Өмнөх үг

2011-03-20,
Хүний нийгэм бол тэр чигээрээ ширэнгэн ой, ширэнгэн ойн "зэрлэг, хүмүнлэг бус" хууль энэ нийгэмд үйлчилнэ, үйлчилсээр байх болно. Хүний биеийг олж төрсөн болгон нь эрх чөлөө гэхээсээ илүү эрх мэдэл гэдэг юмаар дутагддаг. За тэгвэл би таньд энэ эрх мэдэл гэх зүйлд таныг ойртуулах эрх мэдэлийн 48 хууль гэсэн номыг орчуулсаныгаа хүргэж байна.

Энэ номны надад байгаа хувилбар нь 476 хуудастай, миний хувьд орчуулахад нүсэр ном байв. Дуртай ном болох хагакурег орчуулий гэж бодсон ч би байтугай мэргэжлийн орчуулагч ч энэ номны утга санааг бүрэн гаргахад бэрх, Мачиавелли, Кампанеллаг бариж авсан ч философийн ном уншаад ойлгоход хүртэл ямар хэцүү байдаг билээ дээ, тэгвэл орчуулах нь ямар байх нь тодорхой. Маогийн Улаан Номыг бариж авсан ч улс төрийн үг хэллэг дээр гацсан. Ингээд эцэст нь урд нь 2 удаа уншиж байсан  Роберт Грийн-ий Эрх Мэдлийн 48 хууль гэх номыг орчуулахаар шийдэв.Энэ номыг монгол хэлээр орчуулагдсан эсэхийг сайн мэдэхгүй юм. Ямарч байсан google-р хайхад олдсонгүй, тэхээр орчуулагдаагүй биз, орчуулагдсан байсан ч хамаа алга.

Би лав хувьдаа ганц олдох амьдрал, галзуу барын аманд гараа хийдэг залуу нас, хорьж болдоггүй хорин нас гэх хий хоосон ойлголтонд дургүй - эд нар нь миний хамгийн дургүй үгнүүдийн нэг (ийм балай үгнүүдийг хэн зохиодог байна!). Миний бодолоор энэ үгнүүд нь өөрийгөө хуурах хамгийн эвтэйхэн арга. Тийм ч учраас баяр ёслолын өдөрөөр өөрийгөө хуурж өөртөө амралт өгөн баярлаж цэнгэсэнгүй, амралтын өдөр, хичээлтэй их ядарсан өдөр, ханиад хүрж халуурсан өдөр гээд аль алиныг нь тоолгүй өдөрт тасралтгүй 10-20н хуудас орчуулсаар 40д хоногийн дотор дуусгалаа.

Ном нь тэр чигээрээ Мачиавеллигийн түүхэнд тулгуурлаж гаргалгаа хийдэг дүрмээр бичигдсэн болохоор маш ойлгомжтой. Гэвч 48н хууль Мачиавеллигийн Prince-ийг бодвол хэт нарийн зааварчилгаатай, хэт их давхардсан санаатай, илүүдсэн гаргалгаатай. Гэвч уншаад үз, үнэн худал хэрэгтэй хэрэггүйг нь сайн дүгнэ : миний орчуулганаас хэрэгтэй зүйлээ шүүрж ав, хэрэггүйг нь хая - тэгвэл болох нь тэр.

Эцэст нь хэлэхэд орчуулгын алдаа, утга санааг буруу илэрхийлсэн бол өршөөнө биз. Учир нь би бурхан биш, алдаж болно , хаяа оноод ч буудна. Алдаа, эндүүрэл эргэлзээ гаргах нь энүүхэнд - би орчуулагчийн мэргэжилгүй, бас орчуулагчаар суралцдаггүй. Утга болон үг үсгийн алдаа аль болох бага гаргахыг хичээн бүх зүйлээ ахин дахин нягт нямбай шалгасан. Гэвч ямар нэгэн алдаа ажигласан бол хэлнэ биз, уриалагхан хүлээн авж тэр доор нь засаж залруулахад бэлхэн!

Орчуулгын алдаа дайнд хүргэдэг юм гэнэлээ, надаас болж дайн гарайх вий дээ...Заза өмнөх үгээ энэ хүрээд өндөрлий. Үг олдож үхэр холдлоо, явж үнээгээ саая...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

шинэ жилийн theme байхым хэхэ,
за уншнаа, дүгнэлтээ тэгж байгаад хэлнэ.
бичсэн Nine D (зочин) цаг: 00:17, 2011-03-22 | Холбоос | |



:-)
 
xaax