Хууль #04

2011-03-20,
Болж өгвөл бага ярь. Зайлшгүй шаардлагатай байсан ч ялгаагүй бага ярь

Тайлбар  :
 
Хэрэв та хүнийг үг хэлээрээ эзэмдий гэж бодож байвал, хэдийчиний их ярина, төдий чиний энгийн харагдах болно гэдгийг сана. Өөрийн үг хэлэндээ хяналт тавьж чаддаггүй хүн өөрийгөө хянаж чаддаггүй - харин тийм хүнийг хүмүүс хүндэлдэггүй. Тийм учир аль болох бага ярь. Богино бөгөөд тодорхойгүй, товч ярих нь хүмүүст маш их сэтгэгдэл төрүүлдэг гэдэгийг сана. Мөн таны амнаас хэдий чинээ их үг унана, хэдий чинээ та их үг ярьж хэлнэ, мунхаг зүйл хэлэх магадлал төдий чинээ өсдөг гэдэгийг сана.

Түүхээс суралцах нь :

Гнэй Маркус, олонд танигдсан нэр нь Кориоланус, эртний Ромын авьяаслаг цэргийн жанжин байсан гэнэ. МЭӨ 5-р зуунд тэрээр маш чухал чухал тулаануудад ялалт байгуулж байсан жанжин байв. Тэрээр амьдарлынхаа инхэнхи хугацааг дайны талбар дээр өнгөрөөсөн тул түүнийг хувь хүн талаас Ромчууд тийм ч сайн мэдэхгүй, түүнийг сайн жанжин, баатар эр гэдэгээр нь л мэднэ.
МЭӨ 454 онд, Кориоланус  олон дундах нэр хүндээ ашиглаад улс төрд орох цаг нь болжээ гэж үзэн цэрэг армиин ажилаа орхив.
Тэрээр консулын байр суурины төлөө өрсөлдөнө. Иргэд ч түүнийг консулын суудалд бүрэн тхиромжтой хэмээн үзэж байв. Ингээд сонгуулийн өмнө Консул-н байр сууринд өрсөлдөж буй хүмүүс олон нийттэй ярилцалага өрнүүлдэг, өөрийн үгээ хотын иргэдэд хэлдэг батлагдаагүй хуультай юмсанж. Кориоланус ч гэсэн энэ ёсыг эвдсэнгүй бусдын өмнө үгээ хэлэв. Кориоланус индэр дээр гаран үг хэлэх явцдаа дайн, тулаанаас олсон шарх соривоо үзүүлэн, "би та нарыг бие зовоон байж аварсан" хэмээн гайхуулна, Ромын төлөө хэрхэн амь биеэ үл хайрлан тулалдсанаараа бардамнах аж.

Хотын иргэд үүнийг нь эх оронч хүмүүний шинж гэж үзэн түүнийг маш ихэд үнэлэв. Санал өгөх өдөр нэр дэвшигч нараар эцсийн үгийг нь хэлүүлсэн ба Кориоланусын ээлж ирэн үг хэлэхэд тэрээр өөрийг нь дэмжиж байгаа хүмүүсийг магтан сайшааж, дэмжихгүй байгаа нэгнийг нь доош хийж, өрсөлдөгч нараа зүй бус хэллэгээр гутаан доромжилжээ.  Түүний үг нь бардам, биеэ тоосон, их зан ханхалсан, ичгүүргүй, жудаггүй байв. Тэр өөрийнхөө үнэн нүүр царайг ард түмэндээ элчилчихжээ. Ард түмэн нь домогт жанжин нь энгийн нэг сагсуу нэгэн байсныг ойлгож авлаа. Кориоланус сонгуульд ялагдав.

Сонгуульд ялагдаад тэрээр цэрэг армиа удирдаг ажилдаа эргэн оров. Тэр одоо хор шараар дүүрэн, өөрт нь саналаа өгөөгүй ард иргэдэд хорсоно.

Нэгэн удаа Ромд гаднаас 2 усан онгоц дүүрэн үр тариа ирэв. Ромын эрх мэдэлтнүүд энэ тариа будааг үнэгүй ард иргэдэд тараах гэж байв. Харин сонгуульд ялагдсандаа хорссон Кориоланус энэ тариа будааг нь тараалгахыг зогсоожээ. Энэ үйлдэлээрээ тэр улам иргэдийн дургүйцлийг төрүүлэв. Тэрээр одоо ардчилсан системийн бурууг гайхаж,төлөөлөгч сенатуудыг огцрүүлан дан язгууртнуудаар улсаа удирдуулахыг уриалж байв, тэгтэл нь үр будааг тараахгүй хэмээн сүрдүүллээ. Гэвч эцсийн эцэст тэрээр өөрийг нь огт дэмжихгүй байгаа сенатуудыг удаан бариж чадсангүй, үр будааг тараахыг зөвшөөржээ.

Ард түмэн нь үүнд сэтгэл ханасангүй, Кориоланусийг иргэдээсээ уучлалт гуйхыг хүлээж байв. Чадварлаг жанжинийг тийм ч амархан ажлаас нь буулгах хүсэлгүй байсан ба, сенатууд түүнийг "хэрэв чи иргэдээс уучлалт гуйгаад, өөрийн бодолоо амандаа хамхиад өнгөөрөх юм бол цэргийн жанжин хэвээр үлдээнэ" гэжээ. Ингээд Кориоланус хамгийн сүүлчийн удаа олон нийтийн өмнө уучлалт гуйх зорилготойгоор үг хэлэхээр болов. Тэр үгээ удаан, уучлалт гуйх янзтай, зөөлөн өнгө аястай эхэлсэн бол удах тусам түүний дууны өнгө өндөрсөж, улам зандрангуй болж байв. Ингээд удах тусам тэр хүмүүсийн уур хилэнг хөдөлгөж эцэс төгсгөлд нь түүнийг индэрээс хүчээр буулгасан байна.

Сенат, зөвлөл нар одоо бүрэн төгс шийджээ. Тэд түүнийг алах тушаал буулгав. Ингээд түүнийг хавцалаас түлхэж алсан ба, үхсэн өдөрийг нь Ромчууд найр наадам зохиож баярласан гэдэг.

Дүгнэвэл  :

Улс төрд орохын өмнөхөн Кориоланус нь бусдын хайр хүндэтгэлийг булаасан нэгэн байж. Түүний дайнд байгуулсан амжилт, гавьяа нь түүнийг агуу жанжин ,агуу зоригт баатар болгож байв. Тэрээр дайн байлдаад хамаг цагаа өнгөрүүлсэн учир иргэд түүнийг бага мэддэг, түүний талаар олон домог, олон үнэн худал дам ярианууд нь түүнийг "амьд бурхан" шиг болгодог байжээ. Ингээд тэр Ром-д ирэн олны өмнө өөрийн бодолоо хэлэхэд түүний нэрэнд харьяалагдах бүх домог, бүх үлгэр, бүх магтаал хоромын дотор замхаран алга болсон байна.Тэрээр сүржин, сагсуу, жирийн нэг цэрэг мэт, жанжин хүний буйр суурьгүй аашилсан нь иргэдэд таалагдсангүй.

Хүмүүсийн сэтгэлд зүрхэнд төсөөлөгдөж байсан хүн тэр биш байсан юм. Кориоланус их ярих тусам улам хүчгүй улам эрх мэдэлгүй харагдаж байлаа.
 Хэрэв Кориолайнус бага ярьсан бол тэрээр олонд хүндэтгэл хүлээхээр, эрх мэдэлийн, жинхэнэ баатар эр болон харагдах байв. Тэрээр өөрийн үг хэлээ хянан, бодлоо далдалж, өөрийн жанжиний нэр хүндэн дээр дөрөөлөн консул болсоныхоо дараа өөрийн "ардчилалын эсрэг" үзэлийг унагаах үйл ажиллагаагаа явуулж болох байсан. Гэвч хүний хэл гэдэг шулам, зөвхөн цөөнх хүн л удирдаж чадах билээ. Кориоланусын эр зориг их боловч, ухаан санаа нь мохоо байсан юмсанжээ.

Түүхээс суралцах нь 2 :

14-р Луйис хааны сайд түшмэд нь өдөржингөө хоорондоо улсын хэрэгийг талаар яриж мэтгэлцэнэ. Тэд зөвлөлдөнө, хэрэлдэнэ,   завсарлана, дахиад хэрэлдэнэ, шийдвэрлэх мөч хүртэл : хамгийн сайн эерэг сөрөг талыг хамгаалж мэтгэлцсэн 2 сайдыг сонгоод өөр өөрсдийнх нь бодолыг Луйис хааны өмнө хамгаалуулхаар явуулна, Луйис хаан тэр хоёрын ярианаас эцсийн шийдвэрийг өөрөө гаргадаг байв. Ингээд яг энэ хэвээрээ нэгэн үйл хэрэг шийдэх гээд шалгарсан хоёр сайд хаан дээр ирэн өөрсдийн бодлоо хамгаалж гарав. Тэд өөр өөрсдийнхөө бодолыг зөв гэж хаанд итгүүлхийг хичээнэ. Тэд хэлж яриж дуусаад хааны бодолыг асуутал Хаан чимээгүй байж байж байснаа "Би Бодож үзнэ" гэж хэлээд л яваад өгжээ. Сайд  түшмэд өөр ямарч үг сонсоогүй .... Гэтэл Луйис хаан 7 хоногийн дараа өөрийн шийдвэрээрээ шууд зарлиг гаргажээ.

 Дүгнэвэл :


14-Луйис хаан нь маш дуугүй, цөөн үгтэй хүн байв. Түүний хамгийн алдартай хэлсэн үг нь "БИ БОЛ ЗАСАГ" гэдэг үг, Түүний "би бодох болно" хэмээх ээлжит богино өгүүлбэр нь хамгийн их давтаж хэлдэг өгүүлбэр байв. Тэрээр ямар нэгэн асуудалыг шууд шийдэггүй, шийдэх асуудал гарвал БИ БОДОХ БОЛНО....

Олон долоон хэрэгтэй хэрэггүй юм яридаггүй байсан учир хэн ч түүний хаана зогсож байгаа, түүний юу бодож байгаа болон түүний дараачийн үйлдэлийг тааж мэддэггүй байв. Хэнч түүнийг  сонсохыг хүссэн үгээр түүнийг  хуурч чаддаггүй байв. Ягаад гэвэл хэн ч түүний яг юу дотроо бодож байгаа, юу сонсохыг хүсэж байгааг мэдэхгүй.
Луйис хааны чимээгүй байдал нь эргэн тойрныхыгоо айлгадаг байв.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Эрх мэдэл гэдэг бол гадаад төрх, байгаа байдалаараа тоголдог тоглоом юм. Хэрэв та хэрэгцээтэй шаардлагатай байгаагаас богино үг хэлвэл, та хүч сул дорой байсан ч агуу их эрх мэдэлтэн хүн шиг харагдах болно. Таны нам гүм байдал бусдыг таагүй, тухгүй байдалд оруулна.  Хүн гэдэг бол байнга илүү дутуу үг хэлж байдаг, хэрэгтэй хэрэггүй юм бодож байдаг "машин"  : хүн болгонд таны юу бодож байгаа нь хэрэгтэй, хүн боглонд таны юу бодож байгаа нь чухал биш боловч сонирхолтой. Тийм учир хэрэв та өөрийн хэлэх үгээ хянах юм бол, тэд  таны бодож байгаа бодолыг олж чадахгүй, таны зорилгыг мэдэж чадахгүй.

Богино хариулт болон нам гүм байдал  нь бусдыг,эргэн тойроныхныг хамгаалсан, отсон байдалд оруулдаг ба тэд таны занганд орж таниас үг алдуулах гэж бүх л арга чаргийг хэрэглдэг. Тэр үед нь та хэн нь хэн бэ гэдгийг нь мэдэж авч болох юм. Тэд таньтай уулзаад өөрсдийгөө дээрэмдүүлчихсэн мэт төсөөлөх ба ингээд гэртээ харихдаа тэд таны хэлсэн хэдхэн үгэнд хэт их анхаарал тавьж, бодон сууж цагийг хоосон үрэх болно.
 Амьдралд, та нам гүм байж , цөөн үгний эзэн байх нь таныг тайлагдашгүй таавар мэт бодогдуулж, гүн хүчтэй, гүнзгий бодолтой хүн мэт харагдуулдаг.Та хүнд зааж тушаагаад хэзээ ч хүнийг өөрийн хүсэж байгаа зүйлийг хийлгэж чадахгүй. Бид НАМ ГҮН БАЙХДАА ИЛҮҮ ИХ ЭРХ МЭДЭЛТЭЙ байдагийг сана.

1825 1-р Николай Оросын хаан ширээнд суусны дараахан либералуудын удирдсан бослого гарав. Либералууд  үйлдвэр, барилга барин Орос oронг шинэчлэхийг, европжуулахыг шаардаж байжээ. Харгис хэрцгийгээр энэ бослогыг дарсан Николай хаан  тэдний удирдагчдийн нэг Кондраты Рылёвийг шийтгэж, алах ял оноожээ. Дүүжлэх өдөр ирэхэд, Кондраты Рылёв цаазын тавцан дээр хүзүүндээ уяатай үхлээ хүлээн зогсоно. Ингээд нүхний ам онгойж, Рылёв унжихад, олс нь тасарч газарт унав. Тухайн цаг үед үүн шиг үйл явдал нь бурхан тэнгэрийн тааллаар болж байгаа юм шиг ойлгогддог байв, тийм учраас шийтгэхээ больж, амь насыг нь хэлтрүүлдэг байжээ. Олс нь тасарч шаварт унасан Рылёв босоод хамаг чангаараа  .."Харж байн уу та нар, Оросoд юу г ч зөв хийж чадахаа больжээ, ядаж хүн олигтойхон дүүжилчихэж ч чадахгүй " гэж хашгарчээ.
Ингээд олс тасарсан тухай Николай хаанд мэдэгдэхэд Николай хаан өршөөл үзүүлэх бичигт гарын үсэг зурахаар болов. Харин Николай хааны хамгаалагчдын нэг нь Рылёвын олон нийтийн дунд орилсон үгийг хэлэхэд Николай хааны бодол өөрчлөгдөж …"за тэгвэл зөв хийдэг гэдгээ батлий лдаа "...хэмээн өршөөхөө болив. Ингээд Рылёвыг  маргааш  өдөр нь дүүжлэв. Энэ удаа утас нь тасарсангүй.Үхлээ.

Анхааруулга :
 
Нам гүм байх, бага ярих нь тохирохгүй цаг гэж бий. Үргэлж ийм байх нь бусдын  болгоомж, сонор сэрэмжийг нэмэгдүүлдэг. Тийм учир онцын шаардлагагүй бол нам гүм болж хүүүсийг айлгаж хэрэггүй. Олон ингэх тусам хүмүүс уйдна. Үгээ харамлах арга нь түн сонор сэрэмжтэй хэрэглэгдэх бөгөөд  хэрэглэх газар аа зөв олох нь чухал. Заримдаа хааны ордоны алиалагч (жокер)-н дүрд тоглох нь ашигтай. Жокер их яридаг, хааныг зугаацуулдаг, гэвч хааныг хэрхэн бяцхан заль мэхээр дөнгөж байдагыг нь бүгд мэднэ - Жокер хаанаас ухаантайг бүгд мэднэ.

Өөр нэгэн ашиглаж болох зүйл гэвэл эсрэг нь : их яриаг та "утаа манан"-гийн аргад ашиглаж болно гэсэн үг юм. Энэ үйлдэлээр өөрийн жинхэнэ нүүр царайг нууж болох юм.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax