Хууль #43

2011-03-19,
Хууль #43 : Бусдын сэтгэл болон оюун санаан дээр тогло.

Тайлбар
:

Албадлага нь ихэнхдээ бидний эсрэг нөлөөлөх үйлдэлийг бусдаар хийгэдэг.Та бусдыг албадахын оронд таны хүслээр хөдлөхийг хүстэл нь хуурах хэрэгтэй. Харин бусдыг хуурахад гол ашиглах зүйл бол тухайн хүний сэтгэл зүй болон сул тал юм - тэдний эсэргүүцэлийг нь зөөлөл, тэдний сэтгэл санаанд нь нөлөөл. Ямарч хүн хайрлаж хүндэлдэг зүйлтэй. Тэгвэл дайсныхаа сул талыг нь олоод зогсохгүй тэдний хайрлаж явдаг, үзэн яддаг зүйлүүдийг нь бас тодорхойл, тэдэн дээр дөрөөлөн өөрийн мэхээ хий.

Түүхээс суралцах нь :

МЭ 225 онд эртний хятадын Шу улсын Чуко Лиан жанжин нь нэгэн хэцүү байдалтай тулгарчээ.  Хойд  зүгээс нь Вэй улс дайрах ба, тэднээс хүч хамаагүй илүү байсан ч Вэй улс нь өмнө зүгийн Менгүо жанжинаар удирдуулах хүчирхэг барбаруудтай нэгдсэн явдал нь байдалыг улам аюултай болгож байлаа. Ингээд Чуко Лиан нь энэ асуудалыг шийдвэрлэхийн тулд эхлээд Вэй улсын арын хүч болох холбоотон барбаруудыг өмнө зүгт очин дараад, үүнийхээ дараа Вэй улстай дайтах хэрэг гарав.
Ингээд энэ төлөвлөгөөнийхөө дагуу барбаруудыг дайтахаар Чуко Лиан нь өмнө зүгрүү аян дайнд явж байх үеэр Чуко Лианд хандан түүний армийн нэгэн хүмүүн ийм зөвлөгөө хэлсэн байна "Бусдыг хүчээр дарах нь тун хэцүү бөгөөд, нас богино, итгэл байхгүй, харин бусдыг хүчээр биш сэтгэлээр, оюун ухаанаараа ялбал энэ нь жинхэнэ ялалт юм". Энэ үг - зөвлөгөөг сонсоод, ухаарсан Чуко Лиан нь одоо барабаруудтай хийх тулааныхаа тактикийг эрс өөрчилөх ба, тэднийг хүчээр биш оюун ухаанаараа дарж авах төлөвлөгөө боловсруулах болов.

Чуко Лианы хүлээж байснаар Менгүо жанжинаар удирдуулсан хүчирхэг  арми тэднийг хүч их цохилтоор угтан авлаа. Харин Чуко Лиан нь урхи тавьсан байсан бөгөөд , энэ тулаанд ялахыг гол болгосонгүй харин зөвхөн Менгүо жанжинг түүний хэсэг цэрэгтэй нь олзолж авахыг урьтал болгожээ. Ингээд бодсон байсныхаа дагуу Менгүо-г түүний хэсэг цэргүүдтэй олзолсоны дараа Чуко Лиан нь тэднийг алж, хядаж, зовоохын оронд цэргүүдэд сайн хоол ундаар ханган, дарс зооглуулан, зочин адил үйлчилж байгаад  хайрт эцэг эх , авгай, хүүхэд дээрээ оч гээд тэднийг зүгээр тавиад явуулчихжээ. Чуко Лианы уудам сэтгэл, энэрэнгүй занг цэргүүд гайхан биширчээ. Бүх цэргийг тавиж явуулсан ч тэрээр жанжин Менгүо-г сул тависангүй, Чуко Лиан Менгуо жанжинд хандан : хэрэв би чамайг сул тавиж явуулбал чи яах вэ? гэхэд Менгүо жанжин "буцаж ирэн өшөөгөө авах нь болно, харин дайтаад хоёрдахь удаагаа олзлогдвол таны эрх мэдэл хүч чадалд ыг хүлээн зөвшөөрч, таны өмнө сөгдөн мөргий" хэмээжээ.  Үүнийг сонсоод Чуко Лиан нь Мегүo-г зүгээр тавиад явуулав, түүнийг хоосон явуулсангүй  дээр нь бүүр бэлэг болгон эмээл, хүлэг морь өгсөн байна. Түүний энэ үйлдэлийг нь гайхан дургуйцах түшмэлүүд нь түүнээс яагаад ингэх болсон талаар асуухад Чуко Лиан  нь : "энэ бол түүнийг эзлэх хамгийн хялбар арга. Би түүний сэтгэлийг нь эзэмдэх болно.Харин үгүй бол улам л дайсагналцах уур амьсгалыг буцалгаж, надад ашиггүй байдал үүснэ" гэж хариулсан байна.

