Хууль #32
Тайлбар :
Амьдрал гэдэг харгис бөгөөд зовлон шаналалаар дүүрэн. Тийм учир бид амьдарлын энэ бүх зовлон шаналалаас ангид байхыг хичээн, ер бусын зүйлд итгэхийг хүсдэг, итгэхийг ч хичээдэг - нэг үгээр хэлбэл бид амьдралын цорын ганц, гашуун "үнэн"-ээс зугтаж амьдардаг. Харин бусдын энэ итгэхийг хүссэн зүйл, бусдын энэ амар аргаар амьдрах гэсэн мөрөөдөлийг нь мэдэрч, түүнийг нь өөртөө ашигтайгаар ашиглах нь эрх мэдэлд хүрэхийн бас нэгэн чухал зэвсэгүүдийн нэг юм.
Түүхээс суралцах нь :
Дундаж зуун болон, сэргэн мандалтын үед дорно зүгтэй хийх худалдаан дээр ганцаараа ноёлж байсан нь Венецийг хамгийн баян хотуудын нэг болгожээ. Харин энэ байдал нь удаан үргэлжилсэнгүй 16р зуунд энэ хотын байдал орвонгоороо эргэсэн байна : Америк тив нээгдсэн явдал нь Европын Атлантын талын ноёрхолыг Испани Португали, Дани Англи гэх мэт улсуудын эрин үеийг авчирсан байна. Венец нь одоо эдийн засгаараа ч тун хүч сулрах ба эзэнт улс нь ч гэсэн хорогдох, багасах болжээ.
Түнэр харанхуй бүрхсэн мэт хэцүү байдалд орсон энэ цаг үед (1589 онд) бүх Венец даяар Брагадино хэмээх алхимич (нууц бодис ашиглан алтыг хэд дахин их болгодог хүн) хүний тухай цуу үг газар авсан байна. Цуу үг ингэж Венец даяар яригдах болтолоо тархсан шалтгаан нь юу вэ гэвэл хэдэн жилийн өмнө Венецийн нэгэн язгууртан Польшоор дайран өгнгөрч явах замдаа нэгэн мэрэгч, төлөгчийн амнаас "Венец нь хуучны их баялаг, хуучны их нэр хүнддээ алтыг хувиргаж чадах хүчийг ойлгодог хүний тусламжаар хүрж чадна" гэсэн үгнээс болсон аж. Ингээд зовлонт цагийг амсаж буй Венецийн иргэдэд зөнч мэргэний энэ яриа нь биелэгдэж байгаа мэт санагдаж, Венец улсынхан одоо тэр чигээрээ баярлан, амархан алттай болох талаар мөрөөдөн сууцгаах болов.
Энэ цуурхалыг бүрэн шалгаж нягталж үзэхээр Венецийн хамгийн чухал, том язгууртаны гэр бүлүүд бөөнөөрөө Брагадинод амьдран суух Бришиар тосгонруу явах болов. Ингээд тэд түүн дээр очин бусдын амнаас сонссон бүх л зүйлийг өөрсдийнхөөн нүдээр харж гэнэ : хэнд ч хэрэггүй мэт эд бодис яаж хэдэн унц алт болон хувирж байгааг тэд нүдээр харж байж итгэв. Очиж үнэн байдалыг нь нүдээрээ харж баталгаажсаны дараа тэд түүнд уул толгод адил тийм их зоосыг амлаж байж Венецэд очин амьдрахыг гуйсан байна. Тэд зөнчийн мэргэ төлгөн дээр буусан шиг хог новшийг алт болгож чадах энэ хүний ачаар улс орноо хямралаас гаргана гэж бодож байв.
