Хууль #02
Тайлбар :
Найз нөхөдтэйгөө харьцах даа хашир бай,хянуур бай - тэдний урваж тэрслэх нь дэндүү амархан. Бодит байдал юу вэ гэвэл, та дайснаасаа илүү найзаасаа айж, найзаасаа болгоомжлох хэрэгтэй. Хэрэв та дайсангүй бол, дайсан хайж ол. Сайн дайсантай болёо гэвэл найзыгаа сонго : Таны сайн найз чинь таныг хаана нь шархдуулхаа сайн мэднэ.
Түүхээс суралцах нь #1 :
МЭ 9р зууны дундад, Византи Эзэнт Гүрэний хаан ширээнд 3-р Микаэл хэмээх залуу, туршлагагүй хүмүн заларжээ. Түүний ээж Теадорийг хаан ширээнээс унаган, Микаелийг хаан ширээнд суулгах гол хувилдааныг зохион байгуулсан, түүнийг хаан болгоход гол нөлөө, туслалцаа үзүүлсэн хүн нь Микаелийн нагац ах болох, ухаалаг ,зоримог Бардас гэгч байв. Ингээд залуу, туршлагагүй Микаел хааныг алуурчид, зусарчид болон өөрөөс нь илүү эрх мэдэлтэй сайд нар тойрон хүрээлэх ба, хайрт нь амиа хорлуулж, ээж нь хувилдаанаар цөлөгдсөн учир Микаел Эрх Мэдэлийн оргилд тун их ганцаардаж байв.
Энэ их аюулт цагт Микаелд ганц ч гэсэн итгэчихээр зөвлөх сайд хэрэгтэй байсан ба, тэрээр сайн найз Басилиусыг зөвлөлийн гишүүн болгож, тушаал дэвшүүлж, өөртөө ойртуулахаар шийджээ. Арвин туршлагатай Бардасын үгийг үл сонсон, тэрээр өөрийн хамгийн сайн найзаа Зөвлөх сайд хэмээх өндөр албан тушаалд томилжээ.
Туршлага, улс төрийн мэдлэг огт үгүй байсан Басилиус суралцсаар суралцсаар Микаел-д эзэнт гүрэнтэй холбоотой бүх асуудалын талаар зөвөлгөө өгдөг, нөлөө бүхий сайд болж хувирав. Гэвч хааны ордоны амьдрал Басилиусыг эд хөрөнгө, нэр алдарт улам хомхой болгосоор байв. Микаел түүний цалинг 2,3,4 нугалж өгдөг болсон ба өөрийн хамгийн хайрт амрагаа хүртэл гэргий болгон өгж байв. Тэр үнэнч андаасаа юу ч хармалсангүй . Учир нь түүнд ганц зүйл чухал - энэ бол ганц ч гэсэн найдаж болох хүн хажуудаа байлгах. Гэвч шунал хязгааргүй ажээ. Эрх мэдэл ихсэх тусам Басилиус улам ихийг хүснэ. Басилиус одоо хааны амийг аварч явсан, жирийн нэг жаалхүү биш болжээ.Түүний нөлөө ихэссээр түүнд мэдэлгүй ганц газар үлдсэн нь бүх цэргийн яам байв. Бүх цэргийн яамыг ухаанлаг, зоримог Бардас тэргүүлнэ...
Энэ үед Басилиус цэргийн яамыг өөрийн мэдэлд авахыг санаархаж, нагац ах Бардас болон Микаелийн хооронд хор хутгана. Тэрээр Бардасыг хэрхэн хаан ширээнд нь санаархаж байгаа, хэрхэн Микаелыг унагааж хаан ширээг булаах гэж байгаа тухай яриж, нагац ах дүү 2ийг хагаралдуулав. Сайн найздаа итгэсэн Микаел аваг ах Бардас-г алж, бүх цэргийн жанжингаар сайн найз Басилиусыг томилов.
Ийнхүү Басилиусийн эрх мэдэл, холбоо сүлбээ дийлдэшгүй боллоо.
Ингээд нэгэн өглөө босоод хархад Микаелийг цэргүүд хүрээлсэн байсан ба Басилиусын тушаалаар хааныг алсан байна.
Тэр өглөө нь Басилиус, хааныг алсан даруйдаа, морио унан Византийн гудамжаар өөрийн ачтан, сайн найзынхаа толгойг жаданд зоон олонд гайхуулан давхиж, явсан гэдэг.
Дүгэнэвэл :
Микаел Хаан ингэж өөрийг нь амьдаар идэх араатанг бий болгожээ. Адуучин байсан хүү эрх мэдэлд хүрээд хэр өөрчлөгдсөнийг харлаа. Эрх мэдэлд хүрээд түүний шунал нь барагдсангүй шавараас татаж гаргасан ачтаныгаа хорлосон байна.
Хайр болон нөхөрлөл эр хүний хувийн сонирхолыг сохолдог. Хэн ч найз хүн найзаасаа урвана гэж боддоггүй. 3-р Микаел хаан ч гэсэн Басилиусыг урвана гэж бодоогүй, мэдээж толгойгоо жаданд зоолгуулан олны өмнө үзмэр болох өдөр хүртэл.
