Хууль #41

2011-03-19,
Хууль #41 : Их хүний ололт амжилтын сүүдэрт дарагдахаас болгоомжил.

Тайлбар
:

Анхны зүйл болгон удаах, урган гарах зүйлүүдээс илүү чанартай ба илүү нэр хүндтэй байдаг. Хэрэв та амжилт олсон хүнийг хуулбарлах юм бол, аль эсвэл ээж аав тань нэр алдартай бол та тэдний гаргасан амжилтаас 2 дахин илүү амжилт гаргаж байж бусдыг бишрүүлнэ. Хэзээ ч битгий их хүний сүүдэрт дарагд : өөрийн нэрийг өөрийн аргаар, өөрийн гараар  бүтээ,өөрийнхөө ухаанаар гялалз.

Түүхээс суралцах нь
:

Агуу Александр хаан нь өөрийн эцэг болох Македоны хаан Филипын засаг удирдах арга, хөөрсөн дэврүүн яриа, үргэлжийн архи дарс хүүхэн гэх амьдралын хэмнэлд нь огт дургүй ба тэднийг цагийн гарз хэмээн боддог нэгэн байжээ. Баян чинээлэг хүмүүсийн хүүхдүүд эцэг эхээсээ эд хөрөнгө өвлөн үлдсэн амьдралаа зугаа цэнгээгээр дүүрэн өнгөрөөхийг боддог бол Александрын ганц хүсэл нь ааваасаа илүү амжилтыг гаргах аж.
Александр нь өөрийгөө ааваасаа илүү гэдэгийг харуулах гэж их хичээдэг байв. Нэгэн удаа Фесаллийн морины наймаачин Филип хаанд  Букефалус гэх морийг танилцуулахаар иржээ. Гэвч энэ морь нь тун догшин байсан ба хааны ордоны нэг ч агтач түүнд ойртож чадсангүй. Урьд өмнө нь ийм догшин, ийм зэрлэг адгуус үзээгүй Филип нь ийм мангасыг өөрлүү нь авчирсан морины наймаачинд уурлан зандрах ажээ.Харин энэ үйл явдалыг харан байсан  Александр нь ааваасаа илүү зориг зүрхтэйгээ харуулахын тулд, хэнч суух байтугай ойртож ч зүрхлэхгүй байсан энэ догшин морийг өөрийн биеэр туршиж үзэхийг ааваасаа гуйв. Филип түүний аймшиггүй зориг зүрхийг нь жоохон ч гэсэн дарах зорилгоор, энэ догшин араатанаас унаж жоохон ч гэсэн хичээл ойлгож аваасай гэсэн  зорилгоор түүнд унаж үзэхийг зөвшөөрчээ. Гэвч үнэн хэрэгтээ Филип биш харин Александр Филип-д хичээлийг заав  : тэр түүнийг маш чадварлаг удирдаж гэнэ. Үүнийг харсан хааны ордоныхон бяцхан хүүгийн зоригийг бахдан алага таших аж, харин Филип нь үүнийг хараад дотроо түгшиж эхлэх ба одоо тэрээр Александрийг хүүгээ биш харин эрх мэдэлийнх нь төлөө өөртэй нь өрсөлдөгч мэтээр харах болжээ.
Александр нь томрох тусам  аавыгаа эсэргүүцэх эсэргүүцэл нь улам нэмэгдсээр байв.Түүнийг 18 настай байхад нь түүний эцэг Филип хааныг Филипийн түшмэлүүдийнх нь нэг нь алжээ. Хааныг хөнөөсөн тухай мэдээ бүх Грекээр тархаж, эзлэгдсэн байсан хот улсууд ээлж дараалан Македоний засаглалийн эсрэг бослого гаргажээ. Александр нь одоо хаан бослон ба энэ тохиолдолд Филипийн зөвлөх нар  Александрыг маш болгоомжтой нухацтай хандахыг шаардаж байв. Яг л Филип шиг тэднийг ов заль мэхийн тусламжтай дарахыг Александрт  санал болгож байлаа. Гэвч Александр нь бүх зүйлийг өөрийнхөө хүссэнээр хийх аж : тэрээр хамгийн холын  бослого гаргасан тосгоноос авхуулаад их цэрэгтэйгээ очин номхотгож, эзэнт гүрнээ эцэг шиг ов залиар биш харин өөрийнхөө дагаж мөрдөх "цусан" замаар буцаан нэгтгэсэн байна.

Александрын аавыгаа үзэн ядах сэтгэл нь Филиппыг нас барсаны дараа ч гэсэн хэвээр үлдэв. Тэр ааваасаа илүү гарахыг хүсэх аж. Ингээд тэр одоо Грекийг нэгтгэчихсэний дараа овоо хараандаа Персийг авах болов. Персийг эзлэх нь түүний аав Филипийн дуусгаагүй, хүч хүрээгүй ажил ба, Ази тивийг нэгтгэх мөрөөдлхийн нь чухал түлхүүр байлаа. Энэ маягаар тэр аавынхаа чадааагүй зүйлийг хийж өөрийгөө тайвшруулан уур хилэнгээ дарахыг хүссэн ажээ. Хэрэв тэр Персийг  эзлэн ялалт байгуулбал аавынхаа амжилтыг давуулан, түүнийг нэр алдараараа хол хаях байлаа.