Мегүо хэлсэн ёсоор Чуко Лиан руу дахин дайрав. Харин энэ удаа тулаан эхлэхээс өмнө  түүнийг өөрийнх нь цэргүүд баривчилан Чуко Лиан дээр аваачсан байна. Учир юунд вэ гэвэл Чуко Лианы хэрхэн энэрэнгүй сэтгэлтэй, үнэнч шудрага зантай болохыг ухаарсан цэргүүдэд жанжин Менгүо нь Чуко Лиантай дүйцэх хүн биш мэт санагдсан учраас тэр. Ингээд Менгүо нь дахиад л Чуко Лианы гарт оров гэнэ. Гэвч тэрээр "тулаан болоогүй, түүний түшмэлүүдийнх нь хоорондын асуудалаас болж баригдлаа" хэмээн шалтаг тоочиж, түүний хүчийг хүлээн зөвшөөрнө гэсэн амлалтандаа үл хүрэв.

Ингээд цаашид үргэлжлэх хэдэн сарын турш Менгүо нь дахин дахин баривчлагдаж Чуко Лиан дээр ирж (ягаад гэвэл удах тусам Менгүо-гийн цэргүүд түүнд итгэх итгэл алга болж энэрэнгүй шудрага зант Чук Лианд баривчлан тушаах аж), харин Чуко Лиан ирэх тоолонд нь түүнийг тавьж явуулдаг байв. Гэвч Менгүо 2,3,4,5,6 гээд бүх тохилдолдоо дахин олзлогдох юм бол Чуко Лианыг хүлээн зөвшөөрнө гэсэн амлалтаа биелүүлэхгүй, өөрийн олзлогдсон шатлгааныг өөрийн буруугаас болж баригдаагүй хэмээн тайлбарлах аж. Мөн тэрээр хэрэв өөрт нь дахин нэг боломж олгоод  суллаж явуулах юм бол Чуко Лиан ыг дахиж хэзээ ч хуурахгүй гэдгээ тангараглав. Ингэж 6 дахь удаагаа тавьж явуулах гэж байгаа Чуко Лиан түүнд хандан "Хэрэв энэ удаа чамайг тавьж яавуулаад дахиад чи миний гарт баригдах юм бол чамайг шууд ална" гэжээ.

Ингээд түүнийг тавьж явуулсан ба Менгүо нь одоо холын холбоотон болох Вуге мужид очин тэдний аймшигийг үл мэдэх домогт баатруудын тусламжийг гуйж, Чуко Лиан рүү хамтарсан их цэргээр дайрчээ.  Дайсаны тоо олон байсан хэдий ч гэсэн Чуко Лиан аар удирдуулсан арми тэднийг буулгаж дөнгөсөн байна. Менгүо жанжин ийнхүү 7 дахь удаагаа Чуко Лианд олзлогдсон байна. Тэрээр одоо Чуко Лианы ухаант арга барилыг нь бишрэх ба яг л хэлсэн ёсоороо түүнийг хулээн зөвшөөрч, дахин эсэргүүцэл үзүүлж ярдаглахгүй бууж өгчээ. Харин үүний хариуд нь Чуко Лиан түүнийг хаан ширээнд нь буцан залсан ба өөрийнх нь газар нутгийн эзлэгдсэн хэсгийг ч гэсэн түүний удирдлагад буцаан өгсөн байна. Хааны энрэнгүй сэтгэл ингэж бусдыг татаж, өөртөө ашигтайгаар үйлчилдэг билээ. Энэ явдалаас хойш тэр 2 нь дайсан биш, харин сайн холбоотнууд болон хувирсан юм.