Онч санаа :
Хүн яаж дайснаасаа өөрийгөө хамгаалахыг сайн мэддэг. Харин найзааасаа хэрхэн хамгаалахыг мэддэггүй. Бурхан минь, миний найзуудаас намайг хамгаалаач...!!! Волтайр (1694-1778)
Түүхээс суралцах нь #2 :
Хан Династийг унасны дараа хятадын түүх догшин ширүүн цуст эргүүлэгт оржээ : Цэргийнхэн хуйвалдаан зохион байгуулж, хүч сул эзэн хааныг ална. Хаан ширээг тэдэн дундаас хүчирхэг жанжин нь авна. Шинэ жанжин шинэ династи эхлүүлж, өөрийгөө эзэн хаанаар өргөмжлөх болно. Өөрийнхөө аюулгүй байдалыг хангахын тулд, шинэ хаан хамгийн нөлөө бүхий жанжингуудийг ална. Ингээд яг нэг хэвийн замаараа бүх зүйл үргэлжлэх болно : шинэ жанжид өс хонзон өвөртлөн босон ирж түүнийг алах юмуу аль эсвэл түүний хүүд хаан ширээ шилжсэн үед алах болно. Ингэж бүх зүйл яаг эхнээсээ эхлдэг байв. Ийм нэгэн эргүүлэгт хятадын түүх орсон байв...
Иим үед хятадын эзэн хаан байна гэдэг нь ганцаараа байхтай утга ижил. Ойр хавьд нь дайснаас их зүйл үгүй - эзэн хааны байр суурь хамгийн аюул ихтэй, хамгийн эрх мэдэл багатай суудал байв.
959 онд Жао Куан-ин яаг ийм замаар эзэн хаан болжээ. Тэрээр эзэн хаан байхын дутагдал, сул талыг ойлгож байв : тэрээр өөрийгөө 1 юмуу 2 жилийн дараа бусдын гарт үхэх болно гэдгийг сайн мэдэж байлаа.
Жао Куан-ийн эзэн хаан болоод Сун династи байгуулаж, түүнийг Сун хаан гэх болов.
Сун хаан цуст эргүүлгийг зогсоох нэгэн арга сийлжээ . Сун хаан Шинэ династи эхэлсэнийг тэмдэглэх нэрээр хамгийн нэр хүндтэй цэргийн удирдагч, жанжидыг дарс, найранд урив.
Шинэ династийн найранд алдар хүнд, нэр нөлөөтэй бүх л жажид, түшмэд, сайдууд цугларч, бүгд архи дарс ууж сүрхий их согтов гэнэ. Ингээд тэдний ухаан балартаж, эсэргүүцэл үзүүлж чадахааргүй болтолоо согтсон үед Сун эзэн хааны хамгаалагчид тэднийг бүслэв гэнэ. Тэнд цугларсан жанжид, түшмэд алуулах гэж байна хэмээн бодоцгоож айсан нь тодорхой. Гэвч тэднийг алж, өс хонзонгийн гинжийг улам уртасгахын оронд Сун хаан босоод ийнхүү хэлэв : "Би бүхэл өдөрийг айдасын дунд өнгөрөөлөө, би ширээнийхаа ард ч, нойрон дундаа ч айдастай байна. Ийм байхад та бүхний хэн нь хаан титэмийн төлөө мөрөөдөж байна ? Тэгвэл та бүхнийг надтай адилхан азгүй хувь тавилан, айдаст өдөрүүд хүлээж байна" хэмээв. Эсэргүүцэл үзүүлж алуулахаас айсан түшмэд сайд жанжид эзэн хаанд хэр үнэнч байдгаа, хэр их үнэнч зүтгэхээ амлаж гарав гэнэ. Энэ үед Сун өөрийнхөө залийг хэрэглэв, тэр дахин босоод : "Эзэн хааны амьдрал бол үргэлжийн айдас гэсэн үг. Тэгэхдээ аз жаргалтай байхад юу хэрэгтэйг би мэднэ, энэ бол эд хөрөнгө, нэр хүнд. Хэрэв та бүхэн зөвшөөрвөл би та бүхэнд бүгдэнд чинь эдлэн газар, орон сууц өгж болно. Тэгээд та бүхэн тэнд дуучин охид, хань түнштэйгээ, бүжигчин бүсгүйчүүдийн дунд үлдсэн амьдралаа аз жаргалдаа, дураараа өнгөрүүлж болно" гэжээ.
Цугларсан цэргийн жанжид үргэлж сэтгэлийн зовиуртай амьдралын оронд Сун хааны санал болгож байгаа эд хөрөнгө, аюулгүй байдалыг аваад хоцрохыг илүүд үзэв.
Маргааш өглөө нь бүх жанжид эзэмшил газар, эд хөрөнгөтэй болохыг хүсэн цэргийн үүрэгээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэнэ. Ингэж Сүн өөрлүү нь хэзээ ч дайрч мэдэх сүрэг "чоныг", дуулгавартай "хонь" болгон хувиргажээ. Эзэмшил газараа холуур өгсөн нь тэднийг хаант улсын үйл хэрэгээс улам бүр хөндийрүүлэвээ.
Үүнээс хойш хааны амь насанд заналхийлсэн явдал цэргийн жанжидын зүгээс төдийлөн гарсангүй. Харин 971 онд Өмнөд Хан улсын хаан Лиу нь Сун хааныг сүрхий эсэргүүцэж байсан бөгөөд эцэсийн эцэст бууж өгсөн байна. Өөрийг нь алахыг завдсан Лиу хааныг Сун яллаж, шийтгэсэнгүй харин ч түүний авьяс чадварыг үнэлж явдагаа хэлэн эзэн хааны ордонд том цолоор шагнасан байна.
Нэгэн шөнө Сун хаан Лиуг дуудаж дарс хамт уухыг урижээ. Урьд нь өстөн дайсан байсан Лиу, хаан дээр очин, хааны энэ урилгийг сэжиглэн, хортой дарс байж магад хэмээн айж байгаагаа хэлж ууж чадахгүй гэдгээ хэлэв. Энэ үед Сун хаан инээн Лиугийн хундагнаас дарсыг уусанч тэнд хор байсангүй...Үүнээс хойш Лиу нь Сун хааны хамгийн үнэнч албат болон хувирсан байна.
Дүгнэвэл :
Хятадын домогт найзыг аюултай араатан амьтаны хурц шүдтэй адилтгадаг : Хэрэв та сэрэмжтэй байхгүй бол, та хурц шүд, араанд зажилуулах болно. Сун үүнийг ойлгосон байсан. Найз гэгдэх цэргийн жанжид нь түүнийг хэзээ нэгэн цагт тасчин зажилж хаяхыг мэдэж байв. Тиймээс тэр өөрийн НАЙЗ уудтайгаа ямарч холбоогүй ба тэднийгээ энэ тэнд тарсан эзэмшил газар өгөн эзэн хааны ордон, улс төрийн үйл явдлаас холдуулжээ. Энэ арга нь тэдийг алахаас хамаагүй илүү өгөөжтэй аж. Алсан бол дуусашгүй өшөө авалттай тэмцэх байлаа.
Сун нь найзууддаа найдах,итгэхийн оронд, дайснаа ашиглажээ.Ингэж Сун цус өшөө авалт , иргэний дайн ханхалсан гинжийг тасалж чадажээ. Сун династи Хятад улсыг 300 жилийн турш удирдав.
Онч санаа :
Заналт дайснаа устгана гэдэг тэдэнтэй найз болохыг хэлнэ. ( Абрахам Линкольн)
Эрх мэдэлэлд хүргэх дүрэм :
Хэрэв та эрх мэдэлтэн бол, найзаа ажлуулах,найзтайгаа ажиллахын сөрөг тал нь удах явцад мэдрэгдэх болно. Хамгийн гол аюул юу вэ гэвэл та өөрийн найз нөхдийг ашиглах нь таны эрх мэдэлийг хязгаарлах явдал юм. Ягаад гэвэл ямарч эрх мэдэлтэн найз нөхөддөө жирийн албатад хандахаас зөөлөн ханддаг. Тийм учир ажил хэрэгт уран чадвар, дадал, мэргэшил л чухал болохоос найз нөхөдийн нялуун харилцаа чухал биш. Үүнийг сана. Үйл хэрэг, ажил албын гол зорилго нь АЖИЛ ХИЙХ болохоос, найз нөхөдийг эрхлүүлэх биш. Тийм учир ажил албыг бодохдоо хэн бүхэн үерхэл, нөхөрлөл гэх мэт зүйлсийг умартах ёстой...
Ажил албанд зөвхөн хувийн ашиг сонирхол ноёлох учиртай, харин хувийн харицаа биш, ялнгуяа үерхэл нөхөрлөл биш. Тийм учир ажил албыг нөхөрлөл үерхэлтэй хэзээ ч битгий холь.
Эрх мэдэлийн төлөөх өрсөлдөөн, эрх мэдэлийн ертөнцөд найз гэдэг үг байдаггүй. Та найзтай мэт харагдаж болно, гэвч энэ нь зөвхөн гаднаа байх л учиртай...
Эрх мэдэлтэний хувьд та найзтай байхаас илүү өөртөө өрсөлдөгчтэй байх нь чухал. Хэрэв та дайсангүй бол дайсан бий болго. Хүчтэй өрсөлдөгч таныг хүчтэй харагдуулдаг. Дайсан, өрсөлдөгчгүйгээр бид улам залхуу болж улам унтаа байдалд ордог. Харин дайсан, өрсөлдөгч нь бидний сонор сэрэмжийг нэмэгдүүлж, биднийг нойрноос сэргээж, оюун ухааныг бадраадаг юм. Сайн өрсөлдөгчгүй хүн хэзээ ч хөгжин дэвшихгүй гэдгийг сана.