Ингээд Ази тиврүү Александр нь 35000 цэрэгтэйгээ Персийн хэдэн саяар тоологдох армитай дайтахаар орлоо. Харин гайхамшиг тохиолдосон нь  Александр нь Персүүдийг ялсан явдал ажээ. Энэ нь түүний нэрийг үүрд мөнхлөх аугаа ялалт байжээ. Гэвч  Александр нь бүх үйл явдалд яг л аавтайгаа харьцаж байгаагаар харьцах ажээ : Түүний Персүүд дээр байгуулсан ялалт нь өнгөрсөнийг илтгэж байв, харин тэрээр одоо цагт гялалзахыг үргэлж хүснэ. Тиймээс ч тэр Энэтхэг рүү аян дайнд явжээ, ингэж тэр өөрийн эзэнт улыг өөрийн мэдэх хэл хязгаар хүртэл тэлэх эхлэлийг тавьсан байна.

Дүгнэвэл
:

Агуу Александр хаан нь дэлхийн түүхэн дэх сонирхолтой нэгэн дүр төрх юм - баян чинээлэг алдартай хүний хүү, эцэгийн нэр алдарыг давж гарах гэсэн хүсэл эрмэлзэл нь түүнийг бусдаас ялгаруулах юм. Ийм хүмүүс нь өөртөө итгэх итгэлтэй - тэд өөрсдийнх нь хийж байгаа сонголт нь хамгийн зөв гэдэгт итгэдэг.

Баян чинээлэг эрх мэдэлтэний хүү өөрийн аавын сүүдэрээс гарахын тулд харгис ч гэсэн Алексадрын аргыг хэрэглэх хэргэтэй - өнгөрсөнийг үл ойшоо, өөрийн хаант улсыг өөрөө байгуул - Хэрэв та бүр хоосон байдалаас өөрийн ертөнцийг бий болгож чадахгүй бол залгамж хөрөнгнөөсөө татгалзах нь тэнэг явдал. Зөвхөн сул дорой, өөртөө итгэлгүй хүмүүс л өнгөрсөн амжилтаараа бахархан суудаг гэдэгийг сана. Үргэлж Александр шиг одоо цагт гялалз.!!!

Эрх мэдэлд хүргэх түлхүүр
:

Ихэнх эртэний хаант улсуудад, жишээ нь Бенгал, Суматра гэх улсуудад , хааныг хэдэн жил удирдуулсаны дараа түүнийг буулгадаг ёс заншилтай байжээ. Энэ нь нэг талаараа шинэчлэлийг ойр ойрхон хийдэгтэй холбоотой ба нөгөө талаараа тухайн хааныг хэт хүчтэй болохоос сэргийлдэг байсан байна. Ингэж хааны шинэ суудалд залуу болон шинэ удирдагчидыг суулгаж тэдэнд зориулж хоосон орон зайг бий болгодог байжээ.

Болж өнгөрсөн зүйл залуу эрх мэдэлтэнийг өөрийн шинэ ертөнцийг үүсгэн байгуулахад нь садаа болдог - тэр яг урд нь байсан хүн шиг юмуу аль эсвэл эцэг шигээ бүхнийг хийх ёстой аж. Шинэ гарж буй эрх мэдэлтэнд өөрсдийн удамыг дагах, соёл заншилд эсэргүүцэлгүй мөргөх, мөн өнгөрсөний туршлагад ямар нэгэн эргэлзэлгүй ашиглах  шаардлагатай. Тийм учир өнгөрсөний сүүдэр, эцэгийн сүүдэрээс гарсаны дараа л таны өмнө шинэ орон зай нээгдэж та тэндээ өөрийн хүссэн зүйлээ бариж өөрийн дүрмийг тогтоож болох юм. Эрх мэдэлийн гол мөн чанар яг л энэ юм - хоосон юмыг дүүргэж,байхгүй зүйлийг бий болгож, өнгөрсөнийг арилгаж ирээдүйрүү явуулахад л оршдог.
Үүнд хүрэх маш олон арга бий - харин хамгийн энгийн бөгөөд бусдад хор хөнөөлгүй арга бол өнгөрсөнийг одоо үед үзүүлэх  утга учирыг багасгах явдал юм -  хүний өөрчлөмтгий байдал дээр тоглож шинэ залуу үеийг илээж буй ахмад үеийн эсрэг тавьсанаар үүнд хүрч болно. Залуу үеийг ахмад үеийн эсрэг тавихад тун амархан ягаад гэвэл тэд өөрийн амьдрах орчинг өөрсдөө бүрдүүлэхийг хүсдэг учираас тэр. Харин үүнийг үр дүнтэй болгох нэг арга нь  өнгөрсөнөөс  "шившиг" болсон дүр төрхийг ил гаргаж, залуу үеийг нийтээр нь үзэн ядуулах явдал юм.

