Хууль #34

2011-03-19,
Хууль #34 : Өөрийн маскандаа уус - өөрийгөө хаан шиг  байлга, тэвэл таныг хаан шиг хүлээж авах болно.

Тайлбар
:

Бусдын таньтай яаж харьцах нь та өөрийн биеийг хэрхэн авч явж байгаагаас шалтгаалдаг. Хаан гэдэг бол өөрийгөө хаан адил хүндэлж, өөрийгөө эрхэмсэг, халдашгүй байдалтай болгож чаддаг болохоор бусдад ч гэсэн түүнийг энэ байдалаар нь хардаг, хүндэлдэг, түүнээс айдаг. Өөртөө итгэлтэй харагдсанаар та бусдад өөрийгөө хааны титэм зүүх заяатай хүн мэт харагдуулж чадах юм.

Түүхээс суралцах нь :

Христофер  Колумбийн эргэн тойронд байх хүн болгон түүнийг Италийн язгууртан гаралтай хүн гэж боддог байжээ, тэр Монтеферратийн Куккаро цайзын хаан Коломбогийн шууд удам мэтээр бусдад ойлгогдсон байлаа. Харин Коломбо нь Ромын агуу жанжин Колониусын шууд удам байв. Кристофер Колумб нь бусдын дунд үнэхээр л ийм нэртэй цуутай удам угсаатай нэгэн байв. Харин даанч энэ бүхэн бүгд хуурамч, хуурамч гэдэгийг нь цөөн хэдэн хүн мэдэх ажээ : яг үнэндээ Колумбус нь Доменико Коломбогийн нэхмэлчин мэргэжилтэй, Колумбусыг жоохон байхад нь дарсны дэлгүүртэй байсан,өөрийн үлдсэн амьдралаа бяслаг зарж өнгөрүүлсэн хүний хүү байжээ.
Колумбусд өөрийнх нь жинхэнэ удам угасаа хувь тавилан нь агуу үйл хэргийг бүтээх заяа олгоогүй мэт санагдаж байсан учраас тэр хааны, дээдсийн цустай гэж өөртөө итгүүлэн бусдыг ч гэсэн итгүүлэхийг хүсэв. Тэр яг л язгууртан хүн шиг аяглаж, аашилж байлаа.

Ингээд өөрийн алдарт аялалынхаа ивээн тэтгэгчийг хайж байсан тэрээр  Португалийн хаан 2-р Хоао тай уулзжээ, түүнд өөрийн Ази тив рүү хүрэх дөт зам хайж олох зорилгоо хэлж, хэрэв ивээн тэтгэвэл буцаж ирээд өөрийн бүх нээсэн нээлтээ хааны нэр лүү шилжүүлэхээ амласан бөгөөд үүний хажуугаар бас нэмээд хэдэн болзол тавьжээ : тэрээр ахалж явсаныхаа хувьд нээсэн газар нутгийнхаа "вангийн төлөөлөгч" болох ба, энэ газар нутгаас олох ирээдүйн орлогын 10н хувийг тогтмол авах хүсэлтэй гэдэгээ хэлсэн байна.

Колумб нь нуур цөөрөмд ч усан онгоц удирдаж үзээгүй, хөлөг жолоодох ухаан юу ч үгүй, хэзээ ч олон хүмүүсийг удирдаж захирч байгаагүй боловч иймэрхүү шаардлагыг тавих зориг зүрхтэй нэгэн байв. Тэрээр хаанд ямар нэгэн хэсэгчилсэн төлөвлөгөө харуулаагүй ба баахан л хоосон амлалтуудаар хааны толгойг эргүүлэх гэж оролдсон байлаа. Ингээд өөрийн энэ хүсэлт амлалт болзолоо хаанд хэлж дуусахад Хоао хаан дарууханаар инээж түүний саналыг татгалзсан байна. Татгалзсан хариу сонссон ч Колумбус нь энэ явдалын ачаар нэгэн чухал зүйлийг ойлгож авчээ : хаан хүртэл жирийн нэг далайчины шаардлагыг зүгээр сонссон нь түүнд гайхалтай санагдав,тэр түүнтэй боловсон харьцсан ба, түүнийг шоолж инээсэнүй, мөн илүү дутуу юм асууж лавласангүй тэр зүгээр л Колумбусийн зориг зүрх нь түүний сэтгэлд "тамга" үлдээсэн явдалыг ойлгожээ. Энэ уулзалтаар тэрээр өөрийнх нь таамаг зөв байгааг мэдэж авав : илүү том зүйлийн тухай яриж асуух тусам түүний нэр хүнд нь түүнтэй хамт өсөж байгааг тэр ажигласан байна.

Ингээд хэдэн жилийн дараа Колумбус нь Испанид ирэв. Тэр Испанид өөрийн Португаль дахь нэр нөлөөтэй танилуудаа ашиглан дээдсийн хүрээлнгийн эдийн засагч, хаан, хунтайж гээд бүх л хүмүүстэй уулзан өөрийн дорно зүг хийх аялалыг яриж ивээн тэтгэхээр асууна, мөн өөрийнхөө шаардлагагыг ч мөн тавина : харин түүний уулзсан хүн бүр бүгд  түүнийг дэмжих боловч шаардлагагыг нь биелүүлэх тийм их нэр нөлөөгүй гэдэгээ хэлж байв - түүний шаардлагагыг биелүүлэж чадах цорын ганц эрх мэдэлтэй хүн бол Изабелла хатан хаан ажээ. 1487 онд тэрээр хатан хаантай уулзсан ба өөрийнхөө аялалыг ивээн тэтгэх талаар гуйхын оронд тэрээр  хатан хааныг бүрэн урхидаж, түүний сайн анд, сайн зөвлөгч мэт нь болж түүний байнгын зочидын нэг болон хувирсан байна.
1492 онд Изабелла хатан хаан нь өөрийн "сайн найз"-ын нэг Кристофер Колумбуст , 3н усан онгоц, хэрэглэх тоног төхөөрөмж, онгоцны багийнхны цалин гэх мэт зүйлээр дэмжиж, аян замд гарахад нь тусламж үзүүлэв. Ингээд Колумбус нь агуу хувь тавиланг бүтээх аялалын замдаа гарсан байна.

Дүгнэвэл :

Колумбус нь далайн тэнгисийн аялалын тухай мэдлэг тун хомс, бараг байхгүй гэж хэлж болохоор, шинэ газар оллоо ч гэсэн хэзээ ч өрөгрөг уртрагийг нь тодорхойлох чадваргүй нэгэн байв.Энэ дутагдал нь түүний хувьд гол асуудал биш байв, хамгийн гол нь тэрээр бусдад таашаагдаж чаддаг нэгэн байв. Колумбус нь бусдыг татах увидастай, өөрөөс нь дээд зиндааны хүнийг татах авьяастай, ид шидийн хүчтэй нэгэн байв, харин энэ бүх зүйл нь түүнийг хэрхэн биеэ авч явж байгаа байдлаас гардаг байв. Хүчтэй, хуучны язгууртнууд нь тэр үед өөрийгөө язгууртан гэж батлах ямарч шаардлага байдагүй байв - ягаад гэвэл тэдний ихэмсэг зан чанар, үг хэллэг, ярианы хэлбэр гээд биеэ хэрхэн авч яваа байдлаас нь хараад л язгууртан хүнийг мэдэж болдог байв. Харин Колумбус нь яг л тэдэн шиг ааш гаргаснаар, өөрийгөө язгууртан мэт бодон, өөрийгөө хүндэлснээр тэр бусдад ч гэсэн итгүүлж чаджээ.

Ойлгож ав: Өөрийнхөө үнэ цэнийг тогтоох нь таны мэдэлд байгаа. Хэрхэн биеэ авч яваа байдал тань таны юу бодож байгааг илэрхийлдэг. Хэрэв та үргэлж жижиг бага зүйлийг мөрөөдөөд, толгой доош гудайлган явбал хүмүүс таныг энэ байгаа байдлаар тань ойлгож, хүлээж авах болно. Тийм учир Колумбус шиг язгууртан биш байсан ч язгууртан адил царайл...Тэгвэл та язгууртан мэт хүндлэгдэх болно.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр :

Титэм нь хаанд хааны шинжийг олгодог. Хаан нь титэм  өмссөн хүнээс өөр хэн ч биш, титэмгүй бол хаан биш байдаг. Харин титэм өмссөн хаанд ямар нэгэн зураас, хязгаар гэж үгүй. Тэд дуртай зүйлээ хүсэж, дуртай зүйлээ хийдэг. Тиймээс та ч гэсэн хийсвэрээр титэмийг өмсөн, хаан болж дуртай зүйлээ хийж, дуртай зүйлээ хүсэж, бодож  болох юм. Харин бодит болон хийсвэр нь ялгаа бараг л байдаггүй - үүнийг ТИТЭМийн шинж чанар гэнэ.
Түүхэнд жирийн, бусадаас ялгарах юмгүй Византийн Теадор, Колумбус, Бетховен, Дизрел гэх олон хүмүүс титэмийн шинж чанарыг ашиглаж нэр алдартай болсон.
Титэмийн шинж чанарын гол судас нь тун энгийн - өөрийн ердийн бодолыг давуулан бодох, өөрийгөө бусдаас давуугаар бодох, харуулах, худал хуурмаг мэт санагдаж байсан ч хамаагүй хаан шиг жүжиглэх. Ингэж чадвал та яг энэ үйл явдалыг бусдаас хариу болгон мэдрэх болно. Хэрэв та өөрийгөө хүндэлвэл бусад таныг бас хүндэлнэ гэх мэт...

Титэм нь таныг бусдаас тусгаарлаж болох юм, гэвч тусгаарлалтыг бодит болгох эсэх нь таниас шалтгаална. Та хааны байдалтай байна гээд бусдад ихирхэж болохгүй. Бардамнал, ихэрхэх нь хааны буруу нөлөө бөгөөд титэмийн муу тал юм. Аль болох нөхцөл байдалд захирагдах биш, байнга намбатай даруухан байх нь чухал.
Хууран мэхлэгчид язгууртан, эрх мэдэлтэний багийг зүүх нь хэр ашигтай байдагийг мэддэг байжээ. Энэ нь бусдын хамгаалалтыг үгүй хийдэг ба сэжиг, эргэлзээг нь аригадаг.

Санаж яв : Өөрийн үнэ өртөгийг тогтоох нь таны мэдэлд  байгаа. Өөрийгөө бусдад хямд харагдуулбал бусдаад жижигийг авах болно, харин ихийг асууж, ихийг бодож явах нь бусдад өөрийгөө хааны зэрэгтэй гэдэг дохиог өгнө.

Анхааруулга :

Ямарч зүйлд хэт гүн орох, хэмжээнээс хэтрэх нь аюул дагуулдаг. Хэрэв та олон нийтээс хэт өндөрт гарах юм бол та амрахан оногдох бай болон хувирна. Мөн энэ аргыг цагаа олж ашиглах нь хамгаас чухал.






Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax