Хууль #01
Нарны гялбааг бүү халхал.
Тайлбар :
Эрх мэдэлтэний өөртөө итгэх итгэлийг бүү алдуул. Эрх мэдэлтэн бусдын дээр хяналтаа алдаж байгаагаа мэдрэх учиргүй. Эрх мэдэлтэн бусад хүмүүс өөрөөс нь хамааралтай байхад л дуртай байдаг. Харин зиндаа хэргэм доогуур албат нар нь өөрөөс нь илүү авьяаслаг, өөрөөс нь илүү чадвартай байхад дургүй. Тийм учир хэт их авьяас чадвараараа гялалзах нь эрх мэдэлтэнгийн анхаарлыг бүр тодруулбал хорсолыг төрүүлж, улмаар сөрөг үр дагавар авчирдаг. Эрх мэдэлтэн өөртөө хэт итгэлтэй, өөртөө хэт бардам байхдаа хамгаас илүү "сохор" байдаг. Харин өөрийг нь даван гарах чадвартан, өөрийг нь өлхөн орлох авьяастан эрх мэдэлтэний сэрэмж болгоомжийг төрүүлдэг. Тийм учир эрх мэдэлтэнийг хийрхэл, биедээ хэт итгэх итгэлээр нь сохол. Тэгвэл та эрх мэдэлд хүрж чадна.
Түүхээс суралцах нь :
Францын 14-р Луйис хааны сангийн яамны сайд нь Николас Фуке. Тэрбээр зугаа цэнгээнд дуртай нэгэн байсан ч ажлаа сайн мэддэг, Луйис хааны дэргэдэх хамгийн хүндтэй, хамгийн нөлөө бүхий сайдуудын нэг байв.
1661 онд Луйис хааны ЕРӨНХИЙ САЙД нь нас барж ЕРӨНХИЙ САЙДЫН суудал хоосроход хаандаа үнэнч зүтгэсээр ирсэн Николас Фуке энэ суудлыг битүүхэндээ горидож байв. Гэтэл хаан нь өөр хүнийг сайдаар томилж, түүнийг хэргэм ахиулсангүй гэнэ. Ингээд Хааны ач энэрэлээс холдож байна гэж өөрийгөө дүгнэсэн Фуке Хаандаа буцаад таалагдах нэг арга хайж олжээ : Франц оронд урьд өмнө нь болж байгаагүй тансаг үдэшлэг зохиож хааны анхаарлыг татахаар шийдэв.
Ингээд тэрээр Европын өнцөг булан бүрээс шүлэгч найрагчаас авхуулаад, сайд түшмэлүүд хүртэл хүрэлцэн ирсэн, нүсэр их зочид гийчидтэй, дуу хуур хангинсан, салют шампан буудуулсан нэгэн ГАЙХАМШИГТАЙ үдэшлэгийг зохион байгуулав гэнэ. Энэ бүх зүтгэл мэдээж хааны ойрын хүрээлэлд багтахын төлөө байв. Гэтэл байдал эсрэгээрээ эргэв. Үдэшлэгийн маргааш нь Луйис хаан Николас Фуке-г улсын хөрөнгө хороосон хэргээр баривчлаж түүнийг Францын хамгийн алслагдсан шоронд цөлж, амьдарлынх нь сүүлийн хором хүртэл хорих тушаал гаргасан байна.
Дүгнэвэл :
Фукегийн зохион байгуулсан үдэшлэг нэг нь ёсны Луйис хааны өмнө тоголсон жүжиг байсан юм.Тэрээр бодохдоо урьд өмнө нь байгаагүй дээдсүүдийн үдэшлэг зохиовол өөрийг нь хааны анхаарлын төвд буцаагаад аваачина гэж тооцолсон бөгөөд, энэ үдэшлэгээрээ тэр өөрийгөө Европод хэр нэр хүндтэй байгаагаа хаандаа харуулж, өөрийөгөө хааны чухал хүмүүсийн нэг гэдгийг дахин сануулах зорилготой байв.
Үдэшлэгэн дээр хааны хамгийн дотны найзууд нь хүртэл Фукег хэрхэн хүндэлж байгааг, Европоос ирсэн зочид Фукед ямар бэлэгтэй ирж байгааг, хаан хараад өөрийнх нь албат өөрөөс нь илүү эрх мэдэл, нэр хүнд, олны тааллыг хүлээж байгаад дурамчхан байсан байв. Луйис хаан нь өөртөө их итгэлтэй, бардам, бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг нэгэн байж. Тиймээс Луйис хаан өөрөөс нь илүү нэр хүнд, эрх мэдэлтэй харагдаж байгаа Фукегээс салахаар шийдсэн нь хилс хэрэгт тохоход хүргэжээ.