Өнгөрсөн үеиинхний амжилт, баян чинээлэг нэр алдартай эцэг эхийн хойноосоо дагуулдаг гол проблем нь юу вэ гэвэл бусад хүмүүс өнгөрсөний амжилт болон ололтоор хоосонг дүүргэж үүнээс өөр гарц байхгүй юм шиг хардаг явдал. Тиймээс ч бидэнд шинэ ертөнцийг бүтээх зай олгодоггүй. Энэ явдалыг даван гарахын тулд та сул орон зай олох хэрэгтэй, тийм хэн ч гар хүрээгүй орон зайг олох хэрэгтэй ба таны ирэлт нь анханых нь байх ёстой тийм л орон зай, жижиг ч гэсэн завсарыг олж харах хэрэгтэй..

Хэзээ ч битгий өнгөрсөн үеийнхний туршилгын боол нь бай. Хэрэв та өнгөрсөний замналаар,их хүний мөрөөр алхах юм бол  та тэднийг хэзээ ч гүйцэхгүй. Тийм учир та бие, сэтгэл аль алинаар нь өнгөрсөн үеээс  тэс ондоо гэдгээ харуулах хэрэгтэй. Та өөрийнхөө дүр төрхийг өөрийн ер бусын оюун ухаанаараа бүтээж чадвал өнгөрсөн үеээс хол тасарж, одоо болон ирээдүй үед тод  гялалзаж чадна. Харин бусдын замналаар явах юм бол тэдний сүүдэрт дарагдан, чимээгүй хэнд ч анзаарагдахгүй явах болно..

Онч санаа
:

Их хүний замналаар явахыг хатуу хориглоно - таньд хоёр дахин их хүч тэдний амжилтыг давж гархад шаардагдана. Их хүний мөрөөр алхаж байгаа хүнийг алиа салбадай  гэдэг. Шинэ зам хайж олон, түүнийгээ төгс боловсруулах нь амаргүй, эрх мэдэлд хүрэх шинэ жим олно гэдэг хэцүү. Харин дахин давтагдашгүй байдалд маш олон зам хөтөлдөг, тэдний ихэнхи нь аялахад аюултай байдаг ба хэн ч алхаагүй замаар алхаж эхлэхэд аймшигтай, хүнд хэцүү байж мэднэ, гэвч хүний мөр гараагүй зам л агуу алдар нэрд хүрэх урт бөгөөд тойруу замыг товчилдог.

Анхааруулга
:

Их хүний мөрөөр алхахыг өөрийн эрх мэдэлд хүрэх замналдаа бусдыг хууран мэхлэх байдлаар ашиглах нь сайн нөлөөтэй тохиолдол бий - харин эрх мэдэлд гарсаны дараа энэ маскаа үтэр түргэн хуулж авах хэргэтэй. 3-р Напелеон хүртэл түүний нагац ах болох Наполеон Бонапарттай ижил нэр , ижил амьдралын түүхийг ярьсаар Францын хамгийн анхны ерөнхийлөгч, дараа нь францын эзэн хаан болсон түүхтэй. Тэр эрх мэдэлд гарахдаа өөрийн нагац ах Наполеон Бонапартын олон нийтийн сэтгэлд унтраагүй байгаа нэр алдарыг нь ашигласан юм. Харин эрх мэдэлд гарсаны дараа  тэрээр энэ Нагац Ахын дүр төрхөө хуулж хаясан ба өнгөрсөнтэйгөө нийлэн эв найрамдалтай суусангүй, шууд л өөрийнх нь засаг хэр өөр байхыг бусдад шийдэмгий үйлдэлээрээ харуулжээ.

Өнгөрсөн үе нь эрдэнэс баялагаар дүүрэн ба ашиглаж болох зүйлийг нь ашиглахгүй өнгөрөөвөл тэнэг явдал болно. Агуу Александр хаан ч гэсэн өөрийн эцэг Филипийн армийн зохион байгуулалгыг шууд л хуулбарлан авсан байдаг. Хэрэв та өөрийн шинэ ертөнцийг бүтээхийг хичээн өнгөрсөн үе ба эрх мэдэлтэн эцэг эхийн үйлдэлээс тэс ондоо үйлдэл, ажиллагаа явуулхаар шийдвэл таны хийх үйлдэл тань утга төгс байх хэрэгтэй. Харин бүдэг бадаг, тодорхойгүй бол бусад таныг бүхнийг зөрүүдлэн хийдэг хүүхэд мэт харах болно гэдэгийг сана .
Залуу үе дээрээ анхаарал тавих нь бас чухал асуудалын нэг. Ягаад гэвэл тэд таны өрсөлдөгчид болж мэднэ.  Та тэднийг илээж буй ахмад үеийн эсрэг босгож өөрийн эрх мэдэлийг олж авсан шиг тэд том болоод таны өөдөөс залуу үеийг турхирж, таны эрх мэдэлийг булааж мэдэх юм. Тийм учир залуу үеийн байдалыг сайтар мэдэрч тэднийг үргэлж хараандаа байлга.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax