Хууль #28

2011-03-19,
Зориг зүрхтэй үйлдэлд ор.

Тайлбар :

Хэрэв та хийх гэж буй ажилаа сайн мэдэхгүй бол эхлэх хэрэг байхгүй. Эргэлзээ, сэжиг үргэлж муу нөлөөтэй, аймхай байна гэдэг нь аюултай. Ажил эхлэх гэж байвал зориг зүрхтэй гараа шамлан ор. Бүгд зоригт эрийг гайхан биширдэг, харин хэн ч аймхай хулчгарыг хүндэлдэггүй.

Зориг болон эргэлзээ.

 
Эргэлзээ, аймхай байдал нь бидний замд саад бартаа гаргадаг бол, зориг зүрх нь тэднийг устгадаг. Хэрэв та үүнийг ойлговол өөрийн төрөлхийн аймхай занг даран эр зоригд суралцаж эхлэхийн чухалыг ойлгох болно. Доорх жишээнүүд бол хамгийн их тохиолдох аймхай болон зоригт чанарууд :

Сайн уйварчид, худалч нар бүгд зоригтонгууд. Бид бүгд сул талтай,бидний ололт амжилт дандаа төгс байна гэж байдаггүй. Гэвч ямарваа нэгэн юмыг эр зоригтой хийх нь өөрийн дутагдалыг хаадаг ид шидтэй. Мэхлэгчид луйварчид хэр айхгүй, ичгүүргүй байх тусам худал хуурмагийг илүү үнэмшилтэй болгодог гэдэгийг мэддэг.Сайн худалч нар хамгаас зоригтой байдаг.

Арслан барс аймхай  золиосыг тойрно. Хүний зургаадах мэдрэхүй бол бусдаас айх мэдрэхүй. Хэрэв та эхнийхээ удаа,  бусдад өөрийгөө бууж өгөхөд бэлэн хүн шиг харагдуулах юм бол - ямар нэгэн ажил эхлэх хэрэггүй, боль, буц! Бууж өгөмтгий, хүлцэнгүй нэгэн мэт харагдвал та хамгийн номхон, хамгийн ноомой  хүмүүсийг ч арслан болгон хувиргана.

Эр зориг нь аймхайг ялна, харин аймхай нь эрх мэдэлииг төрүүлнэ. Зоригт үйлдэл нь таныг байгаагаас чинь илүү эрхмэдэлтэй мэт харагдуулах болно. Хэрэв энэ нь гэнэтийн, яг могойн дайралт мэт чимээгүй бөгөөд огцом бол энэ нь бусдад айдасыг төрүүлэх болно. Ингэж өөрийн зоригт огцом үйлдэлээр та аймхайг айлгаснаар таньд аймхайгийн дээр эрх мэдэлийг олгох болно.

Итгэлгүй байх нь барцадын эхлэл. Хэрэв та ямарваа нэгэн ажил хэрэгт бүрэн итгэлгүй орвол та өөрийнхөө зам дээр өөрийн гараар барцадыг бүтээхтэй ижил. Асуудал гарч эхлэхэд та сандрах болно, өөрт улам илүү алдааг бий болгоно. Анчинаас айн зугтах туулай хөл үймээнд орж, ийш тийш гүйж, анчины урхинд орох нь элбэг гэдэгийг сана.

Эргэлзээ нь нүх, цоорхой, зай завсарыг гаргадаг бол эр зориг нь тэднийг үгүй хийдэг.
Эргэлзэж эхэлсэн хүн бодох хэрэгтэй байдаг. Зөв шийдвэрийг хайн бодох цаг хугацаа авах нь зөв ч, та өөрийн өрсөлдөгчидөд мөн адил бодох цаг хугацаа өгж байгаа гэдгийг битгий март. Аймхай байдал нь таньд сандрал бэрхшээлийг авчран таны амжилтын замд зай завсар гаргадаг бол эр зориг нь таны бий болгосон энэ жижиг нүхнүүдийг устгадаг. Хурд, эрч хүчтэй үйлдэл нь  бусдыг эргэлзэх, санаа зовох зай боломж үлдээдэггүй. ...тэдэнд эргэцүүлэх бодох цаг өгдөггүй

Түүхээс суралцах нь :

1533 онд Москвагийн удирдагч Гүнтэн 3-р Василий нь үхэхийн өмнө өөрийн 3н настай хүү болох 4-р Иваныг түүний хаан ширээг залгамжлах хүнээр томилжээ. Иван нь хэт балчир байсан тул өөрийн эхнэр Еленаг Иванийг нас бие гүйцэх хүртэл нь түүний эзэмшилийг захиран суух хүнээр түр хугацаанд томилсон байна.
Василий удирдагч ингэж нас нөгчсөнд боярууд ( оросын тэр үеийн сурвлажтан, ноёд, аристократууд ) харин дотроо сэм баярлан суух аж, учир юун гэвэл олон жилийн турш Москвагийн гүнтэнгүүд өөрийн эрх мэдэлийг боярууд дээр барихыг хичээж, бояруудын эрх мэдэлийг нилээн хязгаарлаж байсан учраас тэр.

Харин одоо бол бүх зүйл боярчуудад эерэг болон эргэлээ : нас барсан Василий,түүний залгамжлагч 3н настай Иван, эзэмшил газарыг нь захирахаар үлдсэн бэлэвсэн Елена гайхалтай боломжийг бояруудад олголоо. Боярууд энэ завшааныг алдахгүй ба тэд одоо  өөрсдийн эрх мэдэлийг сэргээж улсын удирдлагыг гартаа авахыг оролдох аж.

Бояруудын хамгийн харгис гэр бүлийн нэг Шуйскийнхан Еленаг хорлон алж засгийн эрхийг гартаа аваад, Еленад тусалдаг байсан, түүний хамгийн сайн найз болох Оболевскийг үхтэл нь гянданд хорин, харин балчир Ивантай ойртсон, тусалсан, найзалсан  хэн гуйаг ч гэсэн цөлөх, алах тушаалтай болгов.
Ингээд энэхүү хүйтэн ордонд ганцаараа үлдсэн Иван, ордоныг орхиж тэнүүчилж амьдрах болов. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа нэгэн өдөр ордоноос зугтсан түүнийг, Шуйскийхан  олоод ордонд авчран, нөмрөг өмсүүлэн, таяг бариулаад, хаан ширээнд суулгах ёс төдий ажилгааг хийсэн байна. Түүнийг буцаан ордонд авчиран ёс төдий хаан болгосон нь бояруудад аристократуудын (сурвалжтангуудын ) эрх мэдэлийг сэргээхэд хэрэгтэй байсан аж. Харин бүх зүйл дууссаны дараа Шуйскийхан засгийн эрхийг буцаан авах ба дахиад түүнийг айлгаж эхлэх ажээ. 

Иван нь одоо эсэргүүцэхгүй, Шуйскийхнаас тэр зугтахгүй, харин  ордоны нэг өрөөнд ганцаараа суух аж. Тэр чив чимээгүй - хэнтэй ч ярихгүй, ганцаардмал, зожиг. Түүний энэ байдал нь бояруудын хувьд тэдний төлөвлөгөө нь биелсэн мэт санагдаж байлаа : залуу ханхүү тэнэг бөгөөөд аймхай хүн болжээ хэмээн тэд бодно. Ингээд тэд Иваныг тоохоо болих ба, түүнийг ганцааранг нь орхих болов.
10 сарын 29нд , 1543 онд Иван нь 13н настай байхдаа ханхүү Андреи Шуйскийг өөрийн өрөөндөө дуудан авчираж, ирэнгүүт нь ордны хамгаалагчидаар бариулан, дараа нь алсан байна. Үүний дараа Иван нь ханхүү Андреигийн ойр дотно, түүнд үйлчилдэг байсан бүх хүнийг Москвагаас хөөх ажиллагааг өрнүүлсэн байна. Ингэж тэр өшөө хорсолоо авч эхлэх ба харин түүнийг зовоож тамлаж өнчин болгосон боярууд нь үхлийн тойрогт хэзээ ч гархааргүй орсон байжээ. Сүүлд Догшин Иван нэрээр түүхэнд мөнхөрсөн тэрээр энэ огцом үйлдэлийг хийхийн тулд 5н жил чимээгүй хүлээжээ.