Фукегийн зам бол эзэнээсээ илүү гийж,гялалзаж байгаа ямарч албатыг хүлээж буй ирээдүй юм .
Үдэшлэг эхлэхэд Фуке дэлхийн Оргилд байсан бол Үдэшлэг төгсөөд Газрын гүнд унажээ.
Түүхээс суралцах нь #2:
Сэргэн мандалын үеийн эрдэмтэдийн нэг ижил тал нь гэвэл тэд өөрсдийн нээсэн нээлт, олсон ололтыг нэр хүндтэй язгууртнуудад бэлэг болгон өгж, өөрийнх нь ажлыг дэмжих ивээн тэтгэгч хайдаг байжээ . Гэвч ихэнхдээ язгууртнууд өөдөөс нь зоос бус харин бэлэг сэлтхэнээр гарыг нь мялаадаг байсан нь сэргэн мандалтын үеийн эрдэмтэдийн амьдрал, ажил аль альнийг нь хямралд оруулдаг байжээ. Яг л ийм амьдралаар 1600 оны эхээр италийн математикч, астрономч Галилео Галилеи аж төрж байв. Тэрээр яг энэ мэтээр өөрийн зохиосон цэргиин луужин гэх мэт олон нээлтүүдээ хий дэмий бэлэг сэлтхэн болгож үгүй хийсэн нэгэн байв. Гэвч энэ шинжлэх ухаан ойлгохгүй хүмүүсээс мөнгө гуйдаг амьдрал нь удсангүй төгөсжээ.
Түүний энэ язгууртнуудаас хараат амьдрал нь түүнийг өөр арга зам хайхад хүргэв гэнэ.
1610 онд Галилео Бархасбади гаригийн дагуулыг нээжээ. Нээсэн нээлтээ тэрээр язгууртнуудад хуваан тарааж, олсон ололтоо хоосон бэлэг сэлтхэнээр солихыг хүссэнгүй. Харин үүний оронд тухайн үедээ хамгийн баян хамгийн нөлөө бүхий язгууртнуудын нэг гэгдэж байсан Медичигийн гэр бүлд өөрийн нээсэн нээлтээ танилцуулахаар очив. Галилео нь Медичигийн гэр бүлийг тохиолдлоор нэг сонгосонгүй. Учир шалтгаан юу вэ гэвэл 1-р Косимо хаан ширээнд гарангуутаа Медичи Династи байгуулсан бөгөөд Бархасбадийг бурхадын дундаас хамгийн агуу бурхан гэж зарласан байсан байв.
Ингээд Галилео өөрийн нээлтээ Медичигийхэнд зүгээр ч нэг тайлбарласангүй, харин энэ удаа сансар огторгуйн ер бусын үзэгдэл болгон тайлбарлаж, Медичигийн нэр алдарийг магтав гэнэ.Түүний тайлбарласнаар Бархасбадийн 4н дагуул нь Медичигийн гэр бүл бөгөөд (2-р Косимо эхээс 4үүлээ) мөн Бархасбади нь өөрөө 1-р Косимо буюу Медичи династийнг үүсгэгч хэмээн тайлбарлаж тойрох 4н дагуул нь түүний 4н хүү нь гэв. Энэ нь тэнгэр бурхад дээрээс Медичи-н гэр бүл (язгуурыг) ивээж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн байна.
Ингэд дээдсийн таалалд нийцсэн Галилеог тухайн ондоо 2-р Косимон дэргэдэх философич болон математикчийн албыг чамгүй хөлсөөр хаших албанд авчээ.
Дүгнэвэл :
Галилео нь өөрийн шинэ аргаараа мөнгө гуйж ивээн тэтгэгч хайдаг байсан цагийг бодвол хамаагүй ихийг олжээ. Шинэ төлөвлөгөө нь амжилт авчирсан шалтгаан нь гэвэл тодорхой : Бүх эрх мэдэлтэнүүд үргэлж бусдаас илүү байж, үргэлж бусдаар бишрүүлэхийг хүсдэг. Яс юман дээрээ тэдэнд шинжлэх ухаан ,сүүлийн үеийн ололт амжилт огт сонирхолгүй, тэдэнд ганц зүйл л чухал: нэр хүнд, алдар цуу. Галилео яг үүнийг нь олж харсан юм. Тэрээр Медичигийн гэр бүлийг сансар огторгуйгаас ивээж буйг баталсанаар тэдний сүр жавхланг улам өндөрт өргөсөн юм. Энэ нь мэдээж Медичигийн гэр бүлд ямар нэгэн шинэ нээлт, ололтын ердийн нэг ивэн тэтгэгч байхаас хамаагүй их нэр алдарыг авчирсан нь тодорхой бизээ.
