжигтэнийг шүүгч 2 байж болохуйц тайлбар, боломжийн аль нэгнийг сонгохыг зөвлөнө, харин аль альнийх нь төгсгөлд тэдний өөрийнх нь бэлдсэн урхи! Тэд шүүгчийн асуултанд хариулах боловч, бүх юм тэдний эсрэг тэр дороо эргэнэ. Ингэж аргагүй байдалд орсоноор тэд өөрсдийн булшийг өөрсдөө ухна.
Анхааруулга :
Зарим тохиолдолд бид бусдын сонголтыг хязгаарласнаар өөрийн сонголтыг давхар хязгаарлах тал бий. Мөн зарим тохиолдолд өөрийн өрсөлдөгч нарт эрх чөлөө олгох нь сайн талтай : бусдын яаж ажиллаж байгаа байдалыг нь хажуу талаас ажиглан суух нь үүний сайн тал нь юм : тагнуулдах, мэдээ цуглуулах, мөн өөрийн хариу төлөвлөгөөг бэлдэх сайхан хугацааг олгоно.
19р зууны банкны ажилтан Жаймс Родшилд нь энэ аргад тун дуртай нэгэн байв : хэрэв тэр өөрийн өрсөлдөгч нарын хөдөлгөөн бүрт нь хяналт, дүгнэлт тавьсаар ядарсан бол тэр зүгээр л тэдэнд боломж олгон өөрөө тоглоомоос түр хугацаанд гарна, ингэж бага хугацаанд дайсандаа эрх мэдэл , эрх чөлөөг олгосноор тэрээр өөрийн удаан хугацаанд тэднийг дахин сэхэхээргүй унагах төлөвлөгөөг боловсруулдаг байжээ.