Дүгнэвэл :

Хорвоо гэдэг бояруудаар дүүрэн - таныг үзэн яддаг, таны ололт амжилтаас эмээдэг, таны эрх мэдэлд атаархдаг хүмүүсээр дүүрэн. Та өөрийн нэр хүндийг  байгуулах хэрэгтэй ба хүндлэлийг олох хэрэгтэй, харин таныг өсөн дэвжиж байгааг үнэрлэж мэдэх үед боярууд таны эсрэг ажиллаж эхэлдэг. Иван нь хүлээсээр байсан, удаан хүлээсэн, харин цаг нь ирэх үед тэрээр ордны хамгаалагчидын  харгис хэрцгий Шуйскийхнийг үзэн яддаг байсныг ашиглан, тэднийг өөрийн талд оруулсан. Ингэж Иван нь могойн адил огцом босож, Шуйскийханд янзан бүрийн бодох, эсэргүүцэх цаг өгөлгүй дайрсан байна.

Иван нь огцом дайрахгүй, бояруудад анхааруулан дайрах юм бол бояруудыг ялж чадахгүй гэдэгийг мэдэж байв. Тэрээр өөрөөс том хүнтэй хэлэлцээр хийх юм бол тэдэнд  туслана гэсэнүг гэдгийг мэдэж байв. Ягаад гэвэл хүчтэй хүн үргэлж өөртөө ашигтайгаар хэлэлцээр хийдэг.Тийм учир Иваных шиг гэнэтийн огцом давшилт, ямар нэгэн анхааруулаггүй, хэлэлцээргүй үйлдэл нь таны хүчтэй дайсныг үгүй хийх болно. Та эргэлзэгчид болон үзэн ядагчидыг энэ үйлдэлээрээ айлгах ба бусдын дунд нэр хүндээ өсгөнө.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Бидний ихэнхи нь аймхай. Бид түгшүүртэй хурцадмал байдлаас зугтахыг хичээдэг. Бид баатарлаг байдал, зоригт үйл хэргийн тухай  зөвхөн мөрөөдөж л чадна, гэвч бараг хэзээ ч энэ мөрөөдлөө биелүүлэх чадваргүй,бидэнд зориг зүрх хүрдэггүй. Ягаад гэвэл биднийг гарж болох үр дагавар айлгадаг учраас тэр.
Үг хэлэндээ бид өөрсдийгөө бусдын төлөө халамжтай нэгэн болгон харагдуулахыг хичээдэг, бусдыг гэмтээж гомдоохоос эмээдэг. Гэвч яс юман дээр бид бусдыг биш өөрийгөө л боддог учраас ингэдэг . Бид өөртөө хэт шингэсэн, өөртөө хэт ууссан учраас өөрийгөө ямар өнцгөөс харагдаж байгаа болоо гэж бодон хэт их анхаарал тавьдаг. Харин шийдэмгий байдал нь төвийн хүчтэй. Шийдэмгий хүн бусдын анхаарлыг татдаг. Тэд өөрсдөө эргэлздэггүй, тийм л учир бид зоригтонгуудыг биширдэг.

