Хууль #40
Тайлбар :
Бидэнд санал болгож байгаа үнэгүй зүйл болгон аюул дагуулна - тэд ихэнхдээ урхи юмуу далд санаа агуулсан байдаг. Бусдаас үнэгүй ирэх юмнаас зугтан, өөрийн төлбөр тооцоогоо хийснээр та тухайн хүнд талархалаа илэрхийлэх,бурууг хүлээх, гомдох гэсэн мэдрэмжүүдээс зугтаж чадна. Бусдын өмнө эрх мэдэл, нэр алдараараа гялалзаад, үүний хажуугаар мөнгөө харамлаад байх нь утгагүй. Өөрийн мөнгөндөө үрэлгэн ба, түүнийгээ байнга эргүүлэгт байлга, харамгүй өгөөмөр сэтгэл нь эрх мэдэлтнүүдэд бусдыг өөрлүү нь татах нэг есны соронз адил үйлчилдэг.
Мөнгө ба Эрх мэдэл :
Эрх мэдэлийн ертөнцөд бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнэтэй ба тухайн зүйл өөрийн үнэ цэнээрээ өөрийнхөө мөн чанарыг тодорхойлж байдаг. Бидэнд ямарч үнэ цэнэгүй олдох зүйл ба хэт хямд олдох зүйлс нь ихэнхдээ буулт хийх, нэр хугалах, гуйх, талархах гээд олон олон аюулыг гаднаа дагуулдаг. Харин хүчирхэг эрх мэдэлтэй хүн бүх зүйлийг зохих ёсных нь дагуу мөнгөө төлж авах нь ямар нэгэн сэтгэлийн дарамт, ирж болох дагавар, таагүй зүйлүүдээс өөрсдийгөө холдуулахыг мэддэг .
Мөнгөтэй харьцахдаа Уян хатан болон нээлттэй байснаар мөнгө нь таньд стратегийн нэгэн чухал зэвсэг болон үйлчилэх юм. Үүний нэг жишээ гэвэл "авахын өмнө өгөх" хувилбар юм. Та бусдад тохирсон нийцсэн бэлэг өгснөөр, бэлэг хүлээн авагчийг өөрийн үүрэг, өөрийн хараандаа оруулж чадна гэсэн үг. Мөн өгөөмөр, өглөгч зан нь бусдыг зөөлрүүлдэг ба бидний өрсөлдөгч, дайсаныг хууртахад маш амархан болгон хувиргадаг ид шидтэй зүйл юм. Үүнээс гадна бодлогоор өөрийн баян чинээлэг байдлыг бусдад тарааж, бусдад гайхуулах нь эргэн тойрныхны чихийг сортойлгож, таны тухай ярихад хүргэх ба таны дайсанууд, таны өрсөлдөгч нар таньд тал засаж, таны өмнө сөгдөхөд хүргэдэг.
Цезарь, хатан хаан Елизабет, Микеланжело, Медичигийхэн гэх мэт дэлхийн түүхийн агуу эрх мэдэлтэн хүмүүс дунд харамч, мөнгөнд нарийн хүн байсангүй. Ягаад гэвэл эрх мэдэлтэн хүн нь мөнгө бол зүгээр л найрсаг болон соёлтой байдалд хамгийн ихээр нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл гэдэгийг мэдэх аж. Тэд мөнгө хэмээх нийтийн ойлголтыг өөрсдийн давшилтын том зэвсэг болгон ашигладаг байна. Харин мөнгөтэй харьцдаг мянга мянган хүмүүс нь ихэнхдээ мөнгийг бүтээмжтэй бөгөөд бодлогын чанартай ашиглахаа төдийлөн мэддэггүй. Бодлогын чанартай өгөөмөр зан гаргаж ашиглавал ямар их хүч энерги хэмнэхийг тэд ойлгодоггүй. Ийм хүмүүс нь эрх мэдэлтэн хүмүүсийн яг эсрэг тал ба эрх мэдэлтэний хувьд тэднийг олон дундаас таньж мэдэх нь чухал :
Хомхой хүн. Эднүүснь мөнгөний хүмүүнлэг чанарыг алга хийдэг. Тэд хүйтэн ба тун харгис, тэд зөвхөн яг хэрэгцээгээ л барихыг хүсдэг.Тэд бусдыг өөрсдийнх нь баялагт хүрэх золиос мэт хардаг. Тэд хүмүүсийн бодол санааг огт хүлээж авдаггүй ба няц гишигдэг. Янз бүрийн холбоотон хамсаатанд тэд дургүй. Хэнч ховдог хүмүүстэй хамтран ажиллахыг хүсэхгүй, ингээд олон жилийн турш тэд тусгаарлагдсан ганцаараа байснаар өөрсдийгөө сүйтгэдэг байна.
Хомхой хүмүүс хууран мэхлэгчдэд хамгаас амархан мэхэлдэг : хомхой загаснууд амар аргаар мөнгө олоход бүхнийг зориулдаг, тэд тоо бодон, тооцоо хийхэд хамаг цагийг зарцуулна, үүнээс болж тэд сэтгэл зүйн асуудалдаа сохордог. Ийм хүмүүстэй нэг эсвэл анханаасаа орооцолдох хэрэггүй ба нэг эсвэл тэдний ханахгүй сэтгэл, ховдог зан чанарыг нь өөртөө ашигтайгаар ашиглах хэрэгтэй.
Хямдыг эрэх хүн. Эрх мэдэлтэнүүд нь бүгдийг дүгнэж ба мөн хэмжиж үздэг- харин тэдний баримтлах гол тооцоолуур, хэмжүүр нь дан ганц мөнгө биш, цаг хугацаатай харьцах, сүр жавхаа, болон ухаан санааны байдал гээд олон. Харин яг энэ зүйлүүд хямдыг эрэх хүнд байдаггүй.Тэд эцэс төгсгөл үгүй хоохонч гэсэн ашиг авчрах арилжаа хийнэ, үүндээ тэд хайран цаг хугацааг ч харамлахгүй, тэд үргэлж хямд зүйлийг хайх ба тэдний гол санаагаа зовоодог юм нь бусад газарт үүнээс хямд олдох болвуу гэдэг санаа. Ийм хүмүүсийн хайж олсон зүйлүүд нь инхэнхдээ хэнд ч хэрэггүй байдаг, тэд цаг өнгөрөх тусам тогтмол засвар хэрэгтэй болдог.
Ийм хүмүүс нь эхэнд харахад зөвхөн өөрөө өөртөө л аюул зовлон тарьдаг мэт санагдаж болох юм. Гэвч хямдыг эрэх хүн гэдэг нь өвчин ба хэн ч хэзээ ч халдварлаж, гүн өвдөж болох юм. Тиймээс болгоомжил. Хэрэв та тэднийг эсэргүүцэхгүй бол тэд таныг хордуулах ба сэтгэл санааг чинь таагүй болгон, хаанаас хямд авч болох вэ гэсэн ганц бодолоор бусдыг солин үлдээнэ. Хямдыг эрэх хүнтэй бүү марга, тэднийг өөрчлөх гэж бүү оролд. Зүгээр л тэднийг оюун ухаандаа дүгнээд авахад болно.
Садист. Эдийн засаг,санхүү,эд хөрөнгийн садистууд нь мөнгөтэй бохир аргаар тоголдог. Тэд мөнгийг өөрсдийн эрх мэдэлийн баталгаа, нэр алдарыг нотлох гол хэрэгсэл мэт ашигладаг. Садистууд нь таниас зээлсэн мөнгөө тань руу аль хэдийнээ явуулчихсан хэмээн худлаа ярих магадлалтай, ичих булчирхайгүй улсууд. Садистууд нь ямар нэгэн зүйлийн төлбөрийг нь төлсөн бол түүний эзэнг яаж ч доромжилж,зовоож болно гэж боддог хүмүүс. Ийм хүмүүстэй үргэлж зайнаас харьцах хэрэгтэй, хэрэв үгүй бол тэд таны хэрэгцээ дуусвал хэзээ ч орхиод явах юмуу залгиж чадах улс. Тэдэнд мөн өөрийг зиндаа доогуур гэдгийг огт харуулж болохгүй, тэгвэл тэд алхам тутамд таныг захираж таниар удирдахыг хүснэ, таньтай боол мэт харьцана.
Үрэлгэн,мөнгийг салхинд хийсгэгчид. Өгөөмөр зан нь эрх мэдэлтэнд маш хэрэгтэй зэвсэгийн нэг : тэд бусдын сэтгэлийг татаж, тэднийг зөөлрүүлж, тэдэнтэй холбоотон болгох гүүрний эхлэл, фундаментийг барьдаг. Гэвч энэ нь бас тодорхой бодлого төлөвлөгөөний дагуу хязгаартай хэрэглэх зүйл. Хамаагүй үрэгчид нь нэг талаар ягаад өгөөмөр байдаг вэ гэвэл тэд бүгдэд хайрлагдах, хүндлэгдэхийг хүсдэг. Гэвч тэдний өгөөмөр зан нь эмх замбраагүй байнга хэрэглэх нь тэдний хүссэн үр дагаврыг авчирдаггүй : тэд хэнд ч хамаагүй, хаа сайгүй мөнгийг салхинд цацдаг ба тэдний мөнгөн тусламж, мөнгөн бэлэгийг хүлээж авсан хүн нь өөрсдийгөө бусдаас ялгарах онцлогтой учраас тусламжийг олсон гэж боддоггүй. Ийм хүн нь сонирхолтой бөгөөд, бусдад таалагдаж болох юм, харин ийм хүмүүстэй харилцаанд орсоноор та тэдний хязгаар гэж мэдэхгүй дэврүү,онгироо хөөрүү байдалд ядрах болно.
Онч санаа :
Их хүн, хэрэв харам ч бол - тэнэг, өндөр албан тушаалтан шунхай бол аюултай. Харамч нь газар нутаг эзэлж чадахгүй, эрх мэдэлийг олж чадахгүй, тэрэнд түүнд туслах найзууд ховор. Олон найзтай болохыг хүсэгчидэд хувийн зүйл гэх ойлголт байх ёсгүй. Бусдын нөхөрлөлийг өгөөмөр сэтгэлээр тат.
Анхааруулга :
Эрх мэдэлтэн хүн нь хэзээд үнэгүй ирэх зүйл нь аюул дагуулна гэдэгийг мэддэг. Цайлган цагаан сэтгэлээр тусламж үзүүлж буй найзууд тань таниас дараа нь энэ тусалсанаасаа 10 дахин их юм асууж гуйх болно гэдэгийг сана. Хямд үнэгүй зүйл болгон дотроо асуудал агуулдаг - эд материалын ч , сэтгэл зүйн ч. Тийм учир ямарч зүйлийг үнэгүй бүү ав, хөлс төлбөрийг нь заавал төл.
Нөгөө талаас та энэ хуулийг бусдыг хууран мэхлэхэд эсрэгээр нь ашиглаж болох юм. Хүмүүсийн хомхой занг өөрт ашигтайгаар ашиглаж болно гэсэн үг юм. Хүн гэдэг маш залхуу ба, aмар аргаар мөнгө олохыг маш их хүснэ, тэд эд баялаг тэнгэр дээрээс өөр дээр нь буухыг мөрөөдөн суудаг. Тийм учир хууран мэхлэгчид нь хүмүүний яг энэ хомхой, шуналтай зан чанарыг ашиглан бусдыг хуурч мэхэлдэг.