Хууль #27
Олон нийтийг мэхлэх ухааныг эзэмш.
Тайлбар :
Хүн болгон ямар нэгэн юманд итгэхийг маш ихээр хүсдэг. Тийм учир та тэдний итгэхийг хүсэж байгаа зүйлийг нь өгж чадах хүний дүрийг бүтээж болох юм. Ингэхийн тулд таны үг яриа чинь ойлгомжгүй байг, хамгийн гол нь амалсан байх хэрэгтэй, идэвхи урам зоригийг бүгдийн дээр тавь. Энэ нь сонгуульд өрсөлдөх улс төрчидийн ашигладаг гол арга юм.
Олон нийтийг мэхлэх ухаан :
1.Олон нийтийн анхаарлыг өөр дээрээ тат.
Бусдаар тахин шүтүүлэхийн тулд та бусдын анхаарлыг татах хэрэгтэй. Үүнийг та үйлдэлээрээ илэрхийлэх биш харин үг яриагаараа илэрхийлэх хэрэгтэй. Үйлдэл нь энэ тохиолдолд хэт тодорхой бөгөөд дэндүү нээлттэй учир аюултай, харин хэлэх үгээ бодлоготойгоор сонгосоноор өөрийн хэлэх гэж байгаа санааг бусдад ойлгуулах ба хэзээд өөрийн чин бодолоо бусдаас нууж чадна. Тийм учир үг яриа нь энэ тохиолдолд ашигтай.
Хэлэх үг ямар байдалаар, яаж хэлэгдэх, ямар хэлбэртэй байх гэдэг нь нэн чухал зүйлүүдийн нэг : Хэрэв та олон нийтийг байлдан дагуулахыг хүсэж байвал таны олон нийтэд хэлэх хамгийн эхний үг, олон нийттэй хийх хамгийн анхны харилцан яриа, хамгийн ахны танилцуулга чинь "амлалт болон тодорхой бус бүдэг байдал" гэсэн хоёр зүйлийг байнга агуулж байх ёстойг сана.
Бүдэг бадаг, тодорхой бус байдалыг анзаарагдуулахгүй байхын тулд өөрийн үгийг дүрэлзэх гал мэт болго (тэгэхдээ хамгийн гол нь тодорхой бус утгаа алдах ёсгүй). Мөн гал мэт халуу дүүгсэн үгний хажуугаар нь урам зоригоор бялхсан уур амьсгал оруул. Хамгийн энгийн зүйлийг ч гэсэн хэлж тайлбарлахдаа гоёмсог эхлэл, оньсого мэт төгсгөл, тоо баримт, шинэ үг хэллэгэ гэх зүйлүүдийг хавсруул, энэ нь таныг тухайн чиглэлээр хамгийн лаг, мэрэгшсэн мэт харагдуулах бөгөөд гүн мэдлэгтэн мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Ингээд тодорхой бус байдал ба амалт хоёрыг зөв хослуулж чадвал таныг тойроод таныг шүтэн бишрэх хүрээлэл бий болох юм.
Санах хэрэгтэй, бүх юм хэмжээнээсээ хэтэрч болохгүйг, хэмжээ гэдэг хамгаас чухалыг. Тодорхойгүй байдал хэт гүн байж болохгүй, хэт гүехэн байж болохгүй. Хэт бүдэг, тодорхойгүй яривал та итгэл даахааргүй харагдах бөгөөд таньд хэн ч итгэхгүй. Мөн таны бүдэг, манан адил тодорхойгүй байдал тань энгийн байх тусмаа сайн. Маш олон хүн асуудалтай байдаг, тийм учир тэд асуудалыг хамгийн энгийн замаар шийдэж болох аргыг сонсохыг хүсдэг. Харин энгийн аргыг санал болгох нь таныг агуу эрх мэдэлтэн болгоход нэг шат ахиулах юм.
2.Харахуй, мэдрэхүй хоёрыг оюун ухаанаас дээгүүр тавь.
Хүмүүсийн анхаарлыг та байлдан дагуулж чадсан бол, хүмүүсээр бишрүүлж өөрийгөө хүрээлүүлж чадсан бол таныг бишрэх, хүрээлэх хүмүүс араасаа хоёр аюулыг үргэлж дагуулах болно. Энэ нь уйдах, үл итгэх. Уйдаж эхлэх нь тэднийг өөр хаа нэгтээ, таныг орхин илүү сонирхолтойг хайж явуулахад хүргэнэ, харин үл итгэх нь тэднийг таны бүтээсэн манан мэт тодорхой бус байдалыг нэвт харуулж таны санал болгож байгаа зүйлийг нухацтай бодоход хүргэнэ, тэд тодорхой хугацаанд таниас зайгаа барих болдог. Тэгвэл та амархан уйдагчдийг байнга бишрүүлж,үл итгэгчидийн итгэлийг нь олох хэрэгтэй.
Харин үүнииг хийх хамгийн энгийн арга бол жүжиг,олон нийтийн үзүүлбэр : Өөрийгөө тойроод хээнцэр орчинг бүрдүүл, өөрийн тахин шүтэгчдийг нүд гялбам гадаад төрх сүр жавхлангаар байлдан дагуул. Энэ нь зөвхөн таныг тахин шүтэгчдийг танийг шинэ өнцгөөс харуулаад зогсохгүй, таньд итгэхгүй байсан тэр цоорхойг арилгана, таныг хүлээн зөвшөөрөөгүй үлдсэн байсан тэр хэсэгийг ч давхар эзэмддэг ид шидтэй.