Ингээд тэр жилдээ Венецэд ирсэн Брагадино нь улс орныг авьяас чадвараараа аврахыг огт яарахгүй байлаа. Сонин зүйл нь юу вэ гэвэл тэр ингэж цаг авах тусам түүний нэр хүнд улам ихсэж, түүнийг дагагчид олширсоор байв. Зөвхөн европоос гэлтгүй, азиас хүртэл түүнтэй уулзахаар хүмүүс ирэх болж түүний нэр хүнд хаа сайгүй түгэх ажээ. Гэвч түүний энэ хүлээлгэлт ард иргэдийн зүгээс бухимдалыг бага багаар төрүүлэх болов : улсыг нь хямралаас ид шидийн, ер бусын аргаар аврахаар ирсэн гол баатар нь огтхон ч санаа тавихгүй байгаа нь тэдий зэвүүцэлийг төрүүлэх болов. Эхэн үедээ сенатууд ч гэсэн түүнийг яралуулах хүсэлгүй байсан боловч мөнхөд хүлээхийг тэд хүсээгүй учир тэд Брагадиног шахах маягтай болов.
Ингээд шахалтанд орсон Брагадино нь өөрийн алтыг хувиргах ер бусын ажилаа хийхээр болж, харин эхлэхийнхээ өмнө сенатуудад хандан "урт хугацаанд хийх тусам ашиг нь их, харин бага хугацаанд хийх тусам ашиг бага - тийм учир 7н жилийн хугацаа өгвөл Венецийн бүх алтыг 30 дахин өсгөж чадна" хэмээн хэлэв. Түүний энэхүү саналыг зарим нь зөвшөөрөх ба зарим нь зөвшөөрөхгүй. Харин түүний хүч чадалд үл итгэгчид нь Брагадиног бүр сэжиглэх болж, дахин хүч чадалаа шалгуул хэмээн шаардахад , Брагадино нь "Венецчүүдийн тэвчээргүй байдал надад боломж олгохгүй байна, Венец хотынхон наадад итгэсэнгүй, надаас урвалаа, тийм учир би өөрийн үйлчилгээг үзүүлэхгүй" гэж хэлсээр Венецийг орхин явжээ.
Ингээд тэр дараагийн жилүүдэд ойр хавьд байрлах Падуо-д, 1590 онд баварийн гүнтэнгийн урилгаар Мюнхэенд, очсон байна, тэд бүгд алхимичээр үйлчлүүлэх сонирхолтой байсан боловч Брагадино нь Венецэд яаж байсан яг тэрэн шигээ байх ба, буцаад тэр хотоосоо яг л нэг шалтгаанаа хэлэн явдаг байв,
Дүгнэвэл :
Залуу хүү Киприот Мамугна нь Венец хотод Брагадино гэх нэрээрээ алдаршихаас өмнө амьдрач байжээ. Тэр ард иргэд яаж уйтгар гунигт, зовлонт амьдралруу орж байгааг нүдээр үзэн, яаж дасан зохицож чадахгүй байгааг ажиглаж чадсан нэгэн байв. Харин ард иргэд энэ зовлонт амьдралаас гарахын тулд үргэлж амар дөт зам хайх нь тодорхой байлаа. Тиймээс Мамугна бусад залилан мэхлэгчдийн адилаар ганц хоёр зоосоор мэхэлэхийг хүссэнгүй, харин үүний оронд хүмүүний байгаль, сул талыг нь дөрөөлхөөр шийдсэн байна. Ингээд тэрээр Венецээс гарч, гадаад ертөнцөөр их аяалж, өөрийн "алхимич" мэт төрхөөрөө олон хүмүүсийг мэхэлсэн байна. Үүний дараа тэрээр Италид эргэн ирж Брешиа-д суурьшин Венецийн чихийг нь дэлдийлгэх нэр хүндийг өөрийгөө тойруулаад бий болгож чадав - түүний тансаг гоёмсог ордон, түүний баян тансаг дээл хувцас, гарт жингэнэх алтан эдлэлүүд нь бүгд түүнийг ямар нэгэн батлал шаардагдахгүй жинхэнэ "алхимич" мэтээр харуулж байв.
Зовлонт үед амьдарч байгаа ард иргэд амар замаар, хурдан нөлөө үзүүлэх зүйлийг хүсэж байдагыг тэр мэддэг байжээ. Тиймээс ч тэр "алхимич" гэх алт хувиргадаг хүн мэт багыг (маскыг) зүүсэн байна. Тийм учир ард иргэдийг хуурах нь хамгаас амархан байлаа. Ягаад гэвэл ямарч хүн ямар нэгэн юманд заавал итгэхийг хүсдэг учраас тэр. Сенатууд ч ялгаагүй түүн дээр ирж шалгахдаа түүнд маш их итгэхийг хүсэж байсан учраас түүний ханцуй дотор нь байх нууц шилэн гуурсыг олж хараагүй байна. Ингээд л тэр тэдний хувьд "алхимич" - харин нэгэнт ийм уур амьсгалыг төрүүлж чадсан болохоор, мөрөөдөлд нь умбуулж чадсан болохоор хэн ч түүний хамгийн энгийн мэхлэлтийг анзаарахаа болисон ажээ.
Хий мөрөөдөл, уран зөгнөл нь ийм л хүчтэй, тэд биднийг үндэсээр нь сугалж чадна, ялангуяа зовлон гачигийн цагт. Хэрэв Брагадино нь Венец хотод маш сайн боловсруулсан дүгнэлт хийж ард иргэдэд танилцуулаад, аль эсвэл маш сайн эдийн засгийн шийдвэртэй, зовлонгоос гарах арга олон бусдыг өөрийг нь сонсохыг, дагахыг шаардсан бол бүх зүйл түүний эсрэг эргэх байлаа.Тэр бусдын жигшил зэвүүцэлийг төрүүлэх байв.Ягаад гэвэл хүн гэдэг өөрт амар, зовлонгүй хувилбарыг илүүд үздэг учраас тэр. Бодит байдал хэт аймшигтай, харин түүний шийдэл нь хэт хэрцгий, харин хийсвэр мөрөөдөлд умбуулах нь ийм тохиолдолд хамгийн зөв сонголт юм.
Эрх мэдэлд хүргэх дүрэм :
Доорх 2 жишээ бол мөрөөдөл бодит байдал 2ыг харьцуулсан жишээ юм :
Бодит байдал : өөрчлөлт нь удаан байдаг. Энэ нь маш их хүч хөдөлмөр шаарддаг ба, зарим үед хэсэг аз, зарим үед золиос, мөн маш их тэвчээр шаарддаг.
Мөрөөдөл : Гэнэтийн огцом өөрчлөлт нь бусдын амьдралыг тэр чигээр нь өөрчилж чадна, саад тотгорыг тойрч гараад л бүх юм ОК.
Энэ нь бидний дунд өнөөдөр ч гэсэн ихээр оршдог залилагч, хууран мэхлэгчидийн хэлдэг үг, мөн Брагадино-н амжилтын түлхүүр. Агуу том өөрчлөлтийг амла - ядуугаас баян, өвчинөөс хоромын дотор ангижрал гэх мэт боломжгүй зүйлийг амла - ингэж чадвал та дагагчидтай, таньд итгэгчидтэй, бишригчидтэй болно.
16р зууны үеийн Германы хааны ордоны оточ Леонард Турнеиссер нь анагаах эрдэмд суралцаагүй боловч яг л энэ аргаар Бранденбүргийн тойргийн удирдагчийн гэр бүлийн эмч болж чадсан юм. Тэрээр янз бүрийн мэс засал, янз бүрийн хануур хохрой, муухай гашууун амттай эм санал болгохын оронд чихэрлэг амттай эмийг нь бариснаар эдгэнэ гэж бусдыг хуурах ажээ. Харин хээнцэр дээд зиндааныхан түүний энэ аргыг таалах аж.
Бодит байдал : үхэлийг буцааж болохгүй, өнгөрсөнийг өөрчилж болохгүй.
Мөрөөдөл : таагүй байдала хормын дотор өөрчилж болно.
Вермерийн бүтээлүүд нь өөрийн гэсэн өнгө төрх, чанраараа бусдаас ялгагддаг байв. Гэвч тэд хэт цөөхөн, маш ховор. 1930д оны үед Вермерийн бүтээлүүд дахин урлагын ертөнцөд амилж, уран зураг сонирхогчид, мэргэжилтнүүдийн анхаарлын төвд ирэв. Энэ олон жилийн дараа гарж ирсэн энэ бүтээлийг мэргэжилтнүүд нь шалгаж үзээд тэд оригинал болохыг баталжээ. Ийнхүү Вермер эргэн иржээ, өнгөрсөн бүхэн ингэж өөрчлөгдсөн байна.
Бүүр сүүлд энэ бүх нь Дани-н хуурамч бүтээл хийгч Ван Меегерений бүтээл байсаныг олж тогтоожээ. Түүний Вермерийг дуурайх болсон шалтгаан нь юу вэ гэвэл тэр ард иргэдийн мөрөөдөлийг нь мэдэж байсан явдал байв : уран зүрагнууд нь олон нийтэд үнэхээр л эрдэнэ мэт харагдаж байв, ягаад гэвэл уран зураг сонирхогчид үүнд итгэхийг үнэхээр их хүсэж байсан учраас тэр.
Гашуун үнэнийг хэн ч хэлдэггүй. Ягаад гэвэл үнэн гэдэг бол хахир,хатуу бөгөөд тэднийг хүлээж авхад тийм ч таатай биш, харин худал хуурмагт бол ер бусын хүч бий - хүнийг татах, увидастай тийм сайхан хүч бий. Үүний хажуугаар худал зүйлийг хүлээж авах нь бидэнд хамаагүй таатай байдаг . Тийм учир худал хуурмагийг ашигла, бусдыг мөрөөдөлд нь амьдрахад нь тусал, хийсвэр бодол, мөрөөдөл дээр нь дөрөөл. Мөрөөдөлийг амьд болгох чадвартай,үлгэрийг бодит болгох чадвалтай хүн нь хязгаарлашгүй их эрх мэдэлтэн юм.
Санаж яв : Мөрөөдөлд умбуулахад хамгийн гол, анхаарах зүйлүүдийн нэг бол орон зай. Холын юм бүхэн шохоорлыг татдаг, мөн ямарч асуудалгүй, ердийн мэт харагддаг. Тийм учир таны санал болгож байгаа юманд хэн ч хүрч чадахгүй тийм алс, хэн ч харж чадахааргүй тийм бүдэг манан дунд байх хэрэгтэй. Мөн өөрийн санал болгож байгаа мөрөөдлөө хэзээ ч бигий шууд бөгөөд шулуун тайлбарла, түүнийг хагас харагдтал нь утаагаар хуч. Дайсаныг шохоорхуулан, хангалттай ойртох хүртэл нь хүлээ, гэхдээ үүний хажуугаар утаагаа хэзээ ч битгий бүрэн арилга, тэднийг мөрөөдлийн хүслийн галыг үргэлж дүрэлзүүлэн бай.
Анхааруулга :
Та хэрвээ мөрөөдөл нь хийсвэр байх ёстой гэж бодож байвал энэ нь том алдаа. Мөрөөдөл нь мөн адил бодит зүйлийг ч гэсэн агуулах ёстой гэдэгийг сана. Мөн зарим үед янз бүрийн жүжиг тоглолт хэрэг байдаггүй бөгөөд, хүмүүс ердийн зүйлийг хүсэх тохиолдол байдаг. Абрахам Линкольны гайхалтай энгийн төрх, ердийн нэгэн хуульч, жирийн нэг сахалтай эр хүний байдал нь ард түмний хайр энэрэлийг татсан байдаг.