Галилео өөрийн нээлтээрээ Медичигийн гэр бүлийг хэр шинжлэх ухаанч гэдгийг сорих гэж оролдсонгүй, шинжлэх ухаан ойлгодог эсэхийг нь шалгаж олны өмнө муу талыг нь харуулахыг зорисонгүй, харин ч эсрэгээрээ Бархасбадитай холбон тэднийг Италийн гялалзсан бэлэг тэмдэг болгон хувиргасан байна.
Эрх мэдэлд хүргэх дүрэм :
Бид өөрийн авьяас чадвараа гайхуулж ,бусдын өмнө гялалзах юм бол бид атаархал хорсолыг л үүсгэдэг, бусдын дургүйцлийг төрүүлдэг. Тийм учир ялангуяа бид эрх мэдэлтэн тэй харилцахдаа өөр арга зам ашиглах ёстой юм. Эрх мэдэлийн төлөөх өрсөлдөөнд эрх мэдэлтнийг халхалж гялалзах нь, эрх мэдэлтнээс илүү харагдах нь хамгийн том алдаануудын нэг.
14-р Луйис хааны тэр үеэс хойш амьдрал өөрчлөгдсөн гэж өөрийгөө хуурах хэрэггүй. Бүх эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө байр сууринд аль болох удаан бөгөөд баттай байхыг хүсдэг. Өөрийн нууц авьяас,чадвараа эрх мэдэлтнийн өмнө дэлгэснээрээ та эрх мэдэлтнүүдийн анхаарлыг татна гэж огт бодох хэрэггүй. Эхний ээлжинд их л анхаарлаа хандуулж магтан сайшаах дүр эсгэх боловч хамгийн анхны боломжоороо тэрээр таныг өөрөөсөө холдуулах болно, таныг таниас бага ухаантай,таниас бага өөрийн байр сууринд занал хийлсэн хүнээр солих болно. Яг л Луйис шиг, үнэнийг нуух боловч, таныг хамгийн түрүүнд солих болно. Яг л онгироо бардам Фукег ноомой зөөлөн Колбертээр солисон шиг.
Энэ хуульд 2 боломжит хувилбар бий :
1.Заримдаа бидний өдөр тутмын байгаа байдал, өөрөө өөрөөрөө байх нь бусдаас тэргүүлж,бусдын өмнө нэр хүнд бүхий болгож харагдуулдаг. Байгалиаасаа хүндлэл бишрэлд байх заяатай гэж хэлж болно.
Фаензагийн хунтайж Асторр Манфред , байгалиас заяасан хосгүй авяастай нэгэн байв. Түүнтэй эн тэнцүү авьяас чадвартаи их хүн энэ дэлхий дор олоход бэрх. Царай зүсээрээ ч гэсэн италийн бүх хун тайж нараас хамгийн хамгийн нь байсан гэнэ.
1500 онд Цезаре Боржиа Фаензаг эзэлэлжээ. Хотыг эзлээд тэр цус урсгаж шинэчлэл хийж хүчээр хотыг удирдахыг хүссэнгүй. Харин үүний оронд хотын иргэдийг энх мэнд үлдээж Манфред хунтайжийг ч мөн бүрэн эрх чөлөөтэй хуучин албыг нь хашуулах болсон байна. Гэвч хэдэн долоо хоногийн дараа, Цезарегийн цэргүүд Асторр Манфредийг Ромийн алслагдсан шоронгуудын нэгрүү цөлөв. Хэдэн жилийн дараа түүнийг амьдаар Тибер голын загасны хоол болгосон байна.
Ингэх болсон учир шалтгаан гэвэл маш энгийн : Залуу хунтайж зүгээр байгаа нь хүртэл Цезаре Боржиагийн эрх мэдэлийн "гялбааг" нь хаагаад байсан учраас тэр. Астор Манфред нь Цезаре Боржиаг улам авьяас чадваргүй харагдуулж байсан болоод тэр. Энэ жишээнээс сурч авах хичээл гэвэл энгийн : Хэрэв та Асторр Манфрэд шиг бол Цезаре Боржиа шиг эрх мэдэлтэнээс холуур бай...Үргэлж бусдын дунд тод гялалзахыг хүсдэг хүнээс хол бай...Тэднээс зугт!
Хоёрдахь хичээл гэвэл эрх мэдэлтэн таньд хайртай болохоор та дуртай зүйлээ хийж болно гэж хэзээ ч бодож болохгүй.
16р зууны сүүл үед, Япон оронд, эзэн хаан Хидеёшигийн хамгийн хайртай хүн нь Сен Но Рикюу. Тэрээр "цайны ёслолыг" ер бусын сайхан биелүүлдэг, хамгийн том язгууртануудын хүслэн болсон хүн байв. Язгууртан бус, эгэл жирийн харц ард удамтай тэрээр ордон дотор тусдаа гэртэй, нэр алдар нь Япон даяр тархсан нэгэн байв. Тэгтэл 1591 онд Хидеёши эзэн хаан түүнийг баривчлан, цаазлах ялах оноожээ. Ягаад ялласан шалтгаан нь сүүлд тайлагдав : Рикюу нь өөрийгөө шаахай өмссөн шаахай өмссөн нь язгууртны бэлэг тэмдэг байжээ сүрлэг зогсож байгаагаар модон сийлбэр хийлгэсэн аж. Тэгээд түүгээр ч зогсохгүй энэ сийлбэрээ хүн их холхидог "Их ордоны" дотор байрлуулсан байсан нь эзэн хаанд таалагдаагүй юмсанж. Тэрээр өөрийгөө ядуу гаралтайгаа умартан хамгийн хүндтэй язгууртнуудтай эн зэрэгцэн аашилж, өөрийгөө эзэн хаанаас хараат гэдгээ умартсан явдал нь амь насаар нь төлөгдсөн байна.
Эрх мэдэлтнээс илүү "гялалзахын" аюулыг мэдэж авсан бол бид үүнийгээ өөртөө ашигтай талруу нь ашиглаж болох юм.
Өөртөө ашигтайд эргүүлэхийн хамгийн энгийн арга бол долигнох - долигнож нүүр өгөх нь ашиг тус их тэй ч, хэмжээнээсээ хэтрэх юм бол хохирол авчирч болох юм. Энэ нь бусад хүмүүст муу сэтгэгдэл төрүүлдэг болно. Тийм учир бусдад долигнож бялдуучилж, бусдын талыг олохдоо хашир болгоомжтой байх нь юу юунаас илүү чухал.
Хэрэв та эрх мэдэлтэнээс өөрийгөө ухаантай,илүү чадвартай гэж боддог бол та эрх мэдэлтнийг үргэлж өөрөөс нь ухаантай, өөрөөс нь чадварлаг албат үгүй гэдгийг нь байнга мэдрүүлэх, ойлгуулах хэрэгтэй. Гэнэн, итгэмтгий болж жүжиглэ. Хэтийн зорилтод саад болохооргүй бол жижиг сажиг алдаа байнга гаргаж бай, алдаа гаргачаад эрх мэдэлтэнээс туслалцаа хүс, эрх мэдэлтнүүд юм бүхэн өөрөөс нь хамааралтай байхад дуртай байдаг.
Анхааруулга :
Хэрэв эрх мэдэлтэн "сүйрч буй од", "жаргаж буй зул" бол өөрийн авьяас чадвараа нуух хэрэг байхгүй, харин ч түүнээс илүү гэдгээ харуулах хэрэгтэй. Хэзээ ч битгий нигүүлсэнгүй, энрэнгүй бай - эрх мэдэлтэн ичих , санаа зовох, эмээх гэдэг үгийг мэддэггүй, хүйтэн цустай байж л оргилд хүрдэг гэдэгийг сана. Түүний хүчийг хэмж, нөлөөг нь хэмж. Хэрэв тэр сул дорой бол түүнийг унагаахдаа яар. Хэрэв тэр бүр хэтэрхий сул дорой, өөрөө ангал руугаа явж байвал заавал түүнийг унагахад гараа дүрж, нэр хүндээ унагах хэрэггүй, байгаль дэлхий, цаг хугацааг түүнийг дуусгахыг хүлээ. Тийм учир сул дорой эрх мэдэлтнийг давж гарахаасаа хэзээ ч битгий ай.
Хэрэв эрх мэдэлтэн суудалдаа лав суусан, босохооргүй байвал, бас та өөрийгөө түүнээс илүү энэ суудал дээр тохирно гэж үзэж байвал өөрийнхөө цагийг хүлээ,тэвчээртэй бай...Ягаад гэвэл эрх мэдэл суларч,оргилоос урууддаг нь байгалийн жам юм. Тийм учир эрх мэдэлтэн хэзээ нэгэн цагт унах болно, хэрэв та зөв тоглож чадах юм бол та түүнээс илүү гялалзах болно.