Ихэнхи мэхлэгч нар нь зоригтой, шийдэмгий, хаяадаа эрээ цээргүй байснаараа амжилтанд хүрдэг. Касановагийн зоригтой байдал нь дурын хүүхэн дээр очин яриа өдөхдөө биш, дурын хүүхэнд чамин ганган үгээр бороо оруулахдаа биш, харин тухайн эмэгтэйд тэрээр өөрийнх нь төлөө юуг ч хийж чадна гэдэгийг ойлгуулдаг, хэрэг гарах бол амиа ч өгөхөд бэлэн хэмээн ойлгуулдаг байсанаар илэрч байв. (тэрээр заримдаа хайртуудынхаа төлөө үнэхээр ч амьдралаа эрсдэлд оруулж байсан). Энэ нь дурын сайхан үг хэллээгээс хамаагүй илүү хязгааргүй хүч нөлөөтэй байв.
Ямарч мэхлэгч өөрийн хийж буй үйлдэлдээ итгэлгүй болж , өөрийн хийж буй зүйлээсээ айж эхэлвэл тэр бүтэлгүйтнэ. Харин зоригтой,шийдэмгий зан нь  бүтэлгүйтлээс аварна.

Цөөхөн хэдэн хүн л байгалаасаа эр зоригтой, шийдэмгий зантай. Эр зоригоороо алдарт гарсан Наполеон хүртэл байгалаасаа ийм зан чанартай төрсөнгүй. Тэрээр өөрийгөө дайн тулааны өмнө зоригжуулдаг байв, харин нийгмийн амьдралд бол тэрээр болхи, эв дүйгүй бөгөөд аймхай нэгэн байжээ. Гэвч Наполеоны зориг зүрх нь хэр их хүч чадал авчирч болохыг, яаж жирийн хүнийг бурхан адил болгодгийг ойлгосон байсан учир  өдөр болгон зоригт зан чанарт суралцан өөриймшүүлсэн байна. Догшин Иван ч гэсэн төрөлхийн шийдэмгий, зоригтон болон төрсөнгүй, гэмгүй хоргүй аюулгүй банди  өөрийгөө агуу хүчтэн болгон хувиргасан.

Ойлго : Эр зориг нь байгалынх биш бол, аймхай хулчгар зан чанар ч гэсэн мөн адил байгалийнх биш. Энэ нь олж аван сурж эзэмшдэг зуршил. Хэрэв аймхай хулчгар зан чанар таныг эзэмдсэн бол үндсээр нь сугалж хая. Гарч болох үр дагавраас аймхай зан чанар нь илүү аюул авчирна гэдэгийг  сана. Та өөрийгөө төрөлхийн аймхай, төрөлхийн зориг зүрхгүй хэмээн бодож гутарч болохгүй, зориг зүрх, шийдэмгий занд хэн ч сурах боломжтой бөгөөд , эрх мэдэлд тэмүүлж буй бол заавал суралцах хэрэгтэй.

Анхааруулга :

Та бүх амьдралынхаа замаар эр зориг, шийдэмгий, ичгүүргүй зан чанараар зэвсэглээд явна гэвэл хэт ядрах ба зарим тохиолдолд энэ нь үхлийн аюултай. Эр зориг, ичгүүргүй зан, шийдэмгий үйдэл гэх энэ зэвсэг нь зөв үеийг мэдрэн ашигладаг тактикийн зэвсэг учир байнга хэрэглэх шаардлага байхгүй. Догшин Иван нь эрээ цээргүй зан,зоригоор эрх мэдэлд хүрчихээд тэр энэ зангаа хаясангүй, үүн дээрээ гацсан, тиймээс ч түүний цаашдын амьдрал догшин, харгислалаар дүүрэн. Тэр эр зориг, шийдэмгий байдал, ичгүүргүй занг хэрэгтэй үед ашиглаад хэрэггүй үед ашиглахаа мартсан байна.

Аймхай, хулчгар зан чанар нь эрх мэдэлиин ертөнцөд ямар ч ашиг авчрахгүй ч аймхай хулчгар хүний багийг өмсвөл ашигтай байж болох. Энэ тохиолдолд аймхай хулчгар зан чанар нь дутагдал биш харин довтолгоо давшилтын гол зэвсэг нь болох юм. Тийм учир аймхай занг довтолгооны зэвсэг болгон ашиглаж болно.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax