Хууль #30
Тайлбар :
Таны ололт амжилт бүхэн ердийн бөгөөд амархан биелэгдсэн байх ёстой. Тийм учир амжилт олоход гаргасан нөр их хөдөлмөр, бэлтгэл гээд бүгдийг нь нууцла. Бусдын нүдэнд тэр их ололт амжилт хялбархан, амархан олдсон мэт жүжиглэ, тэгвэл бусад таныг сод ухаантан мэт харах болно, таныг үүнээс илүү хичээвэл үүнээс илүүг хийж чадах мэтээр харах болно. Ямар их махран ажилласанаа далдал. Хэнд ч өөрийнхөө нууцын түлхүүрийг, ов заль мэхийг бүү ярь - эс бөгөөс тэд таны эсрэг ашиглаж мэднэ.
Эрх мэдэлд хүргэх дүрэм :
Хүн төрөлхтөн анх эртний бүдүүлэг хүчнүүдтэй танилцсан : тэнгэрт цахилгаан цахих, гэнэтийн үер, араатан амьтаны хурд болон догшин байдал гэх мэт. Энэ хүчнүүдэд ямар нэгэн бодлого, ямар нэгэн төлөвлөгөө байхгүй - тэд айдасыг гэнэтийн гарч ирэх байдалаараа бий болгодог, тэд амьдрал үхэл хоёрыг шийддэг. Харин байгал дэлхийн энэ ердийн бөгөөд чимээгүй тэгсэн мөртлөө айхтар аюултай хүчийг бид үргэлж дууриаж ирсэн юм. Гэвч бид хамгийн дээд зэргийн шинэ технологийг ашиглалаа ч гэсэн энэ агуу хүчийг гаргаж чадахгүи.Мөн бид байгал дэлхий шиг энэ их хүчийг олж төрсөнгүй, бидний хүч байгал дэлхийн хүчний хажууд өчүүхэн жоохон билээ. Гэвч бид байгал дэлхий шиг тийм их хүчийг бий болгож чадахгүй ч, байгал дэлхийн энэ их хүчээ амархан бүтээж чадаж байгаа мэт дүр үзүүлж чадна. Хэрэв ингэж чадвал бид бусадыг айлгах болно, яг л байгал дэлхий хүн төрөлхтөнийг гэнэтийн аюулаар үргэлж айлгаж, сандаргаж байсан шиг...
Таны олон нитийн дунд хийх бүх үйлдэл чинь жүжиг байх ёстой. Хэрэв та өөрийнхөө хэрхэн махран ажилласан, дотоод ажиллагаагаа дэлгэвэл та бусдын л адил болно гэсэн үг. Бусад таныг ажилын машин болгон харах болно, харин хэн ч таныг суут ухаантан болгон харахгүй. Ягаад гэвэл хүн төрөлхтөнд ойлгогдож, тэдний нүдэнд ил байгаа зүйл айдас төрүүлэх нь ховор.
Яг энэ хуулийг Таллеигранд нь бүрэн ойлгосон байсан ба өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлдэг нэгэн байв. Тэр махран ажиллах дургүй нэгэн байсан ба бусдаар өөрийн ажилыг хийлгэдэг байж - тагнах, мэдээлэл цуглуулах, дүгнэлт шинжилгээ хийлгэх гэх мэт. Ингээд түүний тагнуулчид нь ямар нэгэн юм болох талаар мэдээллэхэд тэрээр олон нийтийн өмнө гаран, ард түмэндэээ ирж буй аюулыг хэлж, өөрийгөө энэ аюулыг мэдэрсэн мэтээр тайлбарлах аж. Харин ард түмэн дунд түүнийг зөнч мэргэн чадвартай, их хүчтэй, цэцэн ухаантан мэтээр шагширан бишрэх аж. Харин ингэх тоолод түүний нэр хүнд өссөөр л. ...
Өөрийн ов заль, дархан мэхийг нуух хэрэгтэйг баталсан бас нэгэн шалтгаан бий : Хэрэв та өөрийн дархан мэхийг бусдад тараавал, бусад таны аргыг мэдчихээд таны эсрэг ашиглаж мэднэ. Харин чимээгүй байснаараа та ямар нэгэн юм алдахгүй,бөгөөд та асуудалд давамгайлах байр суурь эзэлнэ. Бид бүх дэлхийд өөрсдийн хийсэн юмаа харуулахыг хүсдэг, бид бусдаар өөрийн нөр их хүч хөдөлмөр болон өөрийн ухаанаа бишрүүлэхийг хүсдэг, мөн бид хэсэг хугааанд ч гэсэн зарим нэг хайр энэрэлийг хүсдэг байж болох юм. Тэгвэл энэ сонирхол хандлагаа чалчихаас болгоомжил, дэмий ярихаас татгалз - энэ нь таны хүлээж буй зүйлийн эсрэгийг л авчирна.
Санаж яв: чамайг тойроод хэр их оньсого таавар эргэлдэнэ тэр хэмжээгээрээ хүч чадал чинь том болж харагдана. Мөн та ямар нэгэн амжилтанд маш амархан хүрч чадсан мэтээр харагдах юм бол бусад таныг илүү хичээвэл илүү амжилт олж болох талаар бодуулах болно. Оньсого мэт байдал, амжилт амархан олсон байдал нь хайр бишрэл, аюул айдас аль алиныг бусдад төрүүлдэг.
Анхааруулга :
Таны үйлдэлээ нуух нууц байдал нь хэрээс хэтэрч болохгүй юм. Хэт нуух гэж оролдох, нуух гэж хэт чармаих нь бусдын дунд таагүй уур амьсгал төрүүлдэг.