Хууль #23
Тайлбар :
Өөрийн хүч чадалыг баяжуул, хадгал, хураа. Та баялаг ихтэй уурхайг бий болгон түүнийгээ ашиглавал олох зүйл их, харин нэг зүйл дээр тогтохгүй эрвэн дэрвэн нисвэл хүч чадал эрдэм мэдлэгийн уурхайг бий болгож чадахгүй ба түүнээс юу ч олохгүй. Хүч чадалыг баяжүүүлагч эх үүсвэрийг хай.
Түүхээс суралцах нь :
МЭӨ 6р зуунд Ву улс нь хөрш орших Дундад улстай дайтахаар болов. Ву нь өсөн дэвжиж буй залуу хаант улс байсан бол дундад улс нь олон жилийн турш бүх хятадын соёл, иргэншилийн төв нь болсон улс байжээ. Дундад улсыг ялвал Ву улсын нэр хүнд өсөх байлаа.
Дайн эхэллээ, тэд бие биенийгээ ээлжлэн ялан, ялагдсаар хугацаа өнгөрөх тусам дайн удаашрах болов. Нэг дайны талбар дээр ялалт байгуулах нь Ву-гийн нөгөө талбарыг эмзэг болгож байв. Гэвч Ву улсын хувьд аюул заналхийлэл ганц Дундад Улсын довтолгоогоор дууссангүй, өөр нэг аюул учруулж мэдэх улс нь Юе байлаа. Хааны сайд, зөвлөх Ву Зу Шиу нь үүнийг олж харан, хаандаа Юе аймаг Ву-н дайнд сульдсан байдалыг ашиглан дайрахаар бэлдэж байгааг дуулгажээ. Үүнийг сонссон хаан инээж - дахиад нэг ялалт авбал Агуу хүчит Дундад улс өөрийнх нь мэдэлд орно хэмээн Юе улсыг үл тоосон байна.
490 онд байдал улам хурцдах үед Ву зу Шиу нь өөрийн хүүхдийг "Чи" хаант улсруу, аюулгүй газар аваачсан байна .Тэрээр хааны шунахай, амиа бодсон чанар нь Ву хаант улсыг мөхөлрүү чирнэ гэдэгийг эрт мэдэрч, арга хэмжээ авч буй нь энэ ажээ. Харин энэ үйлдэлийг хаан өөрт нь итгээгүй, урвалт хэмээн үзэж түүнийг алахыг тушаав.
Ингээд хэдэн жилийн дараа сайдынх нь сануулж байснаар Юе нь дайны хөлд ядарч туйлдсан Ву улсыг эзлэхээр дайран орж ирж, хааны ордонг бүслэхэд хаан ухаалаг сайдынхаа сануулгийг санаж, ичсэндээ өөрийгөө алжээ.
Дүгнэвэл :
Ву улсын түүх бол хэт шунасан улсын ирээдүйг харуулах тод жишээ. Амжилтанд согтсон Ву шиг улс оронг бүрэн сүйрэл л хүлээж байдаг. Оюун ухаан нь хэзээ ч нэг зорилгоос нөгөө зорилго руу тэнэх ёсгүй юм. Ву улсын хувьд харин нэгэн цэгт хүчээ төвлөрүүлсэнгүй, үүний оронд олон дайны талбар (фронт) дээр байлдсан нь алдаа байв. Мөн тэд олсон ахархан амжилтандаа цадаж өөрийн улсын ирээдүйн аюулгүй байдалыг мартан, зөвхөн нүүрлэж буй аюулд хамаг анхаарлаа хандуулсан нь бурууджээ. Төвлөрсөн, дэс дараатай, уялдаа холбоотой зүйл л хүч агуулах болохоос харин таран сарнисан , хуваагдсан юм болгон газарт унахыг Ву улсын жишээ харуулах ажээ.
Эрх мэдэлд хүргэх дүрэм :
Өөрийн хүчийг нэг цэгт төвлөрүүлэн тогтоож дайсны сул талыг олон түүн рүү довтло. Зорь, зорилгодоо тууштай бай, асуудалын шийдвэрийг хайхдаа сайн бод - харин эцэст нь энэ бүх зүйлийг өөрийн зорилгодоо, хүчдээ арай муу төвлөрсөн, бүрэн хүчээ хурааж чадаагүй хүмүүсийн эсрэг ашигла - ийм сум нь дандаа байгаа ононо, шархдуулна.
Эрдэмтэн Никола Тесла нь өөрийгөө бусдаас хараат бус байлгахыг хүсдэг байсан. Тэрээр өөрт нь их мөнгө амалсан гэрээ болгоныг татгалздаг байлаа. Тэр ямарч эрх мэдэлтэн, баячуудад үйлчлэх дургүй ажээ. Гэвч тэрээр ингэж бодож байснаараа алдсан гэдэгийг одоо түүх гэрчилнэ. Тэхээр эрх мэдэлийн ертөнцөд та өөрөөсөө эрх мэдэлтэн хүнээс тусламж гуйх болох нь зайлшгүй : ухаантнууд нь энэ хуулийг ашиглан, эрх мэдэлтэнд хандсанаар их хүч нөөцөлж, их эрх мэдэл олж авдаг бол тэнэгүүд нь хүнээс хүнрүү дэрвэн нисэж буруутдаг байна. Тийм учир эрх мэдэл баяжуулагчийг, арвижуулагчийг хайж ол.
Онч санаа :
Тоо хэмжээг биш чанарыг эрхэмлэ. Төгс байдал нь тоо хэмжээнд биш харин чанарт л оршдог. Тоо хэмжээг эрхэмлэгч бол жирийн хүн : тэрээр бялуу болгонд хуруугаа дүрж үзнэ, гэвч тэр эцэстээ бялуугүй. Харин чанар бол алдар хүнд, хайр хүндэтгэлийг авчирна.
Анхааруулга :
Зарим тохиолдолд хүчийг нэг зүгт чиглүүлсэн байх нь аюултай бөгөөд, тархсан байдал нь зөв шийдвэр болох цаг бий. Тархах нь ийхэнхдээ дорой талын ашиглах арга. Өөрөөсөө том армитай тулалдах нь хүчээ төвлөрүүлсэн сул армийг тэднээс том армид бэлэн хоол болгон хувиргана.
Өөрийн хүч чадалыг баяжуулахдаа та өөрийгөө зөвхөн нэг эрх мэдэлтэнд уях нь аюултай байж болох : Хэрэв тэр хүн үхвэл, орхивол, аль эсвэл өвдвөл та зовох болдог. Яг энэ зүйл Цезаре Боржиа-д тохиолдсон юм. Тэр ааваасаа хүчийг авсан байлаа. Александр нь түүний аав ба тэрээр түүнд цэрэг өгч байлдуулж байв. Харин аав нь санамсаргүй нас бархад Цезаре нь ч бас үхсэн юм шиг болсон : тэрээр олон жилийн дайн тулаанд өөртөө хэт олон дайсан хураасан аж, харин одоо түүний аав байхгүй, хамгаалагч нь үгүй... Тийм учир заримдаа өөрийгөө олон хүчний эх үүсвэрээр сүлжих нь бас чухал. Олон хүч, олон ивээн тэтгэгчтэй байхад нэг нь унахад тэднийг дагаад та унах магадлал багасана. Гэвч энэ нь бас л аюултай бөгөөд, болж өгвөл та холбоотон, ивээн тэтгэгчгүй мэт төсөөлөн өөрийгөө бэлдэх хэрэгтэй.