Хууль #48
Тайлбар :
Хэлбэр дүрсийг бий болгосноор, та төлөвлөгөөгөө ил болох ба, бусдад өөрийгөө нээж өгөн өөрийгөө сул дорой болгоно гэсэн үг юм.Тийм учир өөрийгөө нөхцөл байдалд дасга.Бүх зүйл хувьсан өөрчлөгдөнө гэдэгийг үргэлж бодон өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга нь хэлбэр дүрсгүй "ус" мэт байлгах явдал гэдэгийг санаж яв. Тогтворжил, хөшүүн бодол, нозоорсон үйлдэл нь аюул авчирдаг. Туйлын үнэн, тодорхой зүйл гэж энэ хорвоо дээр үгүй-ямарч зүйл хувьсан өөрчлөгддөг гэдэгийг сана. Харин өөрчлөлтийг дагаад та ч гэсэн уян хатан, дасан зохицох зан чадварыг эзэмш.
Түүхээс суралцах нь :
МЭӨ 8р зууны үед Грекийн хот улсууд нь хүн амын их өсөлтийг үзэж, газар нутаг хомс болсон байна. Ингээд тэд далай рүү анхаарлаа хандуулж, Ази-н бага хэсэг,Сицили,Италийн хойг,болон Африкийг өөрсдийн колони болгожээ. Харин Спартуудын хувьд бол тэдний нутаг нь далайд гарцгүй, хуурай, өндөр уулсаар хүрээлэгдсэн газар байв, тиймээс тэд далайд дайтах ямарч сонирхолгүй бөгөөд ингэхийн оронд өөрсдийн хөрш зэргэлдээ орших хот-улсуудтай дайтаж өөрийн газар нутгийг томсгосон аж. Ингээд газар нутаг нь иргэд нь хангалттай уудам том болж эхлэхэд тэдэнд өөр нэгэн проблем (асуудал) бий болох нь тэр : энэ нь энэ эзэлсэн газар нутагтаа эмх цэгц, замбрааг хэрхэн тогтоох талаар байлаа - Хүн ам цөөн спартад энэ нь нилээд хэцүү асуудалуудын нэг.
Ингээд энэ асуудалынхаа шийдийг тэд дайчин нийгэм байгуулахад харж байв. Тэд өөрсдийгөө хөршүүдээсээ хүчтэй болгох тал дээр бэлдэж эхлэв :Спарта хүүхдийг 7н настайгаас нь л цэргийн сургуульд явуулж дэг журам эр хүний дүрэмийг заана. Тэд зэгсэн дээр унтах ба ганц төрлийн гадуур хувцас бүхэл жилийн турш өмсөхийг тушаадаг байв. Тэд ямар ч урлаг суралцахгүй,зөвхөн дайн тулааны ухаанд л суралцах аж.Тэдний бодох ганц бодол нь дайн тулааны тухай,тиймээс ч тэд сул харагдах хүүхдийг хад цохионоос шиддэг байж. Арилжаа, худалдаа, мөнгө гэх зүйлийг спартад мэдэхгүй, зөвшөөрдөггүй байв- энэнь дайчин хүний зарчимд халтай гэж үздэг тэд үздэг байжээ.Спартууд энэ дэг журмандаа үнэнч захирагдан амьдарсаар дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй явган цэргийг бий болгож чаджээ. Тэдний сахилга бат гэж хад чулуу төмөр мэт, зүрх зориг нь арслан барс мэт. Спартууд нь өөрөөс хэд дахин илүү цэрэгтэй армийг унагаах боловч тэд ямарч эзэнт гүрэн байгуулах сонирхолгүй - учир нь тэд жинхэнэ дайчид аж, тэдэнд газар нутаг олз хэрэггүй, тэдэнд зөвхөн одооных нь байгаа газар нь л байхад хангалттай. Тиймээс тэд өөрийн газарлуу дайрах хэний ч өмнө эсэргүүцэн зогсоно. Харин өөрсдөө хэний ч газар нутагруу шунан дайрахгүй. Ингээд олон зуун жилд спартын энэ дэглэмд ямарч өөрчлөлт орохгүй - тэд өөрсдийг нь алдар нэр, статус куо-г өсгөсөн дэглэмээ хэзээч солихгүй, үхэн үхтэлээ энэ нийгмийнхээ дэглэмийг халахгүй аж.
Нөгөө талд, Спартчууд ингэж дайн байлдааны асуудалд үр хүүхдүүдээ бэлдэн, дайнаар амьдарч хөгжүүлж байхад Афин хэмээх бас нэгэн хүчирхэг хот-улс гарч ирсэн байна. Афинчууд нь яг Спартуудын эсрэг тал ба тэдэнд хуурай газар, хөрш зэргэлдээ орон биш тэдэнд далай сонирхолтой ( колони болгох биш худладааарилжаа хийх нь илүү ашигладаг байв ). Спартад худалдаа наймаа, мөнгийг цээрлэдэг байсан бол Афинчууд нь яг л тэдний эсрэгээр чадварлаг худалдаачид ба тэдний мөнгөн тэмдэгт болох бүргэдтэй зоос нь Газар дундын тэнгисийн бүх улсад тархсан байжээ. Спартууд нь урлаг, ухаан гэх зүйлийг огт мэдэхгүй, зөвхөн дайн байлдаанд л суралцдаг байсан бол нөгөө талд Афинчууд нь улс төрийн ухаан, гүн ухаан, урлаг гээд бүх зүйлийг зэрэг хөгжүүлэх аж. Мөн Спаруудтай адилгүй Афинчууд нь асуудал (проблем) гархад төгс бодож тунгаан шийдвэр гаргах ба нөхцөл байдал цагаа тохируулж нийгмээ өөр тийшээ залдаг байжээ.Тэдний нийгэм нь байнгын хөдөлгөөндтэй, өөрчлөлттэй, цаг хугацаагаа даган хувьсан өөрчлөгдөх чанартай уян хатан нийгэм аж.
Мэө 431 онд Спарт болон Афинчуудын дунд дайн гарав. Энэ дайн нь 27 жил үргэлжилсэн бөгөөд ,олон дахин хэн нь дийлэх тодорхойгүй байсаны эцэст Спартууд ялагчаар үлджээ. Одоо Спартууд нь зөвхөн өөрийн газар нутгаар удирдах биш, харин эзэнт гүрнээр удирдах болов. Гэвч тэд өөрсдийн хахир хатуу нийгмээ, дайн тулааны дэглэмээ хамгаас зөв гэж бодох ба энэ дэглэмээрээ эзэнт гүрнийг удирдах гэж хичээсэн аж. Гэвч энэ дэглэм нь эзэнт гүрнээр удирдахад огт тохирохгүй - тэд маш олон эсэргүүцэл асуудалтай тулгарах нь тэр. Харин багаасаа төмөр шиг хатуу зантай болоод өссөн спартууд нь өөрийн бодолыг тийм амархан өөрчлөхгүй ба өөрсдийн тархины гинжнээсээ өөрсдийн төсөөллөөсөө салахыг үл хүснэ, тэд эрх чөлөөнд дуртай Афинчуудыг өөрийн дэг,журам, хувь хүний эрх чөлөөг хаадаг дайн тулааны дэглэмээр захирах болов.
Хамгийн түрүүнд, дайны дараа Афинчуудын мөнгөн тэмдэгт нь Спартуудад нэвтэрчээ. Харин Спартууд нь зөвхөн дайн тулаанд л бэлтгэгдсэн учир тэдэнд эдийн засаг, болон улс төрийн салбарт мэдлэг огт байхгүй. Үнэн байдал дээрээ Спарта нь Афинчуудыг ялсан боловч афинчуудын "шингэн зүйл" мэт хувьсан өөрчлөгдөх чанар нь тэднийг бага багаар "нэвчээж" байлаа - тэдний дэглэм тэдний ёс журамийг бага багаар алдагдуулж байв.Ингээд Спартууд нь улам хүч сул болж, Афиныг эзлэгдсэнээс хойш 30д жилийн дараа Фиб хэмээ хот-улстай байлдаж, ялагдашгүй баатрууд маань ялагдсан байна. Тэд буцаж босож ирээгүй юм.
Дүгнэвэл :
Спартууд нь дайнаас өөр соёл гэж байсангүй, сэтгэлийн дарамтыг багасгах урлаг гэж байсангүй. Түүний дайснууд нь далайд гарц хайж өөрийн холбоог бэхжүүлж байхад Спартууд нь өөрсдийгөө өөрийнхөө дэглэмээр булшиж байлаа.Энэ дэлхий дээр үүрдийн тогтвортой орших зүйл гэж үгүй, хэзээ нэгэн цагт та дайрах болон хамгаалах аргаа солих хэрэг гарах л болно. Харин спартууд нь өөрчлөлтөнд үл итгэх ба, өөрчлөлтөнд дасан зохицох чанаргүй аж.
Энэ тохиолдолд Спартуудыг Афины арми ялсангүй харин Афины "мөнгө" ялжээ. Ямар ч хатуу удирдагч байсан мөнгийг харин дэглэм сахилгад хэзээ ч оруулж чадахгүй аж. Ингээд мөнгө гэх зүйлийг мэдэхгүй байсан Спартууд мөнгө гэдэг зүйлээр хорлогджээ.Мөнгө нь спартуудын дунд "хаос-эмх замбраагүй байдал" үүсгэсэн байна. Энэ мэтээр афинчууд нь ойрын зайд ялагдагч байж холын зайнд ялагчаар тодорсон байна. Хоёр дэглэмийн том төлөөлөл хоорондоо дайтахад Афинчууд нь тодорхой хэлбэргүй, байнгын шинэчлэгдэж сайтар хэлэлцэж байдаг , хэзээ ч шинэ хэлбэр олж чаддаг байсан бол, спартууд нь хугарбал тэр чигээрээ жижиг хэсэг болон хугардаг, байдалдээрээ хатуу мод мэт ажээ.
Яг энэ нь энэ дэлхийн нийгмийн мөн чанар юм : энэ байдал нь амьтан дээрч, соёл иргэншил дээр ч, хувь хүн дээр ч байдаг.Аюул гамшиг ирэх үед бид бүгд хамгалалтаа хөгжүүлдэг. Гэвч энэ нь богино хугацаанд бариж чадах боловч цаг их өнгөрөх тусам хамгаалах чадваргүй болж аюул гамшигийг араасаа дагуулдаг. Тийм учир ганц хамгаалаад зогсох биш, энэ хатуу орчлонд хурдан хөдөлж, өөрчлөлтөд дасан зохиц, тэгэхгүй бол идүүлэх болно.Үүнээс хамгаалах ганц арга бол хэлбэргүй байдал.Ямарч араатан харж чадахгүй юмруугаа дайрдаггүйтэй адил.
Эрх мэдэлд хүргэх түлхүүр :
Эрх мэдэл, хүч чадал нь байнга хувьсан өөрчлөгдөж байж л дэвшин дээшилдэг зүйл . Хэлбэргүй байдал гэдэгийг хэлбэржээгүй байдал гэж ойлгож болохгүй. Энэ дэлхий дээрх бүх юм өөрийн гэсэн хэлбэртэй - үүнээс зугтах аргагүй. Эрх мэдэл хүч чадалын хэлбэргүй байдал гэдэг нь яг л усны шинж чанартай адил байх ёстой юм. Ус ямар саванд байна тийм хэлбэр дүрсийг олдог шиг, нөхцөл байдалдаа зохицон өөрийн хүч эрх мэдэлийн хэлбэр дүрсийг өөрчилж байх ёстой юм. Спартууд нөхцөл байдалтайгаа тохируулан сайн армитай болж чадсан,Афиныг ялсаныхаа дараа шинэ нөхцөл байдалтайгаа үл дасан, хуучин үзлээ баримталсанаар алсдаа ялагдагч болон хувирсан. Эрх мэдэлтэний хэлбэргүй байх чанар нь дайсанд таны төлөвлөгөөг нуухад зориулагддаг - харин таны юунд зориж тэмүүлж байгаа, таны яах гэж байгааг чинь мэдэхгүй хүн, таны хэлбэр галбирыг мэдэхгүй хүн, таньруу дайрж чадахгүй.
Т.И. Лавренс нь Арабуудын талд, туркийн халдлагын эсрэг дайтаж явжээ. Түүний хамгийн сайн санаа нь юу байв гэвэл "Арабуудыг өргөн уудам элсэн цөлд холих хутгах байлаа- хэзээ ч нэг газар цугларахгүй, нэг байруу дайрахгүй, нэг ёсны эллсэн цөлд тархан нуугдах гэсэн санаа". Харин тэдэнтэй байлдаж буй туркууд нь элсэн цөлд үл олдох,энэ "уур манан" адил арабуудын армитай нүүр тулан байлдах гэж нэг газраас нөгөө газарлуу нуун явсаар хий дэмий эрч хүчээ алдах ажээ.Туркууд нь цэрэг техникээр илүү байсан боловч арабууд нь тэдэнтэй муур хулгана болон тоглож өөртөө давуу талыг олж чадсан юм. Тэдэнд тодорхой зүйлээс зуурах боломж олголгүй тэдний сэтгэл санааг нь устгаж чадсан байна.
Энэ нь стратегийн үндсэн гол зарчим юм. Нэг газар болзон тэндээ байлдах нь нүсэр аюултай бөгөөд ,гарз ихтэй, харин Арабууд шиг хэлбэргүй, баригддаггүй олдодгүй мэт баих нь бага гарзаар их олзыг авчирах юм. Туркуудын ялагдалд хүргэсэн гол зүйл нь сэтгэл санаа байлаа - тэд элсэн цөлд дайсанаа олохгүй бөгөөд хий хоосон юман дээр их бодож, өөрийгөө "төөрдөг байшинд" оруулсан байна.
Хэлбэргүй байдалыг эзэмших сэтгэл зүйн хамгийн анхны шаардлага бол юуг ч өөр дээрээ бүү тусгаж ав гэдэг дүрэм. Дайсны довтолгоонд хэзээ ч битгий ямар нэгэн төрлийн, жижиг ч гэсэн хамгаалалт бүү үзүүл. Хэрэв та өчүүхэн ч гэсэн хамгаалах хэлбэрийг сонгон, тэдэнд мэдэгдвэл , та дайсандаа өөрийн сэтгэл санааны байдалыг харуулж өөрийн үнэн төрх хэлбэрээ илчилнэ гэсэн үг. Таны дайсан таны сул цэгт хатгаснаа мэдэн, таны энэ цэг дээр дөрөөлж дайтахыг хичээх болно, энэ цэгрүү дахин дахин хатгаж таныг уурлуулах хүч сулдуулахыг завдах болно. Тийм учир ямарч зүйлийг өөр дээрээ бүү тусгаж ав.Яг л барих боломжгүй цэлцэгнүүр мэт бай - хэзээ ч бусдад өөрийн сайн талыг юу болохыг мэдэх боломж бүү олго, муу тал тань хаана оршдгийг мэдэх боломж бүү өг. Хэлбэргүй, тодорхой нэг байдалгүй маскийг өмс- ингэж чадвал таны дайсан тэнцвэрээ алдан, өөрийгөө төөрдөг байшинд оруулан гүн төөрөх болно. Харин төөрдөг байшинд орсон дайсанаа та дайтахад хэзээд амархан.
Английн Елизавет хатан нь тодорхой хэлбэргүй удирдах аргыг ашигласан юм. Католик нар болон Протетант нарын хооронд болох аймшиг мөргөлдөөн тулаанд , Елизавет нь төвийг баримтлан суух аж. Тэрээр өөрийгөө аль нэг рүү нь хэлбийлгэх бүх холбоо сүлбээнээс татгалзаж байв.Тэрээр улс орны ирэгэний дайнд оруулахыг хүсээгүй ба эв найрамдалтай амьдруулахыг хүсэх ажээ.Түүний засаг нь хамгийн сайн засгуудын нэг байсан - үүний шалтгаан нь юу вэ гэвэл тэрний уян хатан удирдах, дасан зохицох чадвартай холбоотой.
Нэвчих чанартай удирдах арга нь ихэнхдээ ялалт байгуулан үлддэг. Үүний жишээг Афин болон Спарта дээр харж болно. Хэрэв та өөрийгөө өөрөөсөө илүү эрх мэдэлтэн хүнтэй мөргөлдөөн, дайнд харвал илүү эрх мэдэлтэнд түр зуурын ялатыг өгөх нь ухаалаг алхам болно. Тэдний хүчин сүрийг хүлээн зөвшөөрч байгаа юм шиг бол, харин дараа нь хэлбэргүй, хөрвөх чанартай байж бага багаар тэдний сэтгэлрүү нь ор. Гаднаа өнгөө хувирган гаднах байдалдаа дасан зохицохын хажуугаар дайснаа дотроос нь эзэлж ав.
Хувьсах шинж, хөрвөх байдал, хэлбэргүй шинж зөвхөн эрх мэдэлд хүрэх нэгэн зэвсэг гэдэгийг хэзээ ч бүү март, стратегийн арга гэдэгийг байнга сана.Энэ нь таньд дайсныгаа гайхшруулах цаг хугацааг олгодог ба, дайсан тань таны дараагийн алхамыг мэдэж чаддаггүй. Санаж яв хэлбэргүй байдал нь зүгээр л зэвсэг, хэзээ ч үүнийг байнгын чанар бүү болго. Та хэлбэргүй байдалыг эрх мэдэлээ хүч чадалаа нэмэгдүүлэхийн тулд ашигладаг гэдэгийг сана. Энх тайваны цагт "хэлбэргүй" байдалыг ашиглах нь бусдыг таны хүчинд үл итгэхэд хүргэнэ, тийм болохоор тунг хэтрүүлж болохгүй.
Сүүлд нь хэлэхэд, нөхцөл байдалд дасан зохицож шийдвэргаргах гэдэг нь нөхцөл байдалыг та өөрийнхөө нүдээр харан, дүгнэж, бусдын санал бодол,зөвлөгөөг үл тоон өөрийн харсан тэр байдлаараа шийдвэр гаргана гэсэн үг юм.Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та таньд зөвлөх олон хүний зөвлөмж, хууль,болон номонд бичигдсэн олон сургаал, арга техник зүйлийг хаяна гэсэн үг юм. Учир нь байнгын зөв, амжилтанд хүргэх арга техник, ялалтанд хүргэх стратеги гэж байдаггүй. Бүгд нөхцөл байдалаасаа хамаарч өөрчлөгдөж болно. Тиймэээс энэ номны дүрэм хуулиудыг ч гэсэн нөхцөл байдалаа ажиглан дүгнэсний дараа хэрэглэх хэрэгтэй юм.
Бусдын бодол санаан дээр хэт их түшиглэх нь өөрийн хэлбэрийг олоогүй шийдвэр гаргахад хүргэх ба зарим хугацаанд та бусдын заавар, зөвөлгөөгөөр шийд гаргаж амжилт олж болох ч хэзээ нэгэн цагт уруудалтыг бий болгоно гэдэгийг сана. Гэвч бусдын зөвөлгөөгөөр явахгүй гээд бусдын үнэн санаа, зөвөлгөөнөөс татгалзах нь утгагүй. Тийм учир нөхцөл байдалаа ажигла, дасан зохиц, дүгнэж үз, тэгээд шийдийг гарга.
Бусдын оюун ухааныг хэт хүндэлж үзэх нь таны өөрийн үнэ цэнийг алдагдуулдаг. Өнгөрсөнтэй харгис хэрцгий ханд , ялангуяа өөрийн өнгөрсөнтэйгөө,мөн таньд шургуулах олон санааг бүгдийг нь хая. Эцсийн шийдвэрийг өөрөө гарга.Бусдын ухаан санааг ашиглаж болох ч тэдэнд хэт битгий найд. Нөхцөлөө, байдалаа өөрийн нүдээр харж өөрийн шийдвэрийг гарга.Уян хатан бай...Дасан зохиц...
Анхааруулга :
Хэлбэргүй байдал нь таны дайсаныг таны араас улайран хөөцөлдөхөд хүргэдэг.Тэд сэтгэл санааны ч бие махбодийн ч хорхирол хүлээдэг. Тийм учир тэдэнтэй тааралдвал ганц давшилтаар бүхэлд нь устгах нь сайн, хоёрын хооронд эрэмдэг зэрэмдэг болгон үлдээвэл өш санан босож ирэх магадлал их.
Мөн хэрэв та хэлбэргүй байхын хуулийг ашиглаж буй бол бүх үйл явдлын оройд нь байх ёстой гэдэгийг сана, үйл явдалын өрнөл нь таны хяналтаас гарж болохгүй юм, бүх зүйл таны хараан дор явагдах ёстой, тэгээд өөрийн хэтийн стратеги -ээ бүү март. Харин цаг нь ирэхлээр үхлийн давшилтаа хий, хурд хүч болон төвлөрүүлэлтийг ашигла.