3.Өөрийн дагагчидыг зохион байгуул :
Ингээд таныг тахин шүтэгчид улам олон болов. Харин одоо тэднийг цэгцлэх хэрэгтэй. Ямар ч шашины байгууллага нь түүхээр шалгагдсан хамгийн сайн бөгөөд ашигтай зохион байгуулалттай байсаар ирсэн, одоо ч гэсэн байсаар байна. Тэгвэл та энэ шалгагдсан аргыг ашиглаж болох юм : Ямарч шашинд тухайн шашиныг нь илэрхийлэх ёс заншил байдаг бол та өөрийнхөө тахин шүтэгчдийн дунд зан, маяг, олноор баримтлах зуршилд бий болго, тэднийг шатлан захирах ёсонд оруул, хэргэм зэрэгт хуваа, тэдэнд цол хэргэм өгөн урамшуул. Хамгиин чухал нь дурын шашинд байдаг шиг өргөл,тахил, хандив тэднээс ав - энэ нь таны халаасыг түнтийлгэх гол зүйл.
4.Өөрийн орлогын үүдийг нуу :
Таны тахин шүтэгчдийн тоо ихсэж та тэднийг зөв зохион байгуулалтанд оруулсан. Ингээд та таныг дагагчдын хандив болон өргөлөөр өөрийн халаасыг дүүргэж эхэлнэ. Харин яг энэ үед та хэзээ ч мөнгөнд шунасан мэт харагдаж болохгүй. Хэсэг хугацаанд ч гэсэн өөрийн орлогын эх үүсвэрийг оньсого мэт үлдээ.
Таныг дагагчид хэрэв таныг дагавал тэдэнд хамаг сайн сайхан зүйл гар дээр нь тэнгэрээс бууна гэдэгт итгэхийг хүсдэг. Харин та өөрийгөө гоёмсог чамин үнэт зүйлээр хүрээлүүлснээр тэдний энэ итгэлийг улам бадраадаг.Тийм учир тэдэнд таны баялаг нь тэдний халааснаас гарах мөнгө гэдгийг мэдүүлж болохгүй - үүний оронд энэ нь таны аргын үнэн зөвийн ачаар гэдэгт итгүүл. Ингээд таныг дагагчид тань шиг амжилт гаргахын тулд таны жижиг ч гэсэн бүх хөдөлгөөнийг ажиглан дагаж хийхийг хичээх болно. Ингээд тэдний дууриамал урам зориг нь таны зальт, худалч, луйварчин дүр төрхийг харах нүдийг нь сохлох болно.
5.Бидний нэг биш бол, бидний дайсан.
Таныг дагагчид улам ихсэж цэцэглэх тусам соронз мэт замдаа дайралдах жижиг бүлэг хүмүүсийг өөртөө татах болно. Гэвч хэрэв та анхаартай байхгүй бол хэзээд инерцийн хүч үйлчилж , соронз мэт шинэ хүмүүсийг татаж байсан бол соронз мэт уйтгар гунигийг татах болно гэдэгийг санах хэрэгтэй. Ингээд хүмүүсийг нэгдэлтэй, тайван , тогтмол байлгахын тулд та бүх л шашин, сургаальд байдаг аргыг хэрэглэх хэрэгтэй : бидний нэг биш бол бидний эсрэг гэх санааг ашиглах хэрэгтэй.
Үүнийг үр өгөөжтэй ашиглахын тулд та өөрийнхөө дагагчдыг нэгэн зорилгоор холбогдож байгааг дагагчиддаа ойлгуулах хэрэгтэй. Түүний дараа таны дагагчидыг холбох энэ хэлхээг улам чанга хатуу болгохын тулд нийтийн дайсан бий болгох хэргэтэй : тэднийг холбох тэр зорилго хүслийг нь үгүй хийх хүсэлтэй аймшигт дайсан гарж ирсэн мэтээр тайлбарлаж болох юм. Хэрэв ийм дайнсан байхгүй бол хиймэлээр, хийсвэрээр бүтээ.
Онч санаа :
Луйварчин нь яаж амжилттай бусдыг мэхэлдэг вэ? Тэд бусдын итгэхийг хүсэж байгаа юмыг нь гаргаж ирэн итгүүлдэг. Гэнэн итгэмтгий амьтан харин зайгаа барих чадваргүй учир тэдэнд мэхлэгддэг
Анхааруулга :
Өөрийн тахин шүтэгчдийг үүсгэх, бусдаар өөрийгөө хүрээлүүлэхийн нэг том шалтгаан нь юу вэ гэвэл олон хүнийг ганц хүн хуурахаас илүү амархан байдаг учраас тэр. Ганц хүнийг хууран итгүүлэх нь дэндүү хэцүү ба үр дүн нь бага - бага эрх мэдэл хүч чадал авчирдаг, харин олон хүнийг хууран итгүүлэх нь амархан ба илүү их хүч чадал авчирдаг. Гэвч энэ нь бас аюул дагуулна. Хэрэв ямар нэгэн үед олон нийт нь таныг нэвт харж, таныг мэхлэгч гэдэгийг мэдвэл та уур хилэнд шатах хүмүүсээс гарах гарцгүй л болно гэсэн үг. Луйварчид, мэхлэгчид нь тогтмол энэ аюултай учирч байсан, тийм ч учраас тэд хотоос гаран зугтахад үргэлж бэлэн байдаг байжээ. Олон нийтээр тоглоно гэдэг бол галтай тоглохтой ижил, маш их анхааарал шаардана.Тийм учир үргэлж бүх цүнхээ савласан, хотоос зугтахад бэлэн байдалд бай.