Дүгнэвэл :

Чуко Лиан нь 2 л сонголттой байлаа : өмнө зүгт орших барбаруудыг ганц бөгөөд маш хүчтэй давшилтаар, нэг цохилтоор бүр мөсөн дарах, аль эсвэл удаан бөгөөд тэвчээртэй хүлээж тэднийг цаг хугацааны эрхээр ялах. Өөрийн дайсанаасаа хүч их ихэнхи хүмүүс нь 2 дахь хувилбарыг огт боддоггүй, шууд л эхний хувилбарыг сонгодог, харин жинхэнэ эрх мэдэлтэн хүн бол өөрөөр бодно - тэдний хувьд хамгийн сайн дайн бол цус урсгахгүй ялах дайн.
Таны хувьд эхний хувилбар нь түргэн бөгөөд асуудалыг хурдан шийдэх боломж байгаа мэт харагдаж болно, гэвч цаг хугацаа явах тусам ялагдсан тал өс хонзон дотроо тээн чимээгүй аюулыг авчирдаг. Тэдний ялагдал нь үзэн ядалт болон хувирдаг - харин иим байх нь таныг хутганы эр дээр алхуулахтай ижил, та зөвхөн өөрийн олж авсан эрх мэдэл болон хүч, материаллаг эд баялгийг хадгалах гэж хамаг хүч, энерги байдаг уур уцаараа барж дуусах юм. Хоёр дахь сонголт нь удаан бөгөөд хүндрэлтэй ч гэсэн таны хойшдын амгалан тайван байдалыг бүрэн хангахаас гадна хамгийн хорлонт дайсаныг хамгийн сайн анд болон хувиргадаг ид шидтэй.

Яарч сандралгүй сайтар бод - цаг хугацааг төлөвлө - өрсөлдөгчийнхөө сэтгэл хөдлөл болон, сэтгэл зүйн сул талыг нь олохдоо анхаарлаа хандуул. Хүч хэрэглэх нь тэднийг улам илүү эсэргүүцүүлэх болдог. Ихэнхи хүмүүсийн хувьд зүрх гэдэг нь бүхний түлхүүр юм : тэд яг л хүүхэд адил, тэднийг зорилго нь бус харин сэтгэл хөдлөл нь удирддаг. Тэдний гаргах бусармаг алхам харгис үйлдэлийг нь энрэнгүй их хүний дүр гаргаж өршөө. Тэдний айдас, тэдний хүндэлж явдаг зүйлийг нь ашигла - эрх чөлөө, эхнэр хүүхэд, гэх мэт.  Харин нэгэнт тэднийг буулгаж авсан бол та амьдралынхаа турш хамтдаа байх сайн найз болон итгэлт холбоотонтой боллоо гэсэн үг юм.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр 
:

Бусдыг өөрийн шаардлага, өөрийн хүслээр хөдөлгөхийн гол түлхүүр нь тэднийг зөөлрүүлээд, дараа нь тэднийг хамгийн боловсон, хар буруу бодол бодогдуулахгүй, хүмүүнлэг аргаар буулгаж авах явдал юм. Тэдний сэтгэлзүй болон сэтгэхүйн чадварын сул талыг нь ашигла. Хайр сэтгэл, үзэн ядалт гэх нийтлэг сэтгэл зүйн эмзэг сэдэвийг ашигла. Хэрэв та тэдний сэтгэл зүйг  байрнаас нь хөдөлгөж чадвал та тэднийг өөрсдөөрөө удирдах удирдлагыг нь багасгах ба тэднийг ятгаж өөрийн хүслээр хөдөлгөгхөд улам төхөм болгох юм.

Мао Зе дун нь олон нийтэд байх нийтлэг сэтгэлийн зан чанарыг ашиглан тэдэнд хандсан уриагаараа тэдний тэр сэтгэлийн нууц нандин утсыг хөдөлгөж чаддаг байсан байна. Тэрээр маш энгийнээр бүх юмыг бүгдэд ойлгуулна, хэний ч ойлгохоор энгийн үг хэллэгээр ярина. Боловсролтой, их юм мэддэг байсан тэрээр өөрийн яриаг янз бүрийн суутны үг хэллэг, алдартаны шүлэгээр чимэглэдэг байв. Тэрээр эцэс төгсгөлгүй өөрийн байр суурийг хамгаалж, бодит байдалд дүрээ олох байдал, нийгэмд дунд бий болох үзэгдэлийг хорвоо ертөнцөөс тасарсан онолын, мэргэжлийн үгээр биш, харин хэний ч ойлгохоор амар үг хэллэг хэрэглэн жишээн дээр тайлбарлаж ойлгуулдаг байсан учраас амжилт олсон байна. Маогийн энэ аргыг боловсролгүй сургууль төгсөөгүй хүнд хэрэглэх арга гэж хэзээ ч бүү бод. Энэ нь бүгдэд үйлчилнэ.

Бусдыг өөртөө татах хамгийн энгийн арга бол таны бодож олсон зүйл бусдад ямар их зүйл авчирч болох талаар  амархан бөгөөд ойлгомжтой аргаар тайлбарлах, батлах. Ашиг сонирхол гэдэг нь энэ дэлхии дээр хүнийг хөдөлгөдөг гол хүч гэдэгийг